| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2017/00181/Э |
| Дугаар | 00163 |
| Огноо | 2017-12-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Уранчимэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 00163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Д.Уранчимэг
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С
Шүүгдэгч Корчанов А Се нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Корчанов А Сеид холбогдох 1732000710044 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Оросын Холбооны Улсын иргэн, 1988 оны 03 сарын 15-ны өдөр Монгол Улс Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, безнисийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Корчанов овгийн А Се /К.А/ РД:/*/
Тодорхойлох нь:
Шүүгдэгч К.А нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг дэвсгэр, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн 142-р километр төв асфальтан замд 42-98 УНҮ улсын дугаартай Тоёото Королло Аксио загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Ж.Хадаагийн жолоодон явсан 07-48 ОРХ улсын дугаартай Дэйвү Реззо загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гаргасаны улмаас 07-48 ОРХ улсын дугаартай Дэйвү Реззо загварын тээврийн хэрэгсэлд зорчин явсан П.Алгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Корчанов А Се шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна...гэв.
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: ...Ерөнхийдөө осол авор гарсан. Шүүгдэгч С.А гэм буруугийн талаар маргаагүй, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох эмчилгээний зардлуудыг сайн дураараа төлж барагдуулсан. Тийм учраас ял шийтгэл оногдуулахад хохирогчийн зүгээс хүндрүүлж хэлэх гомдол санал байхгүй. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувийн байдал болох анх удаагаа гэмт хэрэгт үйлдсэн зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж үзэхэд татгалзах зүйлгүй. Гагцхүү цаашид осол авораас үүдэлтэй эмчилгээ хийлгэсэн тохиолдолд гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч. /хавтаст хэргийн 11-18-р тал/
Хохирогч Д.Алгийн “...2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Орхон аймаг орохоор ээж Хгийн хамт ээжийнхээ машинтай хоёр хүүхэдтэйгээ явж байсан чинь гэнэт л манай машины араас машин мөргөөд түс, тас болоод л яваад өгсөн юм. Тухайн ослын улмаас би хөл дээрээ зогсож чадахгүй унаад байсан юм. Тэгээд Баянгол сумын эмнэлэгт анхны туслам - авсан юм. Ослын үед хүүгээ тэвэрсэн чигээрээ урд талын суудлаа мөргөөд хойшоогоо савж арын суудалд эргэж суусан юм. Миний нуруугаар өвдөөд зүүн хөлөө чирээд таягтай явж байгаа. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 1.500.000 орчим төгрөг болж байна” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 37-38-р тал/
Иргэний нэхэмжлэгч Ж.Хгийн гэрчээр өгсөн “...2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би өөрийнхээ эзэмшлийн 07-48 ОРХ улсын дугаартай Дэйвү Реззо загварын тээврийн хэрэгслийг жолоодоод Улаанбаатар хотоос Орхон аймаг орохоор явж байсан чинь гэнэт л миний машины араас машин мөргөөд түс, тас болоод л яваад өгсөн юм. Тэгээд гэнэт сэргээд хартал манай машиныг зам дээр буруу харуулаад зогсоочихсон байсан юм. Тухайн ослын улмаас манай охин П.Ал хөл дээрээ зогсож чадахгүй унаад байсан юм. Яг осол болохын өмнө тэр хэсэгт байсан замын хагархай сэтэрхий хэсгийг мордуулаад хоёр дугуй маань засмал зам дээр, хоёр дугуй маань замын хөвөө хэсэгт гарчихсан, маш аажуухан явж байсан юм. Тэгтэл гэнэт л асар хурдтай л араас машин ирээд л мөргөсөн” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 40-р тал/
Иргэний нэхэмжлэгч Г.Пгийн гэрчээр өгсөн “...гэнэт машин тоормозлохоор нь сэрээд хартал миний сууж явсан машины урд талд нэг цагаан машин мөн эсрэг урсгалд бас нэг машин ирж байх шиг байсан ба нэг мэдэхэд миний сууж явсан машин урд талынхаа машиныг араас нь очиж мөргөөд замын хувил руу гараад зогссон юм...3ам тээврийн ослын улмаас миний биед зүүн гарын тохой хэсэг, зүүн шанаа орчмоор хөхөрч хавдсан, зүүн хөлний шилбэний урд талд хөхөрч цус хурсан байсан юм. Би буруутай жолоочоос эмчилгээний зардалд гарсан 1.517.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 42-р тал/
Техникийн шинжээчийн №65 дугаартай “...Тоёото Королло Аксио загварын тээврийн хэрэгсэлийн жолооч К.А нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж осол гарахад нөлөөлсөн байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино” а/ “уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх” б/ “өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” в/ “урд яваа тээврийн хэрэгсэл чиг өөрчлөх дохио өгсөн эсэх” 10.2 “Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөнд саад учруулахгүй байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөн” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 68-р тап/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №776 дугаартай “....Д.Алгийн биед бүсэлхийн 4-5, бүсэлхийн 5, ууцны 1-р нугалмын түвшинд тархмал цүлхийлт, бүсэлхийн 4-5-р нугалмын түвшинд зүүн талд нарийсалт, бүсэлхийн 4-р нугалмын мэдрэлийн ёзоор бага зэрэг шахагдалт, зүүн гуя, шилбэ, баруун шилбэнд цус хуралт гэмтэл үүсжээ. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулна. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 59-р тал/
Корчанов А Сеийн паспортын хуулбар /хх-ийн 106-р хуудас/, жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 105-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 104-р хуудас/, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт /хх-ийн 103-р хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн баримтууд зэрэг нотлох баримтыг шинжлэн судаллаа.
Корчанов А Се нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг дэвсгэр, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн 142-р километр төв асфальтан замд 42-98 УНҮ улсын дугаартай Тоёото Королло Аксио загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Ж.Хадаагийн жолоодон явсан 07-48 ОРХ улсын дугаартай Дэйвү Реззо загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гаргасаны улмаас 07-48 ОРХ улсын дугаартай Дэйвү Реззо загварын тээврийн хэрэгсэлд зорчин явсан П.Алгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Корчанов А Сеийн нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа.
Прокурор шүүгдэгч Корчанов А Сеийн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял сонсгосон ба шүүгдэгч уг гэм буруугаа болон сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ал эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №776 дугаартай " ... Д.Алгийн биед бүсэлхийн 4-5, бүсэлхийн 5, ууцны 1-р нугалмын түвшинд тархмал цүлхийлт, бүсэлхийн 4-5-р нугалмын түвшинд зүүн талд нарийсалт, бүсэлхийн 4-р нугалмын мэдрэлийн ёзоор бага зэрэг шахагдалт, зүүн гуя, шилбэ, баруун шилбэнд цус хуралт гэмтэл үүсжээ. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулна. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Д.Ал нь гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч нь хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан зардал, гэм хорын хохирол төлж барагдуулсан, шүүхээр хэлэлцэгдэх хохирол, төлбөргүй болно. Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Корчанов А Сеийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Корчанов А Сеийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Корчанов А Се нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Корчанов А Се нь торгох ялыг шүүхээс тогтоосон 03 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Корчанов А Се нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө эд зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Корчанов А Сед авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан,/хүргүүлсэн/ өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ