Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2024/03142

 

2024 08 29 181/ШШ2024/03142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 52 дугаар байр 12 тоот хаягт байрлах, М ХХК /РД:/,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Г /РД:/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан оролцов.

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн О.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр М ХХК-тай 2111-0711 тоот зээлийн гэрээг байгуулж, 3,149,910 төгрөгийг 24 сарын хугацаагаар сарын 3 хувийн хүүтэй, С ХХК-аас гар утас худалдан авах зориулалтаар зээлэн авсан.

Зээлдэгч нь зээлийг сар бүрийн 10-ны өдөр 186,000 төгрөгөөр эргэн төлж, зээлийг хувааарийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлж дуусгах ёстой ч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийг төлж дууусгааггүй. Тодруулбал зээлдэгч О.Г нь 2021 оны 12 дугаар сар болон 2022 оны 2,3,4,6 саруудад нийт 539,802.09 төгрөгийн үндсэн төлөлт, 1.594,020.07 төгрөгийн хүүгийн төлөлт, 70,177.84 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт хийсэн.

2024 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар зээлдэгч Б.М үндсэн зээлийн үлдэгдэл 2,620,107.91 төгрөг, хүүгийн төлбөр 947,903.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 166,025.72 төгрөг нийт 3,724,037.10 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Зээлийн гэрээний 2.1.10-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлж гэрээний үүргийг ноцтой зөрчиж, зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны О.Г 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан 2111-0711 тоот Зээлийн гэрээний үүрэгт 3,739,537.1 төгрөг гаргуулахаар ББСБ-д бүртгэлтэй хаягаар Булган аймаг даь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт О Г/ РД:/-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Б томилсон 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 24/439 тоот итгэмжлэл Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 132/ШЗ2024/01096 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч М ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ О.Г Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.

 

4. О.Г нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор О.Г оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Г нь Зээлийн гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 132/ШЗ2024/01096 дугаартай захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

8. Хариуцагч О.Г сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Булган аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Булган аймаг, Хангал сум, Хялганат тосгоны Нарсны-2, 3-12 тоотод оршин суух, Б овогт О Г /РД:/-г эрэн сурвалжилсугай.

 

2. О.Г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Булган аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4. О.Г оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б /утас:  /-д мэдэгдэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.





 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ