Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 000028

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, урьд 4 удаа ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Г.Б,

            Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны шөнө  Г.С гэрт хамт архи ууж байхдаа Iphone-6  маркийн гар утас МР тоглуулагч хулгайлан 595.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн гэв.

-Хохирогч Г.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Эрчим хүчний 95 жилийн ой наадамын талбай дээр болсон. Тэгээд 5-15 дугаар байранд ажлынхаа хүнийг буулгасан. Гэр рүүгээ харих гэж явтал Уурхайчин соёлын ордны урд 3 залуу, 2 охин байхаар нь залуучуудад хандаж дүү нар ахтайгаа архи уух уу гэсэн чинь тэгье гээд миний машинд сууцгаасан. Би гэртээ дагуулж очоод 1 шил архи хувааж ууцгаасан. Тэгээд тэр залуучуудыг гэрээсээ гаргаж хаалгаа түгжсэн. Гар утсаа цэнэглэх гэсэн чинь гэрт цэнэглэгч байгаагүй. Гэрээсээ гараад машинд утсаа цэнэглэж байгаад машинд унтсан. Хэсэг унтаад даараад сэрээд гэртээ орсон. Тэгээд өглөө 08 цаг 40 минутын үед сэрсэн. Тэгээд машин руугаа очоод хаалгыг нь онгойлгосон чинь миний машин түгжээгүй шууд онгойсон. Миний гар утас, МР тоглуулагч, гар утасны цэнэглэгч зэрэг эд зүйл алга болсон байсан. Тухайн үед би ер нь согтолттой байсан, энэ залуучуудыг гаргаад хаалгаа түгжинэ өглөө ажилтай гэж бодож байсан. Гар утсаа яг хаанаас алга болсон гэдгийг мэдэхгүй байна. Би гар утсаа олж авсан болохоор надад гомдол санал байхгүй гэжээ. /хх 19-22 ху/,

- Гэрч Г.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Хотын төвөөр Б, Г, Э нарын хамт явж байсан чинь Уурхайчин соёлын ордны урд приус машинтай ах ирээд ах нь уйдаад байна. Ахтайгаа ганц нэг архи уугаач гэхээр нь бид 5 суусан. Тэгээд тэр ахын гэрт очоод бид нар архи уусан. Нөгөө ах Б хандаж шар үстэй охиноо үлдээчих гэж хэлэхээр нь бид нар гараад явсан. Тэгээд явж байснаа Б нөгөө ахаас  тамхи асуухаар буцаж орсон. Б тамхи аваад гарч ирсэн. Тэгээд манай гэрт унтаж байгаад өглөө босход Б халаасанд МР байхаар нь асуусан чинь дуугарахгүй байсан. Дараа нь Iphone маркийн гар утас гарч ирсэн. Хэнийх юм бэ? гэж асуухад дуугарахгүй байсан. Б тэр өдөртөө явсан. Тэгэхдээ гар утсыг үлдээгээд удахгүй буцаж ирээд авна гэж хэлээд явсан гэсэн мэдүүлэг /хх 32 ху/,

-Бан Хас ХХК-ийн  шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 159 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх 24-26 ху/

             -Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 37 ху/

     -Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 38 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50-51 ху/

           -Г.Б яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 01-04 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлогооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүгдэгч Г.Б гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.Б 2017 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Г.С-ийн гэрт хамт архи ууж байхдаа iрhone-6 /Айпоне/ маркийн гар утас, МР тоглуулагч хулгайлан 595.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.С, гэрч О, нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгчийн ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Г.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэргийн улмаас хохирогчид 595.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь төлж барагдуулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн өгсөн би гар утсаа олж авсан болохоор надад гомдол санал байхгүй гэх мэдүүлгээр нотлогдож байна. Иймд энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.