| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/03936/И |
| Дугаар | 181/ШШ2024/03313 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2024/03313
2024 09 10 181/ШШ2024/03313
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Денверийн гудамж, Офис констракшны байранд байрлах, С д х, х ү х /РД:/,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Х /РД:/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан оролцов.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С д х, х ү х нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Х эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Тус хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7. 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу тус дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн Б.Х /РД:/-д Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралт "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу 100 хувийн эргэн төлөх нөхцөлтэй, 48 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2019 оны 11 дугаар сарын 21-ны өдөр №119 тоот гэрээ байгуулан олгосон.
Энэхүү гэрээ нь нэмэлт хүү, алдангигүй гэрээ юм. Гэрээний дагуу Б.Х утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд иргэн Б.Х нь 4,895,834 төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна. Үүний дагуу иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаар иргэний бүртгэлийн хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооноос хаягийн лавлагаа авахад бүртгэлтэй боловч оршин суудаггүй тухай 2024 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 49 тоот албан бичгээр хариу ирсэн. Иймд Б.Х дугаарын утсаар холбогдоход оршин сууж байгаа хаягаа Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 1 дүгээр хороолол 32-ын буудал Булган зочид буудлын 1 тоот гэх тайлбар өгсний дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч Б.Х мэдэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 1-р хороолол 32-ын буудал Булган зочид буудлын 1 тоотод оршин суудаггүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн 2024 оны 07 сарын 05-ны өдрийн 184/Ш32024/15662 тоот захирамж гарсан.
Одоогоор Б.Х нь санхүүгийн дэмжлэг авах үедээ амьдарч байсан гэх Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн 8 дугаар гудамжны 143 тоот хаягтаа оршин суухгүй байгаа, өөрийн тайлбарласан Сонгинохайрхан дүүргийн хаягт оршин суудаггүй, дугаарын утас тийм хүн байхгүй гэх тайлбар өгч байгаа тул Б.Х эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Д томилсон 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/846 тоот итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Аж ахуй, бичил бизнес эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний хуулбар, санхүүгийн дэмжлэгийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтын хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарыын 05-ны өдрийн 184/ШЗ2024/15662 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С д х, х ү х нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Хуланг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.
3. Нэхэмжлэгч С д х, х ү х нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Б.Х Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.
4. Б.Х нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор Б.Х оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Х нь Зээлийн гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШЗ2024/15662 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Х эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч С д х, х ү х нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
8. Хариуцагч Б.Х эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч С д х, х ү х итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 буудал, булган зочид буудал, 1 тоот хаягт оршин суух, Б Х /РД:/-г эрэн сурвалжилсугай.
2. Б.Х эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Б.Х оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д /утас:/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ