Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 135/ШШ2024/01110

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс:135/2024/01059/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* байрлах “*******” ГХОХХК (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,

“5,700,623 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ГХОХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...Хариуцагч Г.*******аас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 5,200,551 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 500,072 төгрөг, нийт 5,700,623 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 “...Г.******* миний бие нь “*******” ГХОХХК-аас гар утас лизингээр авсан төлбөрөө гүйцэд барагдуулж дуусаагүй тул үлдэгдэл болох 5,700,623 төгрөгийг 6 сарын хугацаанд гүйцэд барагдуулахаар болсон. Нэхэмжлэлийн талаар маргах зүйл байхгүй” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

“...Г.******* нь авлагын төлбөрөө 6 сарын хугацаанд төлж барагдуулах талаар тохиролцсон болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ГХОХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан “5,700,623 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд мөнгөн төлбөрийг 6 хувааж төлөхөөр нэхэмжлэгчтэй хугацаа тохирч, талууд эвлэрч байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.

4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,161 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 53,081 төгрөг, төрийн сангийн орлогоос 53,081 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ГХОХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “*******” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******т холбогдох “5,700,623 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,161 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 53,081 төгрөг, төрийн сангийн орлогоос 53,081 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ГХОХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.НОМИН