| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2017/0343/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/341 |
| Огноо | 2017-12-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2017/ШЦТ/341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,
Хохирогчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа,
Хохирогч Ө.Э,
Шүүгдэгч А.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.О-д холбогдох эрүүгийн 1738000000034 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.О.
Шүүгдэгч А.О нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Хөх толгойн ... тоотын гадаа иргэн Я.Д-г зодох гэсэн иргэн Ө.Э-н үйлдлийг таслан зогсоох зорилгоор Ө.Э-г түлхэж болгоомжгүйгээр эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.О нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Хөх толгойн ... тоотын гадаа иргэн Я.Д-г зодох гэсэн иргэн Ө.Э-н үйлдлийг таслан зогсоох зорилгоор Ө.Э-г түлхэж болгоомжгүйгээр эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ө.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... эхнэр 1 шил архи авч өгөөд нөгөөдхөө уугаад 18:00 цагийн үед Э бүгдээрээ манайд очъё гээд явах гэж байтал Д эгч хүү Э-г унтаж байхад нь авч явах гээд маргаан болсон. Тэгээд цамцнаас нь татахад эгч “хүн аллаа, авраарай” гэж хашгирахад О араас татаж, өргөж шидээд баруун хэвлий хэсэг рүү дэвссэн. Тэр үед би ухаан алдсан байсан. Би явахгүй гээд хашааны хажууд сууж байтал Э явъя гээд О машинд суулгаад явж дугуй хороололд байдаг гэрт нь ирсэн. О бид нарыг Э-н гадаа буулгаад явсан ганцаараа тэгээд удаагүй байтал миний бие муудаж , татаад түргэн дуудаж эмнэлэг орсон. Тэр үед би бас ухаан алдсан байсан. Эмчилгээ хийлгэж байж ухаан орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 41-43 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч У.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би О-г Э-г зодсон гэж хэлэхэд хэцүү байна. Тухайн үед согтуу хүний үйлдлийг таслан зогсоогоод түүнийг няцаах зорилгоор татаж ирээд чанга биш унагааж байгаа харагдсан. Босоод ирэхээр нь дахиад унагаасан. Өөрөөр хэлбэл 2 удаа унагасан. Харахад барилдаж байгаа юм шиг барьж байгаад унагасан. Түүнээс биш гараараа цохисон, хөлөөрөө өшиглөсөн зүйл харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 44-45 дугаар хуудас/,
Я.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Манай төрсөн дүү Э архи уух дуртай. Архи уухаараа агсам зантай хүн. Тухайн үед надтай жижиг зүйлээс болж марган улмаар агсам тавьсан. Манай хүүхдүүд занг нь мэдэх болохоор нэг их тоогоогүй байх. Харин төрсөн эгч рүүгээ давшлаад байхаар нь гадны хүний нүдэнд эвгүй харагдсан юм шиг байна лээ. Тэгээд л О Э-г надтай зууралдаж байхад салгаад газар унагасан” гэх мэдүүлэг /хх-ийн 17, 46-47 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 513 дугаартай
1.2. Ө.Э-н биед баруун бөөрний няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчтэй цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Ө.Э-н биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр манай найз Э, Э нарын ээжийн дүү Э гэдэг залуу манай найз нарын ээж Д эгчийг согтуу байхдаа маргаж байгаад зодоод байсан. Д эгч “амь авраарай, аллаа туслаарай” гэж хашгирахаар нь салгаж аваад “боль” гэхэд Д эгчийн том охин Э “00”-оос гарч ирээд “ээжийг яаж байгаа юм бэ” гэхэд урдаас нь маргаад байсан. Бас над руу “чам шиг юманд миний яах хамаагүй” гээд агсараад байсан. Би Э-г барьж аваад 2 удаа түлхэж унагасан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би эмэгтэй хүнийг зодоод байхаар нь ийм үйлдэл хийсэн юм. ...Би хохирогчоос уучлалт гуйсан. Би хохирогч Ө.Э-д 8 сая төгрөгийн хохирлын 6 сая төгрөгийн хохирлыг бэлэн мөнгө, эд хөрөнгө шилжүүлж нөхөн төлж эвлэрлийн гэрээ байгуулсан. Цаашид гарах эмчилгээний зардалд 2 сая төгрөг өгөхөөр гэрээнд тусгасан" гэх мэдүүлэг /хх-ийн 25, 94-95 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч А.О, хохирогч Ө.Э нар нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ эрүүл мэндэд учруулсан хохирол төлбөр, эмчилгээний зардал, эм тарианы мөнгөнд нийтдээ 8.000.000 /найман сая/ төгрөгтэй тэнцэх мөнгө, эд хөрөнгө шилжүүлэхээр тохиролцож, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг Ө.Э-н ХААН банкны 5910... тоот дансаар шилжүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөгөөр хариуцагч А.О-н төрсөн аав Ш.А-н өмчлөлийн 0355 улсын дугаартай Ниссан Санни маркийн суудлын автомашин шилжүүлэн өгсөн автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 91 дүгээр хуудас/, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Түнэл сумын нутаг дэвсгэр Хөх толгой ... тоотод байрлах 582.5 га 0005000289 гэрчилгээний дугаар, 211401811 нэгж талбар бүхий У.Э-н эзэмшлийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, хашааны хамт 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр үнэлэн шилжүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-ийн 92 дугаар хуудас/, үлдэгдэл 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дотор хэсэгчлэн эсвэл бүтнээр нь төлөхөөр талууд тохиролцсон, шүүгдэгч А.О нь хохирогчоос албан ёсоор уучлалт гуйж, харилцан ойлголцсон, хохирогч нь цаашид хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч А.О-с 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Э-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах зүйтэй байна.
Эрүүгийн 1738000000034 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн 1738000000034 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.О-с 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Э-д олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН