Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 104/ШШ2024/00474

 

2024          09             20

                             104/ШШ2024/00474

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:*******,******* хаягт оршин суух, ******* овогт*******ийн ******* /РД:*******/ 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Худалдаа бэлтгэлийн удирдах газар ажиллаж байсан 6 жил 10 сарын хугацааг тогтоолгохоор нэхэмжлэл гарсан. Би 1982 онд Худалдаа бэлтгэлийн удирдах газар ажилд орсон. 1985 онд цэргийн албанд татагдаж, 1987 онд халагдаж ирсэн. Түүнээс хойш 1992 он хүртэл ажиллаж байсан. Архив шатсан гээд баримт олдохгүй байгаа юм. Тиймээс Налайх дүүргийн худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 24-ны өдөр хүртэл, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 6 жил 10 сар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэв.

 

2.Нэхэмжлэгч талаас 267884 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, Архивын газрын 2024.05.22-ны өдрийн 458 тоот тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024.05.29-ний өдрийн 898 тоот тодорхойлолт, Худалдаа-Нийтийн хоол 80 жил түүхэн дурсамж номын хуулбар зэргийг шүүхэд ирүүлсэн ба шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч Ч.*******, Н.******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна..

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Б.******* ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй, ажлаас гарсан тушаал олдохгүй тул 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 08 дугар сарын 07-ны өдөр хүртэл Налайх дүүргийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын бөөний баазад ачигчаар тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Б.*******ы ажиллаж байсан байдалтай холбоотой ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл 267884 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, Архивын газрын 2024.05.22-ны өдрийн 458 тоот тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024.05.29-ний өдрийн 898 тоот тодорхойлолтоор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.2. Хэрэгт авагдсан 267884 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, Архивын газрын 2024.05.22-ны өдрийн 458 тоот тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024.05.29-ний өдрийн 898 тоот тодорхойлолт, Худалдаа-Нийтийн хоол 80 жил түүхэн дурсамж номын хуулбар зэргийг шүүхэд ирүүлсэн ба шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч Ч.*******, Н.******* нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Б.******* нь 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 08 дугар сарын 07-ны өдөр хүртэл Налайх дүүргийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын бөөний баазад ачигчаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.*******ыг 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 08 дугар сарын 07-ны өдөр хүртэл Налайх дүүргийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын бөөний баазад ачигчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

5.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт*******ийн ******* /РД:*******/-ыг 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 08 дугар сарын 07-ны өдөр хүртэл Налайх дүүргийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын бөөний баазад ачигчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ГАНЧИМЭГ