| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/04219/И |
| Дугаар | 181/ШШ2024/03642 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2024/03642
2024 10 01 181/ШШ2024/03642
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Х цамхагт байрлах, Хаан банк ХК /РД:/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, New Residence хотхон, 125 дугаар байр, 1 дүгээр орц, 98 тоот хаягт оршин суух, Х овогт Б Б /РД:/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15,239,720.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Б.Б нь Х ХК-ийн Өмнөговь салбарын Оюутолгой тооцооны төвтэй 2019 оны 06 дугаар сарын 05-ны №ЗГ/201944524578 тоот зээлийн гэрээ байгуулж 11,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр БГХ/201944524578 тоот хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан.
Зээлдэгч нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/201944524578 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,135,710 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,515,348 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,192 төгрөг, нийт 4,652,250 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Б.Б холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ/201944524578 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 7,864,289.91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,512,125.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 771,105.48 төгрөг, нотариатын зардал 22,000 төгрөг, эрэн сурвалжлахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 15,239,720.48 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: ... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 15,239,720.48 төгрөгийг дараах хуваарийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны дотор 4,239,720.48 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Б.Б холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 15,239,720.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 15,239,720.48 төгрөгийг хариуцагч Б.Б бүхэлд нь хүлээн зөвшөөч, хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн нь зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх бөгөөд талууд шүүх хуралдаанаас өмнө эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 15,239,720.48 төгрөгийг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны дотор 4,239,720.48 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,149 төгрөгийн тал хувь болох 117,074.5 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 данснаас, хариуцагч Б.Б 117,074.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Б сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ