Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 00164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Нарийн бичгийн дарга                              Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                            Б.Эрхэмбаатар 

             Шүүгдэгч                                                    Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Баяндэлгэрийн Бөд холбогдох 1732000830072 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1993 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2013 оны 08 сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлэн 1 жил 02 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. Заншир овогт Баяндэлгэрийн Б РД:/*/

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Бороо гол гэх газарт Пронтер маркийн 61-11 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар зүйл “Жолооч Б.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжэг лвна” гэснийг зөрчин зам тээврийн осол гарган иргэн Д.Цийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Зүүнхарааруу ирж байгаад Бороогийн салдаг дээр хоночихоод өглөө 09 цагийн үед машины ард тал шил архи байсан тэрийг нөгөө хоёр хувааж уугаад надад өгөхөөр нь би машин барьж байгаа гээд уугаагүй. Тэгээд наашаа Бороогийн гүүр гараад явж байхад өвстэй машин явж таарсан. Тухайн үед галзуу хурд киноны талаар бид гурав яриад явж байсан. Тэгтэл Ц би чадна шдээ гээд намайг машин руу шахчих гэсэн, тэгээд би болохгүй юм байна яах юм бэ гэхэд зүгээрээ дахиад жоохон шахчих гэсэн. Тэгээд би өвстэй машин руу ойртоход Ц цонхоор гараад өвстэй машины татлаганаас зүүгдсэн. Машины татлаганаас зүүгдээд 2-3 минут явсан. Тэгээд надруу далласан чинь татлага нь тасарчихсан. Тэгээд миний машины буруу талын урд талд мөргүүлчихсэн. Би ойрхон явж байсан болохоор зогсож амжаагүй. Тэгээд би зогсоод очтол зүүн хөлнийхөн шилбэн дээгүүр нь машины дугуй гарсан дунд чөмөг нь хугарсан байсан. Тэгээд шууд ээж аавруу нь ярихад эмнэлэг дээр яваад ир гээд эмнэлэг рүү хүргэж ирж эмнэлгийн тусламж авсан. Одоо бол биеийн байдал нь гайгүй, эмчилгээ нь бүрэн хийгдэж дууссан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...гэв.   

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8-р хуудас/

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-11-р хуудас/

            Хохирогч        Д.Цийн “...2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн найз Бийн тээврийн хэрэгсэлтэй Б, М нартай гурвуулаа цуг явж байгаад бороогийн салдаг дээр зогсоод 05 граммтай, хараз нэртэй нэг шил тал архийг гурвуулаа хувааж уучаад цаашаа явж байгаад би хоёр найздаа хандаж би та хоёрт “галзуу хурд” үзүүлье, урд явж байсан тээврийн хэрэгсэлрүү ойртчих гэж хэлэх үед Б ойртсон. Тэгэхээр нь би өөрийнхөе сууж явж байсан тээврийн хэрэгслийн баруун талын цонхоор нь гараад урд явж байсан өвс ачсан тээврийн хэрэгслийн татлаганаас нь барьж аваад өвс рүү  авирсан. Тэгээд өвс ачсан машины татлаганаас нь барьсан байсан учраас татлага нь тасраад хойшоо унах үедээ Бийн жолоодож явсан тээврийн хэрэгсэпийг мөргүүлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

Гэрч    Мийн “...Бид нар 10 цагийн үед Зүүнхараа руу хөдөлөж сайжруулсан шороон зам дээр өвстэй чиргүүлтэй Зил 131, Камаз машинууд гүйцэж түрүүлээд цааш явж байгаад өвс ачсан том машины ард очсон. Энэ үед Ц нь би та нарт “галзуу хурд” үзүүлье, Баагий тулаад яваадах гэж хэлсэн Б өвстэй машины ард тулж явах үед Цогоо машины цонхоор цээж гаргаж урагш зүтгэхээр нь би боль боль гээд болиулсан. Тэгтэл Ц дахиад одоо жинхэнээсээ харуулья, урагшаа яваад өг гэсэн дахиж машин өвстэй машины ард тулж очиход Ц машины цонхоор бүтэн биеэрээ гарч толины суурь дээр гишгээд урагш сунаж өвстэй машины өвсний татлага олсноос барьж машин руу авирсан. Цогоо ачааны машины олсноос барьчихсан ачааны төмөр порчик дээр гишгэчихсэн явж байгаад Бөд хандаж “ Одоо хойшилж бай. Би буулаа гэж хэлэх үед олс нь тасраад миний сууж явсан тээврийн хэрэгслийн шил, нүүрийг  мөргөж газарт унасан. Энэ үед машин хөл дээгүүр нь гараад явчихсан юмаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

Гэрч    О.Эын “...Өвс татсан татлага тасраагүй байсан. Хари- өвсний ард босгосон хэрээ гэх модыг уяасан олс тасарсан байсныг нь би өвс буулгахдаа залгаж уясан. Юунаас болж тасарсаныг нь би мэдээгүй....’ гэх мэдүүлэг/хх-ийн 26-р хуудас/

Замын цагдаагийн шинжээчийн №48 дугаартай дүгнэлт “...Жолооч Б.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 жолооч хөдөлгөөнл аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна....” гэх дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 2017 оны 10 сарын 13-ны өдрийн №12962 дугаартай дүгнэлт “.... Д.Цийн биед зүүн дунд чөмөгний далд хугарал, баруун, зүүн алга, баруун ташааны толгой, баруун өвдөг, шагайд зулгаралт гэмтэл зүүн дунд чөмөгний хугарал засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчүн зүйлийн үйлчлэлээр үүсгэхдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/

            Б.Бийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 53-р хуудас/, Б.Бийн жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 54-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 57-64-р хуудас/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судаллаа.

            Б.Б нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял сонсгосон ба шүүгдэгч уг гэм буруугаа болон сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №12962 дугаартай " ... Д.Цийн биед зүүн дунд чөмөгний далд хугарал, баруун, зүүн алга, баруун ташааны толгой, баруун өвдөг, шагайд зулгаралт гэмтэл зүүн дунд чөмөгний хугарал засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчүн зүйлийн үйлчлэлээр үүсгэхдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Б.Ц нь гомдол саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул шүүгдэгч нь хохирогчид 886000 төгрөгний хохирол төлж байрагдуулсан, шүүхээр хэлэлцэгдэх хохирол, төлбөргүй болно. Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзэн, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1.Шүүгдэгч Заншир овогт Баяндэлгэрийн Бийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Заншир овогт Баяндэлгэрийн Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон 03 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар тооцож  солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө эд зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан,/хүргүүлсэн/  өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ