| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/04633/И |
| Дугаар | 181/ШШ2024/03450 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2024/03450
2024 09 23 181/ШШ2024/03450
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ Цогцолборт байрлах, М ХХК /РД:/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр, 47 тоот хаягт оршин суух, Х Д /РД:/,
Нэхэмжлэлийн шаардлага: 267,552 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Х.Д нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч Hybrid 14900 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2021 оны 03 сарын 01-ны өдөр 43053739 тоот гэрээ байгуулж 95212555 дугаартай үүрэн холбооны хосолсон төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2022 оны 10 сарын 25-ны өдөр үйлчилгээгээ МуMobi үйлчилгээнд шилжүүлж мөн гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 1,239,000 төгрөгний үнэтэй Samsung Galaxy A33 5G Black гар утасны төлбөрийг 12 сар хуваан төлөхөөр зээлээр авсан.
Х.Д нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 95212555 дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2023 оны 08, 09-р сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 267,552 төгрөг төлөхийг сануулж анхааруулсан боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд Х.Дулмаагаас 95212555 дугаарын үйлчилгээний төлбөр 40,402 төгрөг, зээлээр авсан Samsung Galaxy Galaxy A33 5G Black rар утасны төлбөр 206,500 төгрөг, гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний торгууль 20,650 төгрөг нийт 267,552 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: ... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 267,552 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 133,780 төгрөг, 2024 оны 10 дүгээр сарын 22-ны өдөр 133,780 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х.Д холбогдуулан 267,552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 267,552 төгрөгийг хариуцагч Х.Д бүхэлд нь хүлээн зөвшөөч харилцан тохиролцож эвлэрсэн нь зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх бөгөөд талууд шүүх хуралдаанаас өмнө эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 267,560 төгрөгийг хариуцагч Х.Д хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 133,780 төгрөг, 2024 оны 10 дүгээр сарын 22-ны өдөр 133,780 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,687 төгрөгийн тал хувь болох 4,343.5 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 данснаас, хариуцагч Х.Д 4,343.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Х.Д сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ