Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/001197

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00685  дугаар шийдвэртэй

        “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 73 342 500 төгрөг гаргуулах тухай үндсэн, худгийн өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэтгүүлж, ус гаргах үндсэн үүргийг нөхөн гүйцэтгүүлэхийг даалгах, хохиролд 24 447 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Шихтулга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээр “М” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 150 метрийн гүнтэй 2 цооног бүхий худаг гаргахаар төлөвлөн, өрөмдлөгийн ажлын нийт төлбөр 97 790 000 төгрөгөөр тохиролцсон. Манай компани гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэж, захиалагч талд актаар хүлээлгэж өгсөн. Гэтэл хариуцагч компани нь ажлын хөлсөө төлөхөөс зайлсхийсэн. Ажлын хөлсийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй удаа дараа хүндрэлтэй байдал үүсгэж ирсэн. Бид ажлын хөлсөө нэхэж тус компанийн захирлын туслахтай холбогдсон боловч нэг худагт доголдол үүссэн гэсний улмаас 2019 оны 12 сарын 06-ны өдөр очиж үзээд зохих шалгалтыг хийж, хариуцагч компанийн буруугаас үүссэн гэмтлийг засаж өгөөд ирсэн боловч мөн төлбөрөө төлөөгүй. Иймд гэрээний дутуу төлбөрт 48 895 000 төгрөг, гэрээний дагуу алданги тооцохоор тохирсон тул алдангийг 50%-иар тооцож 24 447 500 төгрөг, нийт 73 342 500 төгрөгийг хариуцагч “М” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани гэрээний үүргээс гүйцэтгэхээс татгалзсан гол үндэслэл нь 2019 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн “Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай гэрээ”-ний дагуу чанарын шаардлага хангаагүй хэд хэдэн доголдолтой болохыг онцлон хэлэхийг хүсэж байна. Гэрээний дагуу хийгдсэн далангийн гадна талын худаг буюу 2 дахь цооногийн талаар маргаан байхгүй. Харин далангийн хажууд хийгдсэн худаг буюу 1-р худаг чанарын шаардлага хангаагүй хэд хэдэн доголдол илэрсэн. Э ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр нэхсэн цагаас эхлэн манай компанийн зүгээс далангийн хажуугийн буюу 1-р худагт үүссэн доголдлыг арилгах талаар нэхэмжлэгч компанид 2019 оны 11 дүгээр сарын 06 өдөр Х\06 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн ч үр дүнд хүрэхгүй байсан. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус нэхэмжлэгч компанийн зүгээс 1-р худгийн эвдрэл гэмтэл доголдолд үйлчилгээ үзүүлсэн ч далангийн хажуугийн худагт ямар нэг ажиллагаа хийгээгүй нөхцөл байдалд арга хэмжээ аваагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаярт шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан байдлаар бичгээр албан шаардлага өгсний үндсэн дээр талууд хугацаа товлон Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт орших далангийн худгийн нөхцөл байдлыг хоёр тал 12 цагийн турш танилцаж үзсэн боловч мөн л бодитой үр дүн гарсангүй. 2020 оны 03 сарын 06-ны өдрийн байдлаар 3 удаа ус тасарсан бөгөөд нэхэмжлэгч компани тогноос болж байна гэж тайлбарлаж байгаа боловч тогны хэлбэлзлийн асуудал байхгүй. Цоргоор гарч буй ус маш нарийн ундаргаар гарч байгаа байдал нь худгийн нассосны хүчин чадал хүрэхгүй байгааг илтгэж байна. Манай компани нь энэхүү ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь нэг талын хийж гүйцэтгэсэн ажлын биежсэн хэлбэртэй үр дүн хэвийн горимоор ус гарсан хэлбэртэй үр дүн байх ба ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд чанарын шаардлага хангасан ажил гүйцэтгэх үүрэгтэй байсан ч үр дүн гараагүйн дээр захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй буюу Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг мөн хуулийн 352.2-т заасан ажил гүйцэтгэгч ажлаа доголдолтой гүйцэтгэсэн тохиолдолд мөн хуулийн 209 дүгээр зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхтэй буюу гэрээнд 12 сарын баталгаат хугацаатай гэж заасан гүйцэтгэгч нь доголдлыг арилгаж чанарын шаардлага хангасан ажил гүйцэтгэхээс нааш манай компанийн төлбөр нэхсэн цагаас нэхэмжлэгч Э ХХК-нд тайлбарлаж, үлдэгдэл төлбөрийг ажлаа доголдолтой ус хэвийн гарахгүй байгаа учир төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлээс татгалзан, доголдлыг арилгах талаар удаа дараалан шаардсан ч өнөөдөр хүртэл доголдлыг арилгаж өгөөгүйгээс тус компани нь гэрээний үлдэгдэл 48.895.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хэрэв хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэжээ.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани Сүхбаатар аймаг Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт байрладаг өөрийн үйл ажиллагаа явуулдаг талбайд худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтггүлэхээр “Э” ХХК-г сонгон 2 цооног өрөмдүүлэн ус гаргуулахаар гэрээ байгуулсан. Урьдчилгаа 48 895 000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөн гэрээний үүргээ гүйцэтгэн, гүйцэтгүүлэхээр ажил эхэлсэн ч 2 дахь цооногоос гэрээнд заасан шаардлагын дагуу ус гарахгүй байгаа талаар гүйцэтгэгч компанид удаа дараалан хэлсэн. Гэрээний 4.6-д заасны дагуу худгийн баталгаат 12 сарын хугацаатай гэрээний үүргээ доголдолгүй гүйцэтгэж, ус гаргаж өгөөч гэдэг шаардлагыг хүргүүлсэн ч үр дүнд хүрэлгүй хавраас том өрмөөр ухаж өгье гэдэг албан бус хариуг өгсөөр өнөөдрийг хүрсэн. Бид энэхүү ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь 1 цагт 150 куб ус гарсан хэлбэртэй үр дүн байх ба гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд чанарын шаардлага хангасан ажил гүйцэтгэх үүрэгтэй байсан ч үр дүн гараагүйн дээр захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл бид газар дээр нь очиж үзэхэд турбаагаар гоожиж байгаа ус нь 1 минутад 18 литр ус гоожиж байсан бөгөөд 1 цагт 1 тн л ус гарах жишээтэй байсан. Нэхэмжлэгч тал тогны хэлбэлзэлээс болж ус гарахгүй тасарч байна гэж байгаа боловч тог ямарч асуудалгүй бид өөрсдөө шинээр ЦТП суурилуулж тогоо тэндээсээ авдаг. Иймд 2019 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай гэрээнд заасан худаг өрөмдлөгийн ажил чанарын шаардлага хангасан худгийн өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэтгүүлж ус гаргах үндсэн үүргийг хариуцагч “Э” ХХК-иар нөхөн гүйцэтгүүлэхийг даалгуулах, гэрээний 2.4-т заасан гүйцэтгэгч талын буруугаас гэрээнд заасан хугацаанд өрөмдлөгийн ажлыг дуусгаагүй тохиолдолд гүйцэтгэгч тал хоног тутам ажлын төлбөрийн 0.5 хувиар алданги төлнө гэснээр гэрээгээр 24 447 500 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй. Хариуцагч талын төлөөлөгч анх хариу тайлбараа гаргахдаа 2 дахь цооногоос ус гарахгүй байгаа талаар тайлбар гаргаж байсан боловч одоо далангийн хажуудах буюу 1 дэх цооногийн талаар ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Сая бид газар дээр нь очиж үзсэн бөгөөд 2 дахь цооног хэвийн байгаа талаар аль аль нь үзсэн бөгөөд энэ талаар маргахгүй байх. Бид худаг гаргасан газарт 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр очиж үзсэн бөгөөд 2 талаас эрх бүхий хүмүүс болох хариуцагч талын менежер Алтангэрэл болон тэнд байсан уурхайн дарга, мөн хариуцагчийн төлөөлөгч болон миний бие, манай инженерүүд байсан. Бид маргаан бүхий 1-р худагт үзлэг хийсэн бөгөөд тэнд 12 цаг ажиглалт хийж ажилласан. Хариуцагч талаас 1 дүгээр худаг 3 цаг ажиллаж байгаад л ус гарахгүй болчихдог үүнийг л янзалмаар байна. Танайхтай харилцаагаа тасалмааргүй байна. Дахиад 2 худаг өрөмдүүлмөөр байна. Иймхэн асуудал дээр шүүхээр явах хэрэг байгаа юм уу гэх мэтээр ярьж байсан юм. Гэвч бид 3 цаг ажиллаж байгаад ус гарахгүй болчихдог энэ асуудлын учрыг ольё, ямар доголдол байгааг илрүүлье, доголдол байна уу, байвал түүнийг арилгах шаардлагатай гэдэг байр суурьнаас асуудалд хандаж ажилласан юм. Биднийг очихоос өмнө буюу 13 цагийн үед 1 дүгээр худгийн насосыг асаасан гэх бөгөөд үзлэгээр 1 дүгээр худгийн ус ундаргын хэмжээгээрээ гарч байсан юм. Тухайн 1 дүгээр худаг нь хиймэл усан санг хүрээлсэн далангийн гадна талд доор байрлаж байгаа бөгөөд ус сан руу гоожих хүртэл дээшээ 60 аас 70 метр орчим турбагоор дамжин урсдаг. Тус худгийн насос /цахилгаанаар буюу 380 волътоор ажилладаг усыг гүнээс шахаж гаргах зориулалт бүхий төхөөрөмж/ болон пускатель /насос болон гаднаас ирж байгаа хүчдэл хоёрын дунд байрлах бөгөөд унтраалга/, гал хамгаалагч /ирж буй хүчдэл болон гүйдлийг дэлгэц дээр хэмжин харуулдаг төхөөрөмж/ хэвийн ажиллаж байсан тул бид усны гаралтыг ажиглахаар шийдэн ус гоожиж буй далан дээр гарч ажиглалт хийсэн юм. Ажиглалт хийх явцад баруун урдаас хүчтэй салхитай байсан. Усыг гоожуулж эхэлснээс хойш тасралтгүй гоожиж байгаад 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 30 минутад ус огцом тасарсан тул доошоо бууж хүчдлийг салган шалгахад насос болон пускатель хэвийн байсан юм. Энэ үед пускатель автомат горим (цахилгаан тасрах, хүчдэл хэлбэлзэх үед пускател унтраад цахнлгаан ирэх, хүчдэл хэвийн болох үед явтоматаар асах горим юм) дээр ажиллаж байсан. Иймээс цахилгаан тасарсанаас болж ус огцом тасарсан гэж үзэн пускателийн автомат горимыг гар ажиллагаатай горим руу шилжүүлэн 16 цаг 59 минутад хүчдлийг залган асаасан бөгөөд 16 цаг 10 минутаас эхлэн ус ундаргын хэмжээгээрээ уоан сан руу шожиж эхэлсэн. Усан сангийн далан дээр гарч ажиглалтаа дахин үргэлжлүүлж байтал 18 цаг 09 минутанд ус тасарсан бөгөөд доош буун шалгахад пускатель унтарсан байв. Пускатель унтарсан учраас насос тоггүй болж унтарч ус тасарсан гэсэн уг юм. Иймээс цахилгаанд ямар нэгэн асуудал байгаа учраас пускатель унтарсан байна гэж үзээд ажиглалтыг цахилгаанд хандуулан 18 цаг 11 минутанд пускателийг залган асааснаар 18 цаг 19 минутанд усан сан руу ус гоожиж эхэлсэн. 21 цаг 50 минутанд пускательд ирж байгаа хүчдэлийн хэмжээ 369 вольт болж пускатель унтарснаар насос ажиллахгүй болж ус тасарсан. Тиймээс цахилгаан тасраагүй, хүчдэл унаад байгаа юм байна гэдэг дүгнэлт хийн пускателийн хүчдэлийн доод хэмжээг 369 вольт дээр тохируулан (ирж байгаа хүчдэл нь 369 волътоос доош болвол пускателъ унтрах тохиргоо) 22 цагт пускателийг залгаснаар 10 цаг 09 минутад усан сан руу ус гоожиж эхэлсэн. Хүчдэлийн хэлбэлзлийг шалгахын тулд дахин ажиглалтыг үргэлжлүүлсэн бөгөөд өнийн 01 цаг 13 минутад хүчдэл 367 вольт болж пускатель унтарснаар насос ажиллахгүй салж, ус тасарсан. Пускателийг залгаж ажиглалтыг шөнийн 02 цаг 50 минут хүртэл хийсэн. Усны насос нь 380 вольтийн хүчдэлээр ажилладаг төхөөрөмж юм. Хариуцагч талын хэлээд байгаа доголдлыг илрүүлэх зорилгоор хийсэн 12 цагийн туршид хүчдэлийн хэлбэлзлээс 4 удаа ус тасарсан хэдий ч ус ундаргын хэмжээгээрээ тасралтгүй 12 цаг гоожсон. Энэ нь ус шавхагдаагүй, худгийн цооногийн хувьд ямар ч асуудалгүй, манай хийж хүлээлгэж өгсөн ажил доголдолгүй гэсэн үг юм. Хариуцагч талын ус гарахгүй байгаа гэсэн асуудал нь огт худал бөгөөд тогны хэлбэлзлээс болж үүсээд байгааг дүрс бичлэгээр баримтжуулж хэрэгт өгсөн. Иймд Э ХХК нь захиалагч М ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэн гэрээнд заасан ажлын үр дүнг ямар нэгэн доголдолгүй хүлээлгэн өгсөн гэдэг нь хоёр талын хийсэн үзлэг, ажиглалтаар гогтоогдсон гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийи 353.2 дахь хэсэгт заасан заалттай нийцэж байгаа тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 349 дүгээр зүйлийн 349.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас гэрээний үүрэгт 73 342 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, хариуцагч М ХХК-ийн нэхэмжлэгч Э ХХК-д холбогдуулан худгийн өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэтгүүлж, ус гаргах үндсэн үүргийг нөхөн гүйцэтгүүлэхийг даалгах, хохиролд 24 447 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 524 662.5 төгрөгийг, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 468 839 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 524 662.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Э” ХХК гүйцэтгэх захирал Б.Шихтулга, захиалагч “М” ХХК-ийг төлөөлж захирал БНХАУ-ын иргэн  Лнар “Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай гэрээ” байгуулсан. “Э” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр нэхсэн цагаас эхлэн манай компанийн зүгээс далангийн хажуу талын худгийн үүссэн доголдлыг арилгах талаар 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Х/06 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн ч үр дүнд хүрэхгүй шүүхэд хандсан байсан ч удаа дараа дараалан мэдэгдэл өгсний үндсэн дээр 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус нэхэмжлэгч компанийн зүгээс 2 худгийн эвдрэл гэмтэл доголдолд үйлчилгээ үзүүлсэн ч далангийн хажуугийн худагч ямар нэг ажиллагаа хийгээгүй нөхцөл байдалд арга хэмжээ аваагүй. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт орших далангийн худгийн нөхцөл байдлыг хоёр тал 12 цагийн турш танилцаж хэд хэдэн доголдолтойг дүгнэсэн. 2020 оны 3 дугаар сарын 06-ны өглөө талууд Сүхбаатар аймар Түмэнцогт сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн үйлдвэрийн далангийн хажууд өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн худгийн нөхцөл байдлыг доголдлыг дүрс бичлэг болон фото зураг хавтаст хэрэгт авагдсан. Тус далангийн хажуугийн худгийн усны байдалд зохигч талууд хэмжилт хийж 1 минутад 18 литр ус буюу 1 цагт 1000 литр ус маш нарийхан, удааан байдалтай гоожиж байгааг 2 удаа хэмжилт хийж видео бичлэгээр талууд баталгаажуулан хэрэгт авагдсан ч шүүхээс дээрх доголдлыг үнэлээгүй, нэхэмжлэгч компанийн зүгээс доголдолгүй усны ундарга 1.5 сек буюу 1 цагт 5400 литр ус хүлээлгэж өгсөн гэсэн ч бодит байдалд 4 дахин хангалтгүй үзүүлэлт болж байгаа нь манай компанийн үйлдвэрийн хэрэгцээнд хаана ч хүрэхгүй доголдолтой гэж үзнэ. Захиалагч компанийн зүгээс 1 өдөр бүтэн усыг гоожуулж байж хүлээн авах талаар хэлсэн ч гүйцэтгэгч компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй ажлын үр дүнг бүрэн хүлээлгэж өгөөгүй буцсан компанийн албан ёсны эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэж өгөөгүй. Мөн талууд 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх тэргүүтэй 5 хүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр тэргүүтэй 4 хүн далангийн хажуу талын худагт 12 цаг ажиглалт хийж нийт 4 удаа доголдон ус тасарсан байдаг. Тухайн үед 12 цагийн турш усны гоожилт маш нарийн байдалтайгаар доголдон гарч байсан. “Э” ХХК-иас тус худаг доголдолгүй бөгөөд үүссэн нөхцөл байдал нь цахилгааны хүрэлцээ муу гэж тайлбарлаж байгаа байдал нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тус тус зааснаар бодит үнэнд нийсэн, үнэн зөв тайлбарыг гаргах үүрэгтэй гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золбаяр цахилгааны инженер биш атлаа мэргэжлийн бус дүгнэлт, тайлбарыг гаргасан. Шүүхэд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн нотлох баримтыг цуглуулан тайлбарыг гаргасан ч үнэлээгүйн дээр нэг талыг барьж шийдвэрлэсэн. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зохигчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримт, маргааны зүйл болох худгийн доголдолд мэргэжлийн шинжээчээр тогтоолгохоор шинжээч томилуулах шаардлагатай талаас бичгээр хүсэлт гаргасан ч шүүхээс хүлээж аваагүй нэг талын тайлбар дүгнэлтээр хэрэгт хандсан учир дутагдалтай болсон юм. Хариуцагч “М” ХХК-аас нэхэмжлэгч “Э” ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай гэрээний 4.1, 4.6-д заасан чанарын шаардлагын дагуу тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх гэж заасан ажлыг гүйцэтгүүлэн худгийн өрөмдлөгийн ажлыг бүрэн доголдолгүй гүйцэтгүүлж ус хэвийн горимоор гаргах үндсэн үүргийн гүйцэтгүүлэхийг даалгах, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги 24 447 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч компани доголдлыг арилгаагүй байж манай компаниас үүрэг гүйцэтгүүлэхийг шаардаж хариуцагчийн зүгээс татгалзах эрхийнхээ дагуу татгалзаж доголдлыг арилгуулахыг хүсэж байгаа нь хугацаа хэтрэлийн урьдчилсан нөхцөл болохгүй харин эрсэгээрээ буюу хугацаа хэтэрсэн асуудал яригдахгүй бөгөөд нэхэмжлэгч компани доголдлыг арилгаж өгөөгүй тул хугацаа хэтэрсний алданги 24 447 500 төгрөгийг хариуцагч нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх алдангийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагч “М” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дутуу төлбөр 48  895 000 төгрөг, алданги 24 447 500 төгрөг нийт 73 342 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч худгийн өрөмдлөгийн ажлыг бүрэн гүйцэтгүүлж, ус гаргах үндсэн үүргийг нөхөн гүйцэтгүүлэхийг даалгах, хохиролд 24 447 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 Талууд 2019 оны 10 сарын 17-ны өдөр “Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай” 19/01/019 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч “Э” ХХК нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт, 150 метрийн гүнтэй 2 цооног, нийт 300 тууш шоо метрийн худаг гаргах, өрөмдлөг хийх талбай дээр очсоноос хойш 14 хоногийн дотор ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч “М” ХХК нь өрөмдлөгийн ажлын нийт төлбөрт 97 790 000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

 Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

Хариуцагч байгууллагаас ажлын хөлсөнд 48 895 000 төгрөг төлсөн, үлдэх 48 895 000 төгрөгийг төлөөгүй үйл баримтын талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг няцаагаагүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх бөгөөд талууд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эхний худгийг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2 дахь худгийг тус тус хүлээлгэж өгсөн, нэхэмжлэгч талаас төлөөлж Б.Г хариуцагч талыг төлөөлж н. нар цооног хүлээлгэж өгөх тухай акт үйлдсэн, талууд дээрх акт үйлдсэн талаар хэн аль нь маргаагүй. Иймд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасны дагуу ажлын үр дүнг хүлээж авсан гэж үзнэ.

Гэрээний аль нь тал нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй бөгөөд захиалагч “М” ХХК нь ажлын үр дүнг хүлээж авсан атлаа ажлын хөлс төлөөгүй байх тул анхан шатны шүүх ажлын хөлсийг дутуу төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ худгаас 1 цагт 150 м.куб ус гарах ёстой энэ хэмжээнд ус гарахгүй байгаа нь нэхэмжлэгч ажлыг доголдолтой гүйцэтгэсэн гэсэн агуулгаар тайлбарлажээ. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т захиалагч нь гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар, түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй. Энэ тохиолдолд ажлын үр дүн доголдолтой гэдгийг захиалагч тал нотлох шаардлагатай болно.

Гэрээний 4.4-т “цооног өрөмдөх цэгийг захиалагч тал зааж өгөх ба тухайн цэгт хийгдсэн өрөмдлөгийн ажлын үр дүнгээр гарсан усны ундаргын хэмжээ ямар байх болон тухайн газарт цэвдэг таарсан тохиолдолд гүйцэтгэгч талд хамаарахгүй” гэж заажээ. Талууд ажлын үр дүнгийн талаар тохиролцсон уг нөхцөл байдлаас үзэхэд усны гарцын хэмжээ бага гэх хариуцагчийн тайлбарт үндэслэн худгийн өрөмдлөгийн ажил доголдолтой гүйцэтгэгдсэн гэж үзэх боломжгүй юм.

Учир нь Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд талууд гэрээндээ тухайн худгаас цагт хэдэн м.куб ус гарах талаар тохиролцоогүй, гарсан усны ундаргын хэмжээ ажил гүйцэтгэгчид хамаарахгүй байх талаар гэрээнд заасан тул ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэх нөхцөл байдал эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигч талуудын маргаан бүхий байдлыг тодруулахаар, өрөмдлөгийн ажил хийгдсэн 1-р худаг худаг хэвийн ажиллахгүй байгаа шалтгаан, нөхцөл байдлыг газар дээр нь үзэж, улмаар үүссэн нөхцөл байдлыг тогтоолгож, талуудыг тодорхой шийдэлд хүргэх зорилгоор хугацаа өгч талуудыг ажиллуулсан ба энэ талаараа дүрс бичлэг, фото зургуудаар баталгаажуулж ирүүлснийг, шүүх үзлэгээр баталгаажуулсан байна. /хх.73-74, 127-137/ Уг баримтуудаар ч маргааны зүйл болж буй худгийн ажлыг доголдолтой гүйцэтгэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Хариуцагч “М” ХХК ажил гүйцэтгэх гэрээний үнийг бүрэн төлөөгүй байгаа учраас нэхэмжлэгч Э” ХХК гэрээний 5.4-т заасан заалтыг үндэслэн алданги гаргуулахаар шаардсан, анхан шатны шүүх алдангийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу биш юм. Талууд гэрээний 5.4-т “хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд үлдсэн төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх торгууль төлнө” гэж заасан байна.

Харин анхан шатны шүүх алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож гаргуулахаар шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийн заалт нь алдангийн хэмжээг үндсэн үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүй хязгаарлах агуулгатай. Өөрөөр хэлбэл алдангийн хэмжээ үндсэн үүргийн 50 хувиас хэтэрсэн тохиолдолд уг хэмжээгээр хязгаарлах зохицуулалт болохоос гэрээгээр тохирсон алдангийн 50 хувь хүртэл нэмж тооцох агуулгагүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд эхний худгийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, дараагийн худгийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгсөн тухай баримт авагдсан. Гэрээний 1.3-т “Захиалагч нь өрөмдлөгийн ажил дууссаны дараа цооногийг гүнийг хэмжиж, худгийг хүлээж авах ба үлдэгдэл төлбөрийг 3 хоногийн дотор төлнө” гэж заажээ. Сүүлийн худгийг хүлээлгэж өгснөөс хойш 3 хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 03-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаагаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэрээнд заасан хувь хэмжээгээр алдангийг тооцоход 9 290 050 төгрөг болж байна. Уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...доголдолтой эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн, тухайн компанийн эрх бүхий албан тушаалтан ажлын гүйцэтгэлийг хүлээж аваагүй” гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.