Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2019/0742

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, автозамын хяналтын улсын байцаагч Х.Энэрэлсайханд холбогдох Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Баасанхүүгийн дүгнэлт бүхий зөрчлийн хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, авто замын хяналтын улсын байцаагч Х.Энэрэлсайхан нь шүүхээд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, автозамын хяналтын улсын байцаагч Х.Энэрэлсайхан миний бие Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баасанхүүгийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дугаар 12 прокурорын дүгнэлтэд дурьдсан Прамид проект ХХК-д 0147352 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Зөрчлийн тухай хуулийн зүйл хэсэг заалтыг орхигдуулан шийтгэл оногдуулснаа хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, автозамын хяналтын улсын байцаагч Х.Энэрэлсайханд холбогдуулан, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баасанхүүгээс улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Пирамид проект ХХК-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, шийтгэл оногдуулсан 0147352 дугаартай шийтгэлийн хуудсыг зөвтгөж, өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичсэн байна.

Прокурорын дүгнэлтийг Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, автозамын хяналтын улсын байцаагч Х.Энэрэлсайхан нь хүлээн зөвшөөрч байгаа тухай хүсэлтээ 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баасанхүүгийн Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, автозамын хяналтын улсын байцаагч Х.Энэрэлсайханд холбогдуулан гаргасан ...улсын байцаагч Х.Энэрэлсайханы 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0147352 дугаартай шийтгэлийн хуудсыг зөвтгөж, өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баасанхүүгийн Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн, автозамын хяналтын улсын байцаагч Х.Энэрэлсайханд холбогдуулан гаргасан ...улсын байцаагч Х.Энэрэлсайханы 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0147352 дугаартай шийтгэлийн хуудсыг зөвтгөж, өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА