| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2017/00181/Э |
| Дугаар | 00157 |
| Огноо | 2017-11-23 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 00157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Б.О, Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.О, Г.Б нарт холбогдох 201718020123 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1989 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,Мандал сумын 11 жилийн 4 дүгээр сургуульд жижүүр ажилтай, *, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Гын БРД:/*/
Монгол Улсын иргэн 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Спирт бал бурам ХХК-нд засварчин ажилтай, * гэх, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овгийн Баттулгын О РД:///
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Б.О, Г.Б нар нь бүлэглэн 2017оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 17-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Цагаанчулуут гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Сонор трейдинг ХХК-ний алтны уурхайд гэрээгээр ажил гүйцэтгэж байсан иргэн Л.Багийн өмчлөлийн маркийн 54-24 УНП улсын дугаартай ачааны авто машины урд салхины шил, зүүн доод толь зэрэг эд зүйлүүдийг нь хууль бусаар устгаж, гэмтээж 500.000 төгрөгийн хохирол мөн Сонор трейдинг ХХК-ний алтны уурхайн харуул хамгаалалтын албанд унаж хэрэглэдэг уг компаний захирал Б.Эын өмчлөлийн Тоуоta Landkyzег 200 маркийн 11-12 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талын их гэрлийг хууль бусаар устгаж, гэмтээж 580000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: ... 2017 оны 05 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 20 цагийн үед Зүүнхараагаас морьтой дөрвүүлээ гарсан. Тэгээд уурхайн наана очоод цагаа харахад 23 цаг болж байсан. Тэгсэн уурхай руу ордог хүмүүс нь хойд талынх нь хаалгаар ордог гээд очсон чинь хүмүүс байдаггүй. Тэгээд явж байсан чинь гэнэт ланд 200 автомашин гэрэлтүүлж гарч ирээд би гэрэлд нь орчихсон юм. Тэгсэн тэр машинтай хүмүүс намайг барьж авна хүрээд ир гээд байж байсан чинь хойноос О, М хоёрын нэг нь орилоод наадуулаа толгойг нь хагалаад байхаач гэж хэлэхээр нь би бүгдийг нь алнаа гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө ланд 200 маркийн автомашин намайг хөөсөн юм. Тэгээд хөөхөөр нь уурхайн амралтынх нь хашааны голоор гараад урагшаа талбай руу хөөгдөж гараад Оч-Эрдэний морь салаад явчихсан. М бид 2 хөөгдөөд явж байсан. Тэгсэн нөгөө ланд 200 маркийн автомашин чинь араас ирээд Мын морийг шүргээд миний морийг бас хажуугаар орж ирж шүргэсэн. Тэгээд би Мыг орхиод явсан чинь М баригдаад О бид 2 очоод гадаа нь байсан машины цонхны жижиг шилийг нь хагалаад, хаалга руу нь нэг чулуу шидэж, хашаа руу нь бас 2,3 удаа чулуу шидэж орилсон. Тэгээд Мыг өгөхгүй гээд хүмүүс нь орилоод байхаар нь за за болъё гээд наашаа явсаар байгаад гэртээ ирээд өглөө нь сэрсэн чинь цагдаа ирээд аваад явсан гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: ... Бид нар 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ууланд алт гараад байна гэхээр явж очсон. Тэгээд шууд уурхайн хамгаалагчруу болон машинтай хүмүүсрүү дайраагүй. Ерөнхийдөө тэр уурхайруу орно л гэж бодож байсан. Тэгээд уурхайн ард талруу тойроод очсон чинь юун хулгайч нар вэ хүрээд ир гэсэн тэгэхээр нь нэгийг нь бариад аваарай гэж цаанаас хэлэхээр нь бид нар за баригдвал бөөн асуудал болох байх гэж бодоод эргээд зугтаасан юм. Тэгсэн чинь ланд 200 маркийн автомашинаараа хөөсөн. Бид нар морьтой зугтааж байсан. Тэгээд морьтой зугтааж байхад бидний хажуугаар машинтайгаа орж ирээд дөрөөнд машиныхаа хаалгыг зуруулж, морины хөлөнд машиныхаа гэрлийг тангаруулаад л хагалчихсан юм шиг байна лээ. Тэгсэн манай нэгний морь нь ядраад баригдчихсан. Тэгэхээр нь баригдсан нэгээ авах гэж очсон чинь өгөхгүй бараг ахиад ойртох юм бол буудна шүү, анхааруулсан шүү гэж хэлсэн. Өөдөөс бас биднийг ална гэж орилоод байсан. Тэгэхээр нь бид 2 жаахан зайтай зогсож байгаад зам дээрээс чулуу аваад гадаа байсан 2 машин руу шидсэн. Тийм л зүйл болсон гэжээ.
Мөрдөн байцаалтанд хохирогч Л.Ба мэдүүлэхдээ: ... “..Би өөрийн хувьдаа 54-24 УНП улсын дугаартай өөрөө буулгагч Дейвуу маркийн ачааны автомашинтай ...2017.05.1 бны орой 23 цагийн орчим машинаа алтны уурхайн хашааны гадаа парклаж тавиад түгжээд замын машинаар Улаанбаатар хот руу явчихсан юм. Намайг Улаанбаатар хотруу явж байх замд 94-88 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Бат утсаар яриад “энэ уурхай дээр морьтой хүмүүс дайрч чулуу шидээд миний машины шилийг хагалчихлаа, чиний машины шилийг хагалсан эсэхийг мэдэхгүй байна, би зугтаагаад Тахилтын даваан дээр байна” гэж ярьсан. Маргааш өглөө нь Бат надруу ахиж утсаар яриад “чиний машины урд салхины шил болон зүүн талын зрын харах толь хагарсан байна” гэж хэлсэн..оргинал шил нь 550000 төгрөгний үнэ ханштай байсан..хохирол бүрэн авсан..” гэх мэдүүлэг./хх-20- р хуудас/
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Э мэдүүлэхдээ: Уурхай дээр хамгаалагч нар унаж хэрэглэдэг 11-12 УБН улсын дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг миний өмч байгаа юм...” гэх мэдүүлэг./хх-ийн 27-28-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Ганзоригийн “..Тэгтэл хэсэг хугацааны дараа Ланд круйзер 200 маркийн машинтай хамгаалагч нар буцаж амралтын байрны хашаанд орж ирээд морьтой хүмүүс чулуу шидээд машины урд гэрэл хагалаад хажуу талын хаалгаруу шидээд зураад хонхойлгочихлоо гэж хэлсэн. Тэгтэл морьтой залуучууд амралтын байрны хашааны гадна тавьсан байсан ачааны машинуудруу болон амралтын байр руу чулуу шидэж ална тална гэж хашгираад байсан. Машин тэргээ эвдүүлчихсэн юм чинь морьтой залуучуудыг барьж авахгүй бол болохгүй байхаа гэж хэлээд Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг өөрөө жолоодоод 3 хамгаалагч залуу суулгаад морьтой залуучуудыг хөөгөөд явсан. Удалгүй нэг залууг нь бариад амралтын байранд хүрээд ирэхээр нь зүүнхараа Цагдаагийн хэлтэс дээр хүргэж ирсэн..” гэх мэдүүлэг. /хх-ийн 30-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч А.М мэдүүлэхдээ: хашааны гадаа уулан дээр байдаг постон дээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхад гурван морьтой хүн хашааруу ойртоод ирэхээр нь би та нар больцгоо явцгаа гэж хэлсэн чинь шаардлага биелүүлээгүй тэгтэл Ланд крузер 200 машинтай уурхайн ажилчид ирээд хөөгөөд явцгаасан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 31-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч П.Батбаяр мэдүүлэхдээ: “...“...23 цагийн орчим морьтой хүн манай объект руу орохыг завдсан юм. Бид нар шаардлага тавихад урдаас чулуу шидээд байсан. Чулуу шидэхээ больчихоор нь “та нар яв, орж болохгүй” гэж хэлсэн чинь “пизда та нарыг ална, тална” гээд байсан. Манай алтны уурхайн амралтын байрны хашааны гадаа 2 том ачааны машин зогсож байхад нь морьтой хүмүүс чулуу шидэж шил толийг нь хагалсан байсан, машин дотроо жолооч нь унтаж байсан болохоороо машинаа асаагаад зугтаасан ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 32-р хуудас
Мөрдөн байцаалтанд гэрч О.Ц мэдүүлэхдээ: “...тэгээд би алтны уурхайн наахан талд хүндээр бие засаад ганцаараа үлдсэн чинь манай М, О, Б ах 3 уурхайруу явчихсан юм. ...манай 3-ийг дээрээ дохионы гэрэлтэй машин хөөгөөд байгаа харагдахаар нь би уурхайн ертөнцийн зүгээр хойд талын уулан дээр гараад харж байсан чинь М, Б, О нарыг морьтой нь машинаар хөөгөөд байгаа харагдаад байсан. Ингэж хөөж байгаад машин нь буцаад явчихсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Г мэдүүлэхдээ: Удалгүй байж байтал амралтын байрны хашааны гадаа парклаад эгнүүлээд тавьчихсан байсан ачааны машинуудруу морьтой залуучууд чулуу шидээд “та нар гараад ир ална, тална гээд орилоод байсан, тэгэхэд 3 морьтой залуу байсан, чулуу шидэж байгаад чулуу нь дуусчихлээр зам дээрээс очиж чулуу авч ирээд шидээд байсан. Тэгээд чулуу нь дууасаад замаас чулуу авахаар морьтойгоо явах үед нь би 11-12 УНБ улсындугаартайЛанд 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод араас нь хөөж байгаад нэг морьтой залууг нь барьж аваад, цагдаа руу дуудлага өгсөн....
...уг гэрлийн шил хагарч онгойсон ч бага зэргийн байсан. Гэхдээ чулуу оноод хагарсан юм шиг байдалтай байсан хэдий ч гэрэл нь асаж байсан...” гэх мэдүүлэг /-ххийн 34,152-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Б.А мэдүүлэхдээ: “...би машинаас буугаад дуудсан чинь урдаас “алаад өг, тархийг нь хага цохиод өг ” гэж хэлээд чулуу шидэхээр нь би хараад зогсож байтал морин дээрээсээ чулуу шидээд зүүн урд талын их гэрэлийн шилийг чулуугаар шидэж хагалсан. ..тэгэхээр нь машиндаа суугаад амралтын байрны хашааруу орсон чинь гурван морьтой залуу ардаас хөөж ирээд амралтын байрны хашааны гадна байсан ачааны машинуудын шилийг нь хагалаад байсан..”гэх мэдүүлэг/хх-ийн 153-155-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн зургийн үзүүлэлт. /хх- ийн 3-7-р хуудас/
Мастер үнэлгээ ХХК-ний 54-24 УНП улсын дугаартай Деавоо маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн доод толины үнэлгээ /хх-ийн 63-р хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 95, 97-р хуудас/,иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 96, 100-р хуудас/, ял шалгах хуудас /ХХ-ийн 104, 106-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Б.О, Г.Б нар бүлэглэн 2017оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 17-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг Цагаанчулуут гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Сонор трейдинг ХХК-ний алтны уурхайд гэрээгээр ажил гүйцэтгэдэг иргэн Л.Багийн өмчлөлийн “DАЕWОО” маркийн 54-24 УНП улсын дугаартай ачааны авто машины урд салхины шил, зүүн доод толь зэрэг эд зүйлүүдийг нь хууль бусаар устгаж, гэмтээж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,тус комданид гэрээгээр ажил гүйцэтгэдэг иргэн С.Батгийн эзэмшлий “Hiundai HD240” маркын Мөн Сонор трейдинг ХХК-ний алтны уурхайн захирал Б.Эын эзэмшлийн компаний харуул хамгаалалтын албанд унаж хэрэглэдэг Тоуоta Landkyzer 200 маркийн 11-12 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талын их гэрлийг хууль бусаар устгаж, гэмтээж 580000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын мэдүүллэгүүд болон хэрэгт авагдсан бусад зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Л.Ба нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овоггГын Б, Боржигон овгийн Баттулгын О нарыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овоггГын Б, Боржигон овгийн Баттулгын О нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б, Б.О нар нь торгууль 600000 /зургаан зуун мянган/ төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж энэ хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.Б, Б.О нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
5. Г.Б, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ