| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/03247/И |
| Дугаар | 181/ШШ2024/03366 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2024/03366
2024 09 16 181/ШШ2024/03366
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж--28, МПМ Цогцолборт байрлах, М ББСБ ХХК /РД:5373271/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, 49 дүгээр гудамж, 147 тоот хаягт оршин суух, Я Н /РД:ИЛ83061423/,
Нэхэмжлэлийн шаардлага: 792,671 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч Я.Н нь манай Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч 2022 оны 01 сарын 19-ний өдөр Мобиком Корпораци ХХК-ийн 95214458 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000709052 тоот "Зээл, зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан. Хариуцагч нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 04 сарын 19-ний өдөр сарын 2.7 хувийн хүүтэй 710,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлээр авсан.
Гэвч, хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон "Зээл, зээлийн эрх нээх гэрээ"- ний 5 дугаар зүйлийн 5.2.2-5.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хуульд болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, Анхааруулах хуудас" илгээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагчаас 2024 оны 05 сарын 08-ны өдрийн байдлаархи төлөгдөөгүй байгаа зээл 658,471 төгрөг, зээлийн хүү 114,712 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,488 төгрөг, нийт 792,671 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хаягт шуудангаар илгээж өгнө үү. гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: ... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 792,671 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Я.Н холбогдуулан 792,671 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 792,671 төгрөгийг хариуцагч Я.Н бүхэлд нь хүлээн зөвшөөрч 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх бөгөөд талууд шүүх хуралдаанаас өмнө эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 792,671 төгрөгийг хариуцагч Я.Н 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,575 төгрөгийг тал хувь болох 11,787.5 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 данснаас, хариуцагч Я.Н 11,787.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Я.Н сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ