Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/944

 

 

 

 

 

 

   2022             9              28                                       2022/ДШМ/944

 

   Б.Д, С.Г нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Д.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/606 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн Б.Д, С.Г нарт холбогдох эрүүгийн 2002004490040 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-ийн Д, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .................. аймгийн ......................... суманд төрсөн, ... настай, э..эгтэй, .... боловсролтой, ..................... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ............................ ажиллаж байсан, ам бүл .., .................ийн хамт ........................... дүүргийн ... дүгээр хороо, ..................... ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........................../;

2. Б овгийн С-ийн Г, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ................... хотод төрсөн, .. настай, э..эгтэй, .................... боловсролтой, ....................... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ........ хамт ................ дүүргийн .. дүгээр хороо, ........................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................../;

Шүүгдэгч Б.Д нь нийтийн албан тушаалтан буюу Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа Улсын Ерөнхий прокурорын 2020 оны “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах, түүнд прокурор хяналт тавих харьяаллыг шинэчлэн тогтоох тухай” А/33 дугаар тушаалын хавсралтад зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас шалгаж, ажиллагаа явуулдаг болохыг мэдсээр байж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд “Гийн хэргийг чадахаараа хөөцөлдөж өгнө, би өөрөөсөө шилжүүлэхгүй өөр дээрээ байлгах гээд хичээе” гэж амлаж 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Ц.М-оос 3.000.000 төгрөгийг бэлнээр авсан,

мөн 2020 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж, иргэн Х.Д-гээс ирүүлсэн “сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, хэрэглэсэн” тухай гэмт хэргийн талаарх мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14 дүгээр гудамжны 208 тоот хаягт байрлах С.Г-ийн гэрт хэргийн газрын үзлэг хийх явцдаа эд мөрийн баримтаар хураан авсан “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис агуулсан 7 ширхэг ус, ундааны сав, “шавар” гэх нэршилтэй гялгар ууттай сэтгэцэд нөлөөт бодис, сэтгэцэд нөлөөт ургамлын 1 ширхэг салаа навч, аравт, тавьт, зуутын тус бүр 1 ширхэг мөнгөн дэвсгэрт зэрэг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эд мөрийн баримтууд 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хогтой хамт хог ачилтад ачигдаж үрэгдсэн,

түүнчлэн хууль сахиулагч Б.Д нь дээрх хэргийн эд мөрийн баримтуудыг үрэгдүүлсэн үйлдлээ нуун далдлахын тулд 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн, түүсэн ургамлыг шатаах, энгийн шарилжны ургамлаар жинг нэмэх зэрэг байдлаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14 дүгээр гудамжны 208 тоотод хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,

мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан цахим хэрэгсэл ашиглан “Үнэгүй.мн” сайтад “байр түрээслүүлнэ” гэж 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Маршал таун” хотхоноос хохирогч Д.У-ын интернэт банкнаас шилжүүлсэн 1.100.000 төгрөгийг,

“120 мянгатад 1 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Ш.Т-оос 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагдаа” хотхоны 30Б-23 тоотод байхдаа шилжүүлсэн 2.100.000 төгрөгийг,

“Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгатын 5 дугаар байранд 2 өрөө орон сууц түрээслүүлнэ” гэж 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч М.Э-аас шилжүүлсэн 500.000 төгрөгийг,

“Хурд хороололд байр түрээслүүлнэ” гэж 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Х-аас шилжүүлсэн 2.100.000 төгрөгийг,

“1 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Я.Д-оос 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар байрны 1 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

“Сүхбаатар дүүрэг Хүүхдийн 100 орчим байршилтай байр түрээслүүлнэ” гэж хохирогч Г.Т-өөс 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

“Натурт 2 өрөө байр түрээсэлнэ” гэж хохирогч Ц.М-аас 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 2.600.000 төгрөгийг,

“Хурд рапидад хагас тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Э.Д-өөс 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байранд байхдаа шилжүүлсэн 1.950.000 төгрөгийг,

“Улсын их дэлгүүрийн хажууд тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Н.Э-аас 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 42 дугаар байрны 49 тоотод байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

“Байр түрээслүүлнэ” гэж хохирогч Г.А-аас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1.650.000 төгрөгийг,

“Байр түрээслүүлнэ” гэж хохирогч Г.С-оос 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1.200.000 төгрөгийг,

“2 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Р.З-аас 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

“2 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Д.Д-гээс 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1.600.000 төгрөгийг,

“Байр түрээслүүлнэ” гэж хохирогч Я.М-аас 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД Андууд” худалдааны төвийн хажуу талд байрлах Хаан банкны гадна байхдаа шилжүүлсэн 350.000 төгрөгийг,

“40 мянгатад 2 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Б.Ш-аас 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

“Байр түрээслүүлнэ” гэж хохирогч С.А-аас 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Нефть 2-27-13 тоот байхдаа шилжүүлсэн 200.000 төгрөгийг,

“Байр түрээсэлнэ” гэж хохирогч А.Е-аас 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 2.100.000 төгрөгийг,

“2 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Ц.О-ээс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амартүвшин” хотхоны 101 дүгээр байрны 50 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

“Байр түрээслүүлнэ” гэж хохирогч Э.Б-оос 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сувдан сондор” хотхоны 74а дугаар байрны 21 тоотод байхдаа шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг,

“Хүүхдийн 100-д тавилгатай 1 өөрөө байрыг сарын 600.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэж хохирогч Г.Ж-аас 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 2.400.000 төгрөгийг,

“ZARMEDЕЕ.МN” зарын сайтад “Бүрэн тавилгатай 2 өрөө байр түрээслүүлнэ” гэж Б.Б-оос 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 46-973 тоотод байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “тэмцээнд бооцоо тавих гэж байгаа, өөрөө хариуцлагаа хүлээнэ” гэж хохирогч Г.Н-ээс Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 20-1 тоот байхдаа 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 9.890.000 төгрөг, 2020 он 10 дугаар сарын 08-ны өдөр 19.000.000 төгрөг, нийт 28.890.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 57.740.093 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Г нь 2020 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ар гүнт” гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтсан, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14 дүгээр гудамжны 208 тоот хаягт байрлах гэртээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 21.10 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад,

С.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Д-ыг “Нийтийн албан тушаалтан нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан”, “Хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан”, “Нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн”, “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч С.Г-ийг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Д-ын биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Д-ын нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч С.Г-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 121 хоногийг, шүүгдэгч С.Г-ийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 29 хоногийг тус тус тэдний эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-аас 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Э-ад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан гялгар ууттай 26.4 грамм жинтэй өвс мэт зүйл, №2 гэж дугаарласан 30.1 грамм жинтэй өвс мэт зүйл, №3 гэж дугаарласан 0.5 литрийн хуванцар савтай 40.7 грамм жинтэй өвс мэт зүйл, №4 гэж дугаарласан ногоон өнгийн тагтай жижиг хуванцар савтай 80.5 грамм жинтэй өвс мэт зүйл, №5 гэж дугаарласан 0,5 литрийн хуванцар савтай 40,7 грамм жинтэй өвс мэт зүйл, №6 гэж дугаарласан хэрэглээгүй 1 ширхэг газ, №7, №8 гэж дугаарласан хэрэглэсэн 2 ширхэг газ, №9 гэж дугаарласан 1,25 литрийн “Кока кола" ундааны савтай 70 грамм жинтэй өвс мэт зүйл, №10 гэж дугаарласан 0,5 литрийн савтай 40 грамм жинтэй өвс мэт зүйл, №11 гэж дугаарласан 0,5 литрийн савтай 42,5 грамм жинтэй өвс мэт зүйл, №12 гэж дугаарласан гялгар ууттай 0,7 грамм жинтэй харлаж бохирлогдсон тос мэт зүйл, №13 гэж дугаарласан 0,5 грамм жинтэй ногоон өнгийн 3 салаа бүхий навч мэт зүйл, №14 гэж дугаарласан 0,33 литрийн дотроо хоосон, хоёр хэсэг газарт цоолсон хуванцар сав, №15 гэж дугаарласан хар өнгийн зүйлээр бохирлогдсон бритва 1 ширхэг, №16 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан, доторх хэсэг нь бохирлогдсон тугалган цаас, №17 гэж дугаарласан хуйлж скочидсон мөнгөн дэвсгэрт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди, флаш диск 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.Д-ын Хаан банк дахь 5720872586 тоот дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байх хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч С.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/606 дугаар шийтгэх тогтоолоор 6 жилийн хорих ял оногдуулсан.

Миний бие мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гэм буруу дээр маргаагүй. Ар гэрийн хүнд хэцүү нөхцөл байдал болон анх удаа эрүүгийн хэрэгт холбогдож байгаа байдлыг минь харгалзан үзэж шүүгдэгч надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү хэмээн гомдол гаргаж байна.

Миний ээж болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 13-267 тоотод оршин суух хаягтай Дамба овогтой Мөнхдалай нь 2012 болон 2021 онуудад зүрхний хагалгаанд орж биеийн байдал муу байгаа, хамтран амьдрагч Сарнайбазар овогтой Даваамарт нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр амаржиж Д овогтой Амин-Эрдэнэ охиныг төрүүлсэн. Хүүхэд болон хамтран амьдрагчийг маань асран тэтгэх хүн байхгүй.

Миний бие хэрэгт холбогдохоос өмнө хөрөнгө мөнгөтэй болоод сайхан амьдрана гэж андууран явж байсан үедээ харамсаж байгаа ба хүний хамгийн эрхэм зүйл болох өөрийн өндөр настай эцэг, эхээ хайрлах, эцэг болох мэдрэмж, эрх чөлөөтэй байх зэргийг хамгийн ихээр ойлгосон. Өндөр настай ааваараа хохирлын мөнгөнөөс төлүүлж байгаадаа мөн харамсаж, аавынхаа хувийн ажилд туслах чин хүсэл эрмэлзэлтэй байна. 

Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх өр төлбөргүй, ар гэрийн дээрх хүнд нөхцөл байдал болон эх орондоо ихийг хийж бүтээх чин хүсэл эрмэлзлийг минь харгалзан үзэж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор А.Дүүрэнбилэг бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/606 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүх Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу 3.000.000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэх талаар шийдвэртээ дурдаагүй байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/606 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэдийгээр миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг хангаж байна. Б.Д эхнэрийн хамт хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, байнгын орлоготой байсан нь тогтоогдсон учир амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн. Миний үйлчлүүлэгч болон Насандэлгэр нарын хоорондох мөнгөний асуудал иргэний эрх зүйн гэрээ, хэлцлийн дагуу явагдаж байсан ч Б.Д хуулийн байгууллагаар шалгагдаж эхлэх үед өргөдөл, гомдол гаргасан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай байдаг учир шүүх бүрэлдэхүүн миний үйлчлүүлэгчийн хувийн байдал болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан ял сонгон оногдуулах боломжтой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Д.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлттэй санал нэгтэй байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Д нь нийтийн албан тушаалтан буюу Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа Улсын Ерөнхий прокурорын 2020 оны “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах, түүнд прокурор хяналт тавих харьяаллыг шинэчлэн тогтоох тухай” А/33 дугаар тушаалын хавсралтад зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас шалгаж, ажиллагаа явуулдаг болохыг мэдсээр байж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд “Гийн хэргийг чадахаараа хөөцөлдөж өгнө, би өөрөөсөө шилжүүлэхгүй өөр дээрээ байлгах гээд хичээе” гэж амлаж 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Ц.М-оос 3.000.000 төгрөгийг бэлнээр авсан,

мөн 2020 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө жижүүрийн мөрдөгчөөр ажиллаж, иргэн Х.Д-гээс ирүүлсэн “сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, хэрэглэсэн” тухай гэмт хэргийн талаарх мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14 дүгээр гудамжны 208 тоот хаягт байрлах С.Г-ийн гэрт хэргийн газрын үзлэг хийх явцдаа эд мөрийн баримтаар хураан авсан “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис агуулсан 7 ширхэг ус, ундааны сав, “шавар” гэх нэршилтэй гялгар ууттай сэтгэцэд нөлөөт бодис, сэтгэцэд нөлөөт ургамлын 1 ширхэг салаа навч, аравт, тавьт, зуутын тус бүр 1 ширхэг мөнгөн дэвсгэрт зэрэг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эд мөрийн баримтууд 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хогтой хамт хог ачилтад ачигдаж үрэгдсэн,

түүнчлэн хууль сахиулагч Б.Д нь дээрх хэргийн эд мөрийн баримтуудыг үрэгдүүлсэн үйлдлээ нуун далдлахын тулд 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн, түүсэн ургамлыг шатаах, энгийн шарилжны ургамлаар жинг нэмэх зэрэг байдлаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14 дүгээр гудамжны 208 тоотод хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,

шүүгдэгч С.Г нь 2020 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ар гүнт” гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтсан, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14 дүгээр гудамжны 208 тоот хаягт байрлах гэртээ хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Хууль сахиулагч, мөрдөгч Б.Д-ын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14 дүгээр гудамжны 208 тоотод байрлах С.Г-ийн гэрт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 4-16/,

Б.Д-ын эзэмшлийн “Самсунг А8 плас” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 39-42/,

Ц.М-ын эзэмшлийн “Самсунг галакси А40” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 43-46/,

Б.Д-ын албан үүрэг гүйцэтгэдэг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 204 тоот өрөөний камерын бичлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 49- 52/,

Б.Д нь “С.Г нар сэтгэцэд нөлөөт бодис бэлтгэсэн, хэрэглэсэн байж болзошгүй” тухай иргэн Х.Должинсүрэнгээс 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх мэдээлэлд хойшлуулашгүй ажиллагаа явуулсныг нотолсон хэрэг бүртгэлтийн 200200466 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр хуулбарлан авсан бичгийн баримтууд /1-р хх 53-93/,

Ц.М-ын эзэмшлийн Хаан банк дахь 5023342679 тоот дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1-р хх  95-96/,

2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Б.Д нь 24 цагийн хугацаагаар жижүүрийн бүрэлдэхүүнд ажилласан болохыг нотолсон гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 97-102/,

2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Б.Д, Ц.М нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1-р хх 235-242/,

гэрч С.Б-гийн “...2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр мөрдөгч Д өрөөнд байсан шинжилгээнд өгөх гэж байсан цагаан өнгийн ууттай эд мөрийн баримтаар хураагдсан зүйл алга болсон талаар ярихаар нь мэдсэн. Тэгээд манай өрөөний мөрдөгч Намсрайжав бид 2 хамт хайсан юм. Мөрдөгч Намсрайжав цагдаагийн хэлтсийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 221-222/,

гэрч Г.Н-ын “...2020 оны 8 дугаар сарын 25-ны өглөө жижүүрээс буухдаа өрөөнд байсан хогоо цагаан өнгийн гялгар уутанд хийгээд өрөөнийхөө үүдэнд байсан цагаан өнгийн тортой ундааны савнуудын хамт цагдаагийн хэлтсийнхээ 2 давхрын ариун 00 өрөөний хогийн савны хажууд тавьчихсан юм. Гэтэл миний хог гэж хаясан цагаан өнгийн ууттай зүйл мөрдөгч Дын хэргийн газрын үзлэгээр хурааж шинжилгээнд өгөх гэж байсан шинжилгээний объект байсныг дараа нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр мөрдөгч Д “өрөөнд байсан шинжилгээнд өгөх гэж байсан цагаан өнгийн ууттай эд мөрийн баримтаар хураагдсан зүйл алга болсон талаар” ярихаар нь цагдаагийн хэлтсийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзээд мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 223-225/,

гэрч О.Э-гийн “...2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр буюу Мягмар гаригт өдөр 11 цагийн орчимд цэвэрлэгээ хийж байгаад цагдаагийн хэлтсийн 2 дугаар давхарт байрлах ариун цэврийн өрөөний хогийн савны хажууд газар шалан дээр тавьсан байсан цагаан өнгийн ууттай цэвэр ус, ундааны сав бололтой хог байхаар нь аваад цагдаагийн хэлтсийн гаднах хогийн цэг дээр аваачаад хаячихсан. Тэр өдөр манай цагдаагийн хэлтсийн хогийг Хот тохижилтын газраас ирж ачиж таарсан...” гэх мэдүүлэг /1-р хх 226/,

гэрч Б.М-гийн “...Би 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр буюу Мягмар гаригт Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хогийг ачигч Ганбатын хамт ачсан...” гэх мэдүүлэг /1-р хх 228-229/,

гэрч А.Г-ын “...2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр буюу Мягмар гаригт Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хогийг ачсан. Манай компаниас аж ахуйн нэгжийн хогийг сард 1 удаа, дуудлага өгсөн тохиолдолд бол 2 удаа ачдаг. Тухайн үед Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хогийг ачдаг машины жолооч амарсан байсан учраас Мягмарсүрэн бид 2 очиж ачсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх 230/,

гэрч Ө.Г-ийн “...Мөрдөгч Д нь 2020 оны 5 дугаар сард манай цагдаагийн хэлтэст шинээр томилогдсон, хэргийн газраас үлдсэн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг шинжилгээний байгууллагад даруй хүргүүлэх ёстой байдаг. Мөрдөгч Б.Д-ын хувьд тухайн шинжилгээний объектыг албан өрөөндөө 3 хонуулсан байсан. Манай цагдаагийн хэлтэст эд мөрийн баримт хадгалах албан ёсны өрөө байдаг. Цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар албанаас 1 алба хаагч өөрсдийн тасгийн шалгаж байгаа хэрэг материалтай холбоотой эд мөрийн баримтыг бүртгэж эд мөрийн баримтын өрөөнд хадгалдаг...” гэх мэдүүлэг /1-р хх 232-234/,

гэрч Х.Д-гийн “...Мөнх-Оргил Гүррагчаад гэрээсээ гараад "Гийн гэр рүү явж байна гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би Мөнх-Оргилыг Г гэх найзынхаа гэрт очоод хар тамхи хэрэглэж байгаа байх гэж бодоод өөрийн 80804542 дугаарын утаснаас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр би Мөнх-Оргилыг хайгаад Гийн гэрт очоод ороход "Гийн гэрээс хар тамхи буюу өвсний үнэр их үнэртээд байсан ба гэрээр нь дүүрэн ахуйн газ зөндөө байсан. Тэр үед би Гийг хар тамхи хэрэглэдэг юм байна гэж бодож эхэлсэн ба Гийн гэрт байсан 2 залуу ухаан мэдрэлгүй унтаж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 98-100/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 46 тоот “...Шинжилгээнд ирүүлсэн №3 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, №9 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, №10 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, №11 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, №12 гэж дугаарласан гялгар уутанд наалдсан тос мэт зүйл, №13 гэж дугаарласан гялгар ууттай навч мэт зүйл, №14 гэж дугаарласан ногоон өнгийн хуванцар сав, №15 гэж дугаарласан бор өнгийн зүйлээр бохирлогдсон притка, №17 гэж дугаарласан хуйлж ороосон 100 төгрөгийн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, №2 дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, №16 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” химийн шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 243-245, 2-р хх 1-4/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 4745 тоот “...Шинжилгээнд ирүүлсэн Ц.МРД: МТ94051812, 2020.08.27, Б.Д РД: АЮ95041434, 2020.08.27 гэж хаягласан шээсний дээж тус бүрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” гэх химийн шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх 9-11/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 4779 тоот “...С.Г 2020.08.23 гэсэн хаягтай шээс, Ц.М2020.08.22 гэсэн хаягтай шээс зэргээс тетрагидроканнабинол илэрч байна...” гэх дүгнэлт /2-р хх 128-132/,

Б.Д-д Цагдаагийн ерөнхий газраас олгосон А-0009305 дугаартай албаны үнэмлэхийн хуулбар /2-р хх 15/,

Б.Д-ыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт мөрдөгчөөр томилсон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/444 дугаартай тушаал, төрийн албан хаагчийн анкетын хуулбар /2-р хх 29-31/,

С.Г-ийн гэрт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх 80-86/,

Шүүгдэгч Б.Д нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан цахим хэрэгсэл ашиглан “Үнэгүй.мн” сайтад “байр түрээслүүлнэ” гэж 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Маршал таун” хотхоноос хохирогч Д.У-ын интернэт банкнаас шилжүүлсэн 1.100.000 төгрөгийг,

“120 мянгатад 1 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Ш.Т-оос 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагдаа” хотхоны 30Б-23 тоотод байхдаа шилжүүлсэн 2.100.000 төгрөгийг,

“Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгатын 5 дугаар байранд 2 өрөө орон сууц түрээслүүлнэ” гэж 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч М.Э-аас шилжүүлсэн 500.000 төгрөгийг,

“Хурд хороололд байр түрээслүүлнэ” гэж 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Х-аас шилжүүлсэн 2.100.000 төгрөгийг,

“1 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Я.Д-оос 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар байрны 1 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

“Сүхбаатар дүүрэг Хүүхдийн 100 орчим байршилтай байр түрээслүүлнэ” гэж хохирогч Г.Т-өөс 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

“Натурт 2 өрөө байр түрээсэлнэ” гэж хохирогч Ц.М-аас 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 2.600.000 төгрөгийг,

“Хурд рапидад хагас тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Э.Д-өөс 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байранд байхдаа шилжүүлсэн 1.950.000 төгрөгийг,

“Улсын их дэлгүүрийн хажууд тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Н.Э-аас 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 42 дугаар байрны 49 тоотод байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

“Байр түрээслүүлнэ” гэж хохирогч Г.А-аас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1.650.000 төгрөгийг,

“Байр түрээслүүлнэ” гэж хохирогч Г.С-оос 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1.200.000 төгрөгийг,

“2 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Р.З-аас 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

“2 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Д.Д-гээс 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1.600.000 төгрөгийг,

“Байр түрээслүүлнэ” гэж хохирогч Я.М-аас 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД Андууд” худалдааны төвийн хажуу талд байрлах Хаан банкны гадна байхдаа шилжүүлсэн 350.000 төгрөгийг,

“40 мянгатад 2 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Б.Ш-аас 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

“Байр түрээслүүлнэ” гэж хохирогч С.А-аас 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Нефть 2-27-13 тоот байхдаа шилжүүлсэн 200.000 төгрөгийг,

“Байр түрээсэлнэ” гэж хохирогч А.Е-аас 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 2.100.000 төгрөгийг,

“2 өрөө байр түрээслүүлнэ” гэж хохирогч Ц.О-ээс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амартүвшин” хотхоны 101 дүгээр байрны 50 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

“Байр түрээслүүлнэ” гэж хохирогч Э.Б-оос 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сувдан сондор” хотхоны 74а дугаар байрны 21 тоотод байхдаа шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг,

“Хүүхдийн 100-д тавилгатай 1 өөрөө байрыг сарын 600.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэж хохирогч Г.Ж-аас 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 2.400.000 төгрөгийг,

“ZARMEDЕЕ.МN” зарын сайтад “Бүрэн тавилгатай 2 өрөө байр түрээслүүлнэ” гэж Б.Б-оос 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 46-973 тоотод байхдаа шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг,

урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “тэмцээнд бооцоо тавих гэж байгаа, өөрөө хариуцлагаа хүлээнэ” гэж хохирогч Г.Н-ээс Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 20-1 тоот байхдаа 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 9.890.000 төгрөг, 2020 он 10 дугаар сарын 08-ны өдөр 19.000.000 төгрөг, нийт 28.890.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 57.740.093 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.У-ын “...99807959 дугаарын гар утаснаас мессежээр Хаан банкны 5720872568 тоот данс явуулахад нь би тухайн тоот данс руу 1.100.000 төгрөг шилжүүлээд, гүйлгээний утга дээр нь “байр түрээс” гэж бичиж явуулсан. ... Түүнээс хойш залгахад утсаа авахгүй байсан...” /3-р хх 70-72/,

хохирогч Ш.Т-ын “...чамайг хийхгүй бол өөр хүмүүст түрээслэлээ гэж ятгаад байхаар нь 5720872568 тоот Д гэсэн Хаан банкны данс руу 2.100.000 төгрөгийг өөрийн интернет банкийг ашиглаж шилжүүлсэн. ... Данс руу нь мөнгөө шилжүүлсний дараа тухайн 99971740 дугаарын утсаа унтраагаад, фэйсбүүк рүү нь чат бичихэд хариу өгөхгүй өнөөдрийг хүрч байна...” /3-р хх 127-128/,

хохирогч М.Э-аас “...2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үнэгүй зарын дагуу “байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу Д гэх хүнд 500.000 төгрөг шилжүүлж залилуулсан. Тухайн Д нь миний утасыг авахгүй байгаа...” /3-р хх 200/,

хохирогч Б.Х-ын “...Би Хаан банкны 5720872568 тоот данс руу 2.100.000 төгрөгийг шилжүүлсэн. ... 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байранд шууд орохоор тохиролцсон бөгөөд тухайн өдөр ярьж байгаад 18 цагаас хойш холбогдохоо больсон...” /4-р хх 1/,

хохирогч Б.Д-ийн “...Хаан банкны 5720872568 тоот Б.Д гэдэг хүний эзэмшлийн данс авч, тухайн данс руу байрны урьдчилгаа болох 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд нэг дэх өдөр 99807959 дугаар руу залгаж “байрны хаягаа явуулаарай” гэж хэлэхэд “би нэгжгүй байна, нэгж аваад явуулъя” гэж хэлээд, тэрнээс хойш ерөөсөө утсаа аваагүй...” /4-р хх 61/,

хохирогч Г.Т-ийн “...Тухайн байрыг нэг сарын 550.000 төгрөгөөр бодож, 3 сараар барьцааны хамт нийт 2.200.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэж байсан. Иймд би байрыг бусдад түрээслүүлэхгүй хадгалуулах зорилгоор 1.000.000 төгрөгийг Голомт банкны 1505143466 тоот Д гэх хүний дансанд өөрийн 1105379256 тоот данснаас шилжүүлсэн. ...одоо хүртэл утсаа авахгүй, аль эсвэл утас нь холбогдохгүй байгаад байна...” /4-р хх 96-98/,

хохирогч Ц.М-ын “...Өөрийн Хаан банкны 5750568766 тоот данснаас Б Д гэх хүний Хаан банкны 5720872568 тоот данс руу түрээсийн төлбөр болох 2.600.000 төгрөгийг шилжүүлсэн...” /4-р хх 147-148/,

хохирогч Э.Д-ий “...Д гэх хүний Хаан банкны 5720872568 тоот данс руу “Дөлгөөн байр” гэсэн утгатайгаар 1.950.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн. ...2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагаас оройн 23 цаг хүртэл маш олон удаа залгасан боловч утас нь холбогдохгүй байсан...” /4-р хх 233/,

хохирогч Н.Э-ын “...Надад Худалдаа хөгжлийн банкны 495069009 тоот Д  гэсэн нэртэй хүний данс явуулахаар нь би гэрээсээ интернэт банкаар 1.000.000 төгрөгийг 4 дүгээр  сарын 30-ны өдөр 14 цаг 23 минутад шилжүүлсэн. ...Тэгээд л утсаа салгаад алга болсон...” /5-р хх 87-88/,

хохирогч Г.Н-ийн “...2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн Хаан банкны 5031666999 тоот данснаас түүний 5720872568 тоот данс руу 9.890.000 төгрөг өгч, түүнээс хойш 6 хоногийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үлдэгдэл 19.000.000 төгрөгийг мөн дээрх данс руу шилжүүлсэн. Гэтэл түүнээс хойш Д нь залгахаар утсаа авахаа больсон...” /5-р хх 174/,

хохирогч Г.А-ын “...Дансаа надад инстаграммаар явуулахаар нь би өгсөн данс руу нь 1.650.000 төгрөг шилжүүлсэн. ...Тэрнээс хойш 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл холбоо тасарсан...” /5-р хх 194-195/,

хохирогч Г.С-ын “...2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Дын өгсөн 5720872568 тоот Хаан банкны өөрийнх нь нэр дээр байдаг данс руу 1 удаагийн гүйлгээгээр 1.200.000 төгрөг шилжүүлсэн...” /5-р хх 210-211/,

хохирогч Р.З-ын “...1.000.000 төгрөг Хаан банкны данс руу шилжүүлсэн. ...Маргааш өглөө нь нөгөө утас руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан...”  /5-р хх 249-250/,

хохирогч Д.Д-гийн “...Урьдчилгаа болох 1.600.000 төгрөгийг өөрийн 5030197867 тоот данснаас 5720872568 тоот данс руу шилжүүлэхэд 90636540 дугаараас мессежээр 1.600.000 төгрөг орсон байна, үлдсэн 2.600.000 төгрөгөө хийхгүй байсан юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би уулзаж байрныхаа түлхүүрийг авахдаа үлдэгдэл мөнгийг нь бэлнээр өгье гэсэн. Тэгтэл за би орой 19 цаг өнгөрөөд ажлаа тараад 21 цагийн үед уулзъя гэсэн ба 90636540 дугаарын утас руу өөрийн 80717175 дугаараас залгахад утсаа авахгүй, хариу өгөхгүй байсан...” /6-р хх 33-34/,

хохирогч Д.М-гийн “...Хажуу өрөөний зар хайж байгаад Д гэх хүнтэй уулзаж, тухайн хүний Хаан банкны 5720872568 тоот данс руу 350.000 төгрөг шилжүүлж залилуулсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” /3-р хх 90-91/,

хохирогч Б.Б-ын “...Би 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ZARMEDEE.MN сайтад тавигдсан “бүрэн тавилгатай 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу утсаар холбогдож, дансанд нь 1.000.000 төгрөг шилжүүлж, залилуулсан асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж байсан...” /6-р хх 123-124/,

хохирогч Б.Ш-ын “...Би өөрийн Хаан банкны 5429328042 тоот данснаас 1.000.000 төгрөгийг 5720872568 тоот данс руу шилжүүлэн өгөөд утас руу нь залгасан чинь “маргааш байрандаа ор” гэсэн. Тэгээд 2, 3 өдөр утсаар ярьж байгаад утсаа блоклоод алга болсон...” /6-р хх 175/,

хохирогч С.А-ын “...Өөрийн Хаан банкны 5171004220 тоот данснаас тэр хүний 5720872568 тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тухайн зарт байршуулсан гар утас нь холбогдохгүй байсан...” /3-р хх 239/,

хохирогч А.Е-ын “...Байр түрээслэнэ гэсэн зарын дагуу Б.Дэчка гэсэн фэйсбүүк хаяг болон 99636540 гэсэн дугаараар Д гэж хүнтэй холбогдсоны дагуу түүний нэр дээрх Хаан банкны 5720872568 тоот данс руу 2.100.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл мөнгө аваад маргааш орой 18 цагт Баянзүрх дүүргийн Натур худалдааны төвийн 76 дугаар байрны дэргэд уулзаад түлхүүрээ аваарай гэсэн боловч алга болчихсон...” /7-р хх 50-51/,

хохирогч Ц.О-ийн “...Тэр залуу “одоо 2-3 хүн сонирхоод, түрээслэнэ гээд байгаа” гэхээр нь би урьдчилгаа болох 1.000.000 төгрөгийг 5720872568 тоот данс руу шилжүүлсэн. ...Тэгээд тэр өдрөөс хойш тэр залуу надтай холбоо бариагүй. ...утас нь холбогдохгүй байгаа...” /7-р хх 108-109/,

хохирогч Э.Б-ийн “...Б.Д гэх хүнтэй холбогдож Баянгол дүүргийн 10 дугаар хороо, “Голден парк”-т 1 өрөө байр түрээслэхээр болж, очиж үзэлгүйгээр итгэн түүний 5720872568 тоот Хаан банкны данс руу 2.000.000 төгрөг шилжүүлж, 2 хоногийн дараа нүүж орохоор болсон. Энэ өдрөөс хойш ямар ч холбоогүй болсон тул цагдаагийн байгууллагад хандаж байна...”  /7-р хх 231-232/,

хохирогч Г.Ж-гийн “...Тэгээд надад Хаан банкны 5720872568 тоот данс өгөөд би өөрийн Хаан банкны 5090653854 тоот дансаар 3 сарын түрээсийн мөнгө 1 сарын барьцааны мөнгө гэж нийт 2.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд маргааш өдөр нь байрандаа орохоор тэр хүний 91587787 дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэрнээс хойш тэр хүнтэй холбоо барьж чадаагүй...” /8-р хх 29-30/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Д.У-ын Хаан банк дахь 5041...4958 тоот дансны хуулга /3-р хх 66/, хохирогч Г.Т-ийн Голомт банк дахь 1105...9256 тоот дансны хуулга /4-р хх 99-100/, хохирогч Г.А-ын Хаан банк дахь 5946...8814 тоот дансны хуулга /5-р хх 197/, хохирогч А.Е-ын Хаан банк дахь 5070...5839 тоот дансны лавлагаа /7-р хх 43/, шүүгдэгч Б.Д-ын Хаан банк дахь 5720...2568 тоот дансны хуулга /3-р хх 168, 40-41/, Голомт банк дахь 1505...3466 тоот дансны хуулгууд /4-р хх 1104-115/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Д-ыг “Нийтийн албан тушаалтан нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан”, “Хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан”, “Нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн”, “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 21.10 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан, шүүгдэгч С.Г-ийг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Д, С.Г нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн нь, шүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтад тус тус зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Б.Д-аас “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх өр төлбөргүй, ар гэрийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулийн холбогдох хэрэгт зүйлчилсэн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн “шүүгдэгч Б.Д-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.000.000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтуудад шүүгдэгч Б.Д-д оногдуулсан дээрх хорих ялыг нэмж нэгтгэх, хорих ялын дэглэмийг тогтоохдоо 6 сарын хорих ялыг орхигдуулсан нь тооцооны шинжтэй бичиглэлийн алдаа байх тул давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залруулан өөрчлөв.

            Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Д.Энхцэцэг нар шүүх хуралдаанд хохирогч Н.Э-ыг хохирол гомдолгүй гэх талаарх нотлох баримт гаргасан хэдий ч тус нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хүлээн авах үндэслэлгүй болохыг дурдав. 

            Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Б.Д-ын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Д-ын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойш нийт 69 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/606 дугаар шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Д-ын биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж,

- тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-аас 3.000.000 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай” гэсэн заалт нэмсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-ыг гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ын цагдан хоригдсон 69 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ,

           ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

 

           ШҮҮГЧ                                                  Н.БАТСАЙХАН

 

           ШҮҮГЧ                                                  Б.ЗОРИГ