| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01157/И |
| Дугаар | 135/ШШ2024/01136 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 135/ШШ2024/01136
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/01157/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод байрлах “*******” ХХК-д холбогдох,
“Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...2021 оны 10-р сарын 06-ны өдөр “*******” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт ******* тоотын 3 өрөө байрыг өгсөн. Үлдэгдэл 36,000,000 төгрөгийг 20,000,000 төгрөг, 16,000,000 төгрөгөөр 2 удаа цувуулан өгч байрны төлбөрийг бүрэн өгсөн.
Гэвч “*******” ХХК нь 2022 оны 02 дугаар улиралд байрыг ашиглалтад оруулах гэрээ хийсэн боловч 2023 оны 02 дугаар улиралд дутуу байр хүлээлгэн өгсөн ба байрны ордер өгөөгүй, заслын ажлыг одоо хүртэл гүйцээж өгөөгүй болно.
Байрны ордерыг “*******” ХХК нь *******инд барьцаалан зээл авсан сурагтай ба ордер гаргаж өгнө гээд 1.4 жил болж байна. Иймд дутуу байрыг бүрэн бус байхад хүлээн авсан улсын комисст хариуцлага тооцож байрны ордерыг авч өгч тусална уу” гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* хариу тайлбартаа:
“...“*******” ХХК нь *******ны Дархан-Уул аймгийн салбарт зээлийн үлдэгдэлтэй бөгөөд тухайн зээлийг төлж барагдуулж 332 дугаар байрны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй айлууд чөлөөлөгдөх бөгөөд тухайн зээл төлж барьцаалбар чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн холбогдох материалыг бүрдүүлж эрх бүхий байгууллагад шилжүүлэх бөгөөд хуулийн хугацаанд гэрчилгээг гаргуулж өгөх болно. Манай байгууллага нь тухайн барилгын ажил явагдаж байх хугацаанд санхүүжилтийн зориулалтаар зээл авсан бөгөөд айл бүрийн гэрчилгээг гаргаж тус бүрд нь банкны барьцаанд тавиагүй болно. “*******” ХХК-ийн зүгээс иргэн Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрчилгээг гаргуулах асуудлаар холбогдох материалыг бүрдүүлж эрх бүхий байгууллагад шилжүүлэх болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаараа тайлбарласан.
Мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн байрны дугаар ******* байр болж хаяг өөрчлөгдсөн талаар зохигчид тайлбар гаргасан болно.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “...хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заасан.
4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар байр (******* байр) ******* орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлд байгаа болох нь тогтоогдож байна.
5.Иймд дээрх хуульд зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь “*******” ХК-ийн зээлийн гэрээний барьцаанд байгаа үйл баримт тогтоогдож байх ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцаалагчийн барьцааны эрх хэвээр хадгалагдах ба энэхүү шийдвэр нь тус үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой өмнө үүссэн гэрээний үүрэгт саад болохгүй болохыг дурдах нь зөв байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.*******гийн нэхэмжлэлтэй, “*******” ХХК-д холбогдох иргэний хэрэгт “...Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар байр (******* байр), ******* орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн...” хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН