Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2019/0772

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр би, Эрэл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хороололд байрлах 12 салаа төмөр замын 9, 10 дугаар салаа төмөр замын зурвас газрыг Эрэл ХХК-д эзэмшүүлэх захирамж гаргахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, Эрэл ХХК-д 9, 10 дугаар салаа төмөр замын зурвас газрыг эзэмшүүлэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Эрэл ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Жаргалан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Эрэл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хороололд байрлах 12 салаа төмөр замын 9, 10 дугаар салаа төмөр замын зурвас газрыг Эрэл ХХК-д эзэмшүүлэх захирамж гаргахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, Эрэл ХХК-д 9, 10 дугаар салаа төмөр замын зурвас газрыг эзэмшүүлэхийг даалгах хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.

Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч Эрэл ХХК-д маргаан бүхий төмөр замын зурвас газрыг эзэмшүүлсэн байна.

Тодруулбал Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/1138 дугаар захирамжаар Эрэл ХХК-д төмөр замын аюулгүй зурвас газрыг эзэмшүүлсэн байна.

Иймд манай компанийн зүгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Эрэл ХХК-иас, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хороололд байрлах 12 салаа төмөр замын 9, 10 дугаар салаа төмөр замын зурвас газрыг Эрэл ХХК-д эзэмшүүлэх захирамж гаргахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, Эрэл ХХК-д 9, 10 дугаар салаа төмөр замын зурвас газрыг эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт ...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар ...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрэл ХХК-ийн гүйцэтгэх захиралНийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хороололд байрлах 12 салаа төмөр замын 9, 10 дугаар салаа төмөр замын зурвас газрыг Эрэл ХХК-д эзэмшүүлэх захирамж гаргахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, Эрэл ХХК-д 9, 10 дугаар салаа төмөр замын зурвас газрыг эзэмшүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын   тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР