| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/03986/И |
| Дугаар | 181/ШШ2024/03365 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2024/03365
2024 09 16 181/ШШ2024/03365
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-хороо, Сэнтрал Тауэр, 7 давхар 712 тоот хаягт байрлах "О ББСБ" ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар Сүхбаатар 19-р хороо, санзай гудамж 2-15 тоот хаягт оршин суух, Т Р /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 262,867 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... О ББСБ" ХХК нь Т овогтой Р 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 20231107-16774 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 02 дугаар сарын 8-ний өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй 2000154294 тоот зээлийг Хас банк дахь 5005497005 тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэгч Т.Р нь шилжүүлэн авсан.
Хариуцагч Т.Р нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 2000154294 тоот зээл 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 166 хоногийн хүү 60,867 төгрөг, шимтгэл 2,000 төгрөг, хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 60,867 төгрөг, нийт 262,867 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "О ББСБ" ХХК нь Т.Р холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 262,867 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс "О ББСБ" ХХК-иас хариуцагч Т.Р холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хариуцагч бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээс татгалзаж байна гэсэн хүсэлтийг ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Т.Р холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 262,867 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч "О ББСБ" ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч "О ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,537 төгрөгийн 50 хувь болох 4,268.5 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч "О ББСБ" ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ