| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/04178/И |
| Дугаар | 181/ШШ2024/03213 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2024/03213
| 2024 09 04 | 181/ШШ2024/03213 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 02 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-24, 0 тоотод байрлах, М ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Э-ын Б-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,175,583 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Э.Б-тай 2024 оны 03 дугаар сарын 18-ны 20240318/130120000223 тоот зээлийн гэрээ байгуулж, 960,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар, сарын 4,9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай олгосон. Гэвч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, зээлийн төлбөрийн хуваарийг зөрчиж 77 хоногийн хугацаа хэтрүүлсэн.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх үндсэн зээлийн төлбөр 960,000 төгрөг, хүү 209,726 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,856 төгрөг, нийт 1,175,583 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: би нэхэмжилсэн 1,175,583 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 600,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 575,583 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,175,583 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б нь М ХХК-ийн нэхэмжлэсэн 1,175,583 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 600,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 575,583 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь дээрхи тайлбартай танилцаад хариуцагчийн төлбөр төлөх хугацааг нь хүлээн зөвшөөрсөн байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Э.Б-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.Б нь М ХХК-ийн нэхэмжилсэн 1,175,583 /нэг сая нэг зуун далан таван мянга таван зуун наян гурван/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 600,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 575,583 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Э.Б холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,764 төгрөгөөс16,382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 16,382 төгрөгийг, хариуцагч Э.Б-аас 16,382 /арван зургаан мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА