Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 164

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч: Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан,

Шүүгдэгч: Л.П  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэнэ овогт Лувсандашийн П ид холбогдох 1726000000032 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, Гэнэ овогт Л.П

Шүүгдэгч Л.П  нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр багийн нутаг “Долоон” гэх газраас өөрийн эзэмшлийн 44-50 ӨВР улсын дугаартай “Хьюндэй Портер” маркийн автомашинаар гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод /заг мод/ бэлтгэн, тээвэрлэж байгаль орчинд 144.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Л.П  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Долоон” гэх газраас заг мод түүсэн. “Гүнзгий жалга” гэх газраас Чулуунбаяр цагдаад баригдсан. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

            Хохирогч Б.И-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/269 дугаартай тушаалаар заг модыг түүж, түлшинд хэрэглэхийг хориглосон байдаг. Ийм учраас зөвшөөрөл олгодоггүй. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заг модыг хугалж, гэмтээхийг хориглосон байдаг. ... Заг мод нь навчит модны төрөлд ордог учир заг модыг шоо метрээр нь тооцож экологи, эдийн засгийн үнэлгээг нь гаргадаг аргачлалтай. Уг модыг Л.П ийн машины тэвшин дээр нь чацуулж өрж хураасан байдалтай байсан. Урт, өргөн, өндөр гурваар нь хэмжилт хийсэн. Уг моднуудын зарим нь унасан байдалтай, зарим нь булгалсан байдалтай байсан. Уг моднууд бүгд хөх өнгөтэй хуурай заг мод байсан. ... Нойтон голтой заг мод байгаагүй. ... Л.П  нь орон нутгийн байгаль орчин нөхөн сэргээх санд миний гаргасан актын дагуу 432000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлсөн. Одоо гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-29 дүгээр хуудас/,

Гэрч Г.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 22:00 цагийн үед Гүн-Ус 4 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурал дээр очиж мэдээлэл хийчихээд буцаад сум руу явж байхад Богд сумын 6 дугаар багийн иргэн Лувсандаш овогтой П  нь 44-50 ӨВР улсын дугаартай, цэнхэр өнгийн, Портер маркийн автомашинаар заг модыг зөвшөөрөлгүй түлшинд хэрэглэх зорилгоор тээвэрлэн явсан учир загтай машиныг түр саатуулж, хуульд заасан арга хэмжээ авахуулахаар илтгэх хуудсаар шилжүүлэн өгсөн. Л.П  нь өөр хүнтэй яваагүй, ганцаараа явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 2-3 дугаар хуудас/,

Гэрч Ю.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Л.П ийн зөвшөөрөл авалгүй заг мод түүсэн үйлдэл нь зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэсэнд хамаарна. Учир нь Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт зааснаар модыг огтолж, хугалж

гэмтээхийг хориглосон байдаг. Мөн ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4
дүгээр зүйлд ойгоос зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй мод бэлтгэсэн нь энэ
хуулийн заалтуудаар иргэнийг заг мод бэлтгэхийг хориглож байгаа. Мод бэлтгэх үйл
ажиллагаа гэж Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10 дахь хэсэгт зааснаар Ойн
сангаас зохих журам, стандартын дагуу ойн баялагийн даацад тохируулан, мод, ойн
дагалт баялагийг бэлтгэх үйл ажиллагаа. Энэ нь ой мод ашиглах гэсэн заалт байгаа
боловч ашиглах, бэлтгэх хоёр нэг утгатай үг юм. ... Заг модыг бэлтгэх нь ойд
хориглосон үйл ажиллагаанд хамаардаг учир, заг мод бэлтгэх зөвшөөрөл
олгодоггүй. Мөн байгаль орчны сайдын 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А-
269 дугаар тушаалаар заг бүхий төв суурин газрын айл өрхийн түлшний хэрэглээнд
загийг түүж ашиглахыг хориглосон байдаг. Заг модыг уначихсан байхад түүх
зөвшөөрөл олгохгүй. ... Заг мод нь ойн санд ургаж байгаа бут, сөөг, навчит модны
төрөлд хамаардаг. Мод ургамал гэж хуваагддаггүй. Ойн санд хамаарна...” гэсэн
мэдүүлэг. /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч Л.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 6 дугаар багийн Л.П ид 3 сая төгрөгөөр зарсан. Тэр дороо автомашинаа нэр дээрээ шилжүүл гээд бичиг баримтыг нь дагуулж өгөөд өөрийн иргэний үнэмлэхээ хуулбарлаж өгсөн. Л.П  нь надад машины үнийг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Л.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Миний төрсөн дүү байгаа юм. Эхээс зургуулаа. Л.П  нь айлын гурав дахь хүү. Дээрээ нэг эгч, нэг ахтай. Доороо хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Л.П  урьд нь Жавзандулам гэдэг хүүхэнтэй хамтран амьдарч байгаад эхнэрээ хаяж яваад өөрөө 6 настай хүү Мөнх-Очирыг өсгөсөн. 2015 оноос Сугарсүрэн гэдэг хүүхэнтэй хамтран амьдарч байгаа. Гэр бүл болоогүй. Сугарсүрэн нь 6-17 настай 4 хүүхэдтэй хамтран нийлсэн. Элдэв янзын зангүй, үг дуу цөөтэй. Архи, тамхи хэрэглэдэггүй. 1994-1999 онд Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн 4 дүгээр анги төгссөн. Манайх гэр бүлийн хэрэгцээнд 2016 онд бог, бод нийлсэн 200 гаран тооны малтай. 5 ханатай нэг гэртэй. ... 44-50 ӨВР улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн машинтай...” /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх Байгаль орчин аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн дарга Ю.Г-н 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 75 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх Байгаль орчин аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн дарга Ю.Г-н 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/13 тоот Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай “...Хууль бусаар бэлтгэсэн заг модны хэмжээг өрж хураасан байдлаар тооцоход өндөр 0.6 метр, өргөн 1.5 метр, урт 1.8 метр буюу нийт 1.6 шоо метр байна. Ойн 1 дүгээр мужлалд заг төрлийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн суурь үнэлгээг 90000 төгрөгөөр тооцдог. Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ 1.6 шоо метр х 90000 төгрөг тэнцүү 144000 төгрөг. Бүгд 144000 төгрөг болохыг тогтоов...” гэх дүгнэлт, /хх-ийн 76 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Богд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 15/07/338/03 дугаартай “Нөхөн төлбөр тогтоох” тухай акт, /хх-ийн 8 дугаар хуудас/,

Яллагдагч Л.П ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 22 цаг өнгөрч байхад Богд сумын 4 дүгээр багийн нутаг “Долоон” гэх газраас өөрийнхөө эзэмшлийн цэнхэр өнгийн Портер маркийн 44-50 ӨВР улсын дугаартай, автомашинаараа унасан хөх заг модыг түүж аваад сумын төвд оруулж түлшинд хэрэглэх гэж явж байгаад 2017 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 22 цаг өнгөрч

байхад сумын зүүн урд талын жалганд сумын цагдаа Чулуунбаярт баригдсан. ... Би
ганцаараа явсан. Энэ жил түлээний мод бэлтгэхээр заг мод түүсэн. Урьд нь явж
байгаагүй. ... Хохирлоо барагдуулсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 12 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/,

Хууль бусаар түүж бэлтгэсэн заг модыг хэмжиж байгаа үеийн зураг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 11 дүгээр хуудас/,

№00861122 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 68 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №11/03 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.П ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 65-67, 69 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.П ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Л.П  нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр багийн нутаг “Долоон” гэх газраас өөрийн эзэмшлийн 44-50 ӨВР улсын дугаартай “Хьюндэй Портер” маркийн автомашинаар гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод /заг мод/ бэлтгэн, тээвэрлэж байгаль орчинд 144.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.И-н “... Уг модыг Л.П ийн машины тэвшин дээр нь чацуулж өрж хураасан байдалтай байсан. Урт, өргөн, өндөр гурваар нь хэмжилт хийсэн. Уг моднуудын зарим нь унасан байдалтай, зарим нь булгалсан байдалтай байсан. Уг моднууд бүгд хөх өнгөтэй хуурай заг мод байсан. ... Нойтон голтой заг мод байгаагүй. ... Л.П  нь орон нутгийн байгаль орчин нөхөн сэргээх санд миний гаргасан актын дагуу 432000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлсөн. Одоо гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-29/, гэрч Г.Чулуунбаярын “... 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 22:00 цагийн үед Гүн-Ус 4 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурал дээр очиж мэдээлэл хийчихээд буцаад сум руу явж байхад Богд сумын 6 дугаар багийн иргэн Лувсандаш овогтой П  нь 44-50 ӨВР улсын дугаартай, цэнхэр өнгийн, Портер маркийн автомашинаар заг модыг зөвшөөрөлгүй түлшинд хэрэглэх зорилгоор тээвэрлэн явсан учир загтай машиныг түр саатуулж, хуульд заасан арга хэмжээ авахуулахаар илтгэх хуудсаар шилжүүлэн өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 2-3/, гэрч Ю.Ганхуягийн “... Л.П ийн зөвшөөрөл авалгүй заг мод түүсэн үйлдэл нь зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэсэнд хамаарна. Учир нь Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт зааснаар модыг огтолж, хугалж гэмтээхийг хориглосон байдаг. Мөн ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4 дүгээр зүйлд ойгоос зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй мод бэлтгэсэн нь энэ хуулийн заалтуудаар иргэнийг заг мод бэлтгэхийг хориглож байгаа...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33-34/, Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх Байгаль орчин аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн дарга Ю.Г-н 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 75/, Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх Байгаль орчин аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн дарга Ю.Ганхуягийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/13 тоот Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай “...Хууль бусаар бэлтгэсэн заг модны хэмжээг өрж хураасан байдлаар тооцоход өндөр 0.6 метр, өргөн 1.5 метр, урт 1.8 метр буюу нийт 1.6 шоо метр байна. Ойн 1 дүгээр мужлалд заг төрлийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн суурь үнэлгээг 90000 төгрөгөөр тооцдог. Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ 1.6 шоо метр х 90000 төгрөг тэнцүү 144000 төгрөг. Бүгд 144000 төгрөг болохыг тогтоов...” гэх дүгнэлт, /хх-ийн 76/, Өвөрхангай аймгийн Богд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 15/07/338/03 дугаартай “Нөхөн төлбөр” тогтоох тухай акт, /хх-ийн 8/, Яллагдагч Л.П ийн “... 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 22 цаг өнгөрч байхад Богд сумын 4 дүгээр багийн нутаг “Долоон” гэх газраас өөрийнхөө эзэмшлийн цэнхэр өнгийн Портер маркийн 44-50 ӨВР улсын дугаартай, автомашинаараа унасан хөх заг модыг түүж аваад сумын төвд оруулж түлшинд хэрэглэх гэж явж байгаад 2017 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 22 цаг өнгөрч байхад сумын зүүн урд талын жалганд сумын цагдаа Чулуунбаярт баригдсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 12/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 13/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20/, Хууль бусаар түүж бэлтгэсэн заг модыг хэмжиж байгаа үеийн зураг /хх-ийн 21/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 40-41/ шүүгдэгч Л.П ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Л.П ид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг зөвшөөрөлгүйгээр Заг мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар шүүгдэгч Л.П ийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 1.6 шоо метр Заг модыг хурааж улсын орлого болгож, шүүгдэгч Л.П ийн эзэмшлийн 4000000 төгрөгийн үнэ бүхий, 44-50 ӨВР улсын дугаартай Хьюндай Протер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Л.П ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч Л.П  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогчид хохирол төлбөрт 432000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гэнэ овогт Л.П ийг зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Заг мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар шүүгдэгч Л.П ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 1.6 шоо метр Заг модыг хурааж улсын орлого болгож, шүүгдэгч Л.П ийн  эзэмшлийн 4.000.000 төгрөгийн үнэ бүхий, 44-50 ӨВР улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.   

4. Шүүгдэгч Л.П  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогчид хохирол төлбөрт 432000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.П ид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.П ид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    М.МАНДАХБАЯР