Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2024/01227

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Хэргийн индекс:135/2024/01590/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** хороо, *******ын талбай гудамж, ******* ******* барилга, ****** давхар хаягт байршилтай “******* ******* *******” ХХК /утас: *******, *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч , /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ийн /утас: , /-д холбогдох,

 256,780 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...2024 оны 03 сарын 04-ний өдрийн дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт 256,780 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

“...ийн нь төлбөрөө төлсөн тул шүүх ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь Ц.д холбогдуулан “256,780 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага болох 256,780 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн тус шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,354 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас 4,177 төгрөг, төрийн сангийн орлогоос 4,177 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн хариуцагч Ц.д холбогдуулан 256,780 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,354 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас 4,177 төгрөг, төрийн сангийн орлогоос 4,177 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК /РД:/-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар Сайххянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУЯА