Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2024/01090

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс:135/2024/01026/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах “*******” ХК (итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, утас: *******, *******)-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******),

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт (утас: ) нарт холбогдох,

“18,140,737.2 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“...Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Б., О.******* нараас нийт 18,140,737.2 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч Б., О.******* нар нь 18,140,737.2 төгрөгийг “*******” ХК-д бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно. Нэхэмжлэгчийн зүгээс 18,140,737.2 төгрөгийн төлбөрийг 10 сарын хугацаанд дараах байдлаар хэсэгчлэн төлөх хугацааг хариуцагчид олгож эвлэрэв.

1.ЗГ4305144478 А тоот гэрээний төлбөр 5,845,383.65 төгрөгийн төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 803,499.12 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 560,209.4 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 560,209.4 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 560,209.39 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 560,209.39 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 560,209.39 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 560,209.39 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 560,209.39 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 560,209.39 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 560,209.39 төгрөг.

2.ЗГ4305163469 тоот зээлийн гэрээний төлбөрт 12,295,353.52 төгрөгийг 09 дүгээр сарын 06-ны өдөр 1,250,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1,227,261.50 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,227,261.50 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1,227,261.50 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1,227,261.50 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1,227,261.50 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1,227,261.50 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1,227,261.50 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1,227,261.50 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1,227,261.48 төгрөгийг төлнө.

Дээрх графикийг зөрчсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “” ХК нь хариуцагч Б., О.******* нарт холбогдуулан “18,140,737.2 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хариуцагч Б., О.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд зээлийн гэрээний мөнгөн төлбөрийг 10 хувааж төлөхөөр нэхэмжлэгчтэй хугацаа тохирч, талууд эвлэрч байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.

4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,653.74 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., О.******* нараас 124,327 төгрөг, төрийн сангийн орлогоос 124,327 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б., О.******* нарт холбогдох “18,140,737.2 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,653.74 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., О.******* нараас 124,327 төгрөг, төрийн сангийн орлогоос 124,327 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.НОМИН