Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2019/0861/З |
Дугаар | 128/ШШ2019/0759 |
Огноо | 2019-11-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2019/0759
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл, би Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баасанхүүгээс Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, автозамын хяналтын улсын байцаагч Х.Энэрэлсайханд холбогдуулан гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0178886 дугаартай шийтгэлийн хуудсыг зөвтгөж, өөрчлөлт оруулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баасанхүү шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0178886 дугаартай шийтгэлийн хуудсыг зөвтгөж, өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.
Хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, автозамын хяналтын улсын байцаагч Х.Энэрэлсайхан тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа хүсэлтэдээ: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баасанхүү 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтэд дурдсан Архангай АЗЗА ТӨХК-д 0178886 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалга шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Зөрчлийн тухай хуулийн зүйл хэсэг заалтыг орхигдуулан шийтгэл оногдуулсанаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баасанхүүгээс Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, автозамын хяналтын улсын байцаагч Х.Энэрэлсайханд холбогдуулан гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0178886 дугаартай шийтгэлийн хуудсыг зөвтгөж, өөрчлөлт оруулах шаардлага бүхий
дүгнэлт гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, автозамын хяналтын улсын байцаагч Х.Энэрэлсайхан нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0178886 дугаартай шийтгэлийн хуудсыг зөвтгөж, өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан дүгнэлт гаргагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баасанхүүгийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0178886 дугаартай шийтгэлийн хуудсыг зөвтгөж, өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, автозамын хяналтын улсын байцаагч Х.Энэрэлсайхан хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ