Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2024/03236

 

 

 

 

 

 

 

             2024        09         05   

                                181/ШШ2024/03236

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо,  байранд байрлах, Г ХК /РД/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 тоотод оршин суух, О-ын А-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 473,860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.А нь тус банктай 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Голомтбанктай ЗГ1105520267 тоот зээлийн гэрээ байгуулж, 800,000 төгрөгийг жилийн 20,40 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай цалингийн зээл авсан.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэхгүй байх тул 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 422,046 төгрөг, зээлийн хүү 45,910 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,904 төгрөг, нийт 473,860 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч  шүүхэд гаргасан тайлбартаа: О.А би 2023 оны 10 дугаар сараас зэвсэгт хүчний 017 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байна. Би цэргээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр халагдаж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 473,860 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч О.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 473,860 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.А нь Г ХК-ийн нэхэмжлэсэн 473,860 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нь дээрхи тайлбартай танилцаад хариуцагчийн тайлбарыг нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, О.А-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч О.А нь Г ХК-ийн нэхэмжилсэн 473,860 /дөрвөн зуун далан гурван мянга найман зуун жаран/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, О.А холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,866 төгрөгөөс 7,433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 7,433 төгрөгийг, хариуцагч О.А-аас 7,433 /долоон мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомтбанк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА