| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2017/00192/Э |
| Дугаар | 00171 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 00171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Ал даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн
Шүүгдэгч С.А, Б.Б, Ө.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.А, Б.Б, Ө.И нарт холбогдох 1732000770049 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 01 сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумад төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Хөхөө ХХК-нд түгээгч ажилтай, *, ял шийтгэлгүй, Боржигон овогт Сэлэнгийн А, регистрийн дугаар: *;
Монгол Улсын иргэн, 1998 оны 05 сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *, ял шийтгэлгүй, Сартуул овогт Батмөнхийн Б, регистрийн дугаар: *;
Монгол Улсын иргэн, 1997 оны 09 сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумад төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар Эрдэм Их сургуулийн сэтгүүлчийн 2-р курсын оюунтан , *, ял шийтгэлгүй, Олхонууд овогт Өлзийгийн И, регистрийн дугаар: *
Тодорхойлох нь:
Шүүгдэгч С.А, Б.Б, Ө.И нар нь бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар Ширхэнцэгийн 88 тоотод оршин суух иргэн Б.Алийн гэрт 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 25-нд шилжих шөнө нэвтрэн орж эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн гинж кулон, ээмэг бөгжний хос 3 ширхэг, мөнгөн энгэрийн зүүлт, ойн медаль болон бусад тэмдэг, годон гутал зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 1.363.000төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч С.А, Б.Б нар нь бүлэглэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 146 тоотод оршин суух иргэн С.Оийн гэрээс 2017 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө “Элко маркийн 42 инчийн “ЛСД” зурагтыг хулгайлан 445.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд Иийн хамт ирсэн. Вокзал дээр Б тоссон. Тэгээд эмээгийнх рүү нь яваад И бид 2 дотогшоо нь нэвтэрч орсон. Бгийн эмээгийн гэрт ороод годон гутал, энгэрийн тэмдэгнүүд, 3 ширхэг мөнгөн хослол, мөнгөн бүс зэргийг авсан. Хашааны завсараар нь ороод хамгийн наад талын захын цонхоор бид 2 орсон. Б цаана үлдчихсэн байсан. Эмээгийнх нь гэрт хүн байхгүй байсан. Дараагийн үйлдэлийн тухайд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхитын амруу Улаанбаатар хотоос Бгийн хамт үүрээр очсон. Тэгээд мөнгөний хэрэг гараад ааваас мөнгө авах гэсэн чинь гэрт байхгүй байх гэж бодоод Бг дэлгүүрийн гадаа үлдээгээд би ийшээ явчихаад ирье гэж хэлээд О эгчийн гэрт хашааг нь давж ороод цонхоор нь орж Элко маркийн 42 инчийн зурагт авсан. Б бол мэдээгүй байсан. Тэгээд Б бид 2 автобусанд суугаад хот орох замдаа Баруунхараа дээр цагдаад шалгагдаж баригдаад эргэж Сэлэнгэд очсон. Тэгээд нэг хоночихоод Зүүнхараа руу ирсэн. Зурагтаа эзэнд нь буцаагаад өгнө гээд цагдаа дээр үлдээсэн. Хулгай хийнэ гэж бодоогүй юм гэв.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр би А, И хоёрыг суудлаас тоссон юм. Тэгээд тосоод суудлаас урагшаа яваад би Спиртийн урд үлдсэн. Би Итэй нээх их харьцдаггүй өмнө нь 1,2 удаа л харж байсан. Тэгээд би Аод эмээгийн гэж хэлж байсан гэтэл энэ 2 цаашаа явсан би үлдсэн газраа хүлээсэн. Тэгсэн энэ 2 буцаж ирэхдээ годон гутал, ээмэг бөгж, мөнгөн бүс авсан гэж үзүүлсэн. Эмээгийнх эзгүй байгаа очиж ухаарай гэж ерөөсөө хэлээгүй. Өмнө нь А надтай эмээгийнд очиж байсан болохоор эмээ хот явчихсан байгаа гэсэн ш дээ гэж ярианд дундаа хэлж байсан. Би боль гэж хэлсэн чинь намайг тоогоогүй гэв.
Шүүгдэгч Ө.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр А бид 2 уулзаад намайг Зүүнхараа хамт явъя гээд орой нь бид 2 Зүүнхараагийн суудалд сууж Зүүнхараад ирэхэд Б бид хоёрыг тосссон. Тэгээд бүр орой болчихсон байсан. Бид 3 гэр хороолол дундуур яваад Б замд үлдэж А бид 2 цаашаагаа явж тэр айлын хашааны завсараар нь ороод цонхыг нь онгойлгож ороод годон гутал, мөнгөн бүс, ээмэг зүүлтний хослол, тэмдэг эдгээрийг авсан. Тэгээд намайг буцаагаад А, Б нар вокзал дээрээс шөнийн суудалд суулгаж өгсөн. Би хотод очоод тэмдэгнүүдийг нь зарчихаад буцаагаад үлдсэн юмыг нь А руу замын унаагаар явуулсан. Буцааж явуулахдаа годон гутал, ээмэг зүүлтний хослолыг явуулсан. Мөнгөн бүсийг нь нуучихсан байсан. 3,4 тэмдэг Нарантуул зах дээр очиж 20000 төгрөгөөр зарсан. Энэ үйлдэл маань надад ямар ч ашиггүй. Өмнө нь би Зүүнхараад ирж байгаагүй. Тэмдэгнүүдийг нь зарсан хүнээсээ буцааж аваад мөнгөн бүстэй нь хамт хүлээлгэж өгсөн гэв.
Хохирогч Б.Ал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би Улаанбаатар хотод хувийн ажил гараад гэрийнхээ хаалга үүдийг түгжээд түлхүүрээ хаалганы тэнд нуучихаад шөнийн галт тэргээр хот явсан тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны шөнийн галт тэргээр 00 цаг 10 минутад гэртээ ирээд хаалгаа онгойлгоод гэртээ ороод ирсэн чинь том өрөөний буйдан сервантны шургуулга, гал тогооны стенк зэргийг онгойлгоод хаячихс^н байсан мөн хойд талын өрөөний модон шкафан дотор байсан хөнжил гудас зэрэг зүйлийг гаргаж хаясан цонхны прорчикийг гаднаас нь түлхэж ороод буцаад гараад явчихсан байсан...эмэгтэй хүний мөнгөн бүс, александар шигтээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулоны хамт, улаан шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж кулон гинжний хамт, мөнгөний мод хэлбэртэй энгэрт зүүдэг зүүлт мөн алга болсон байна лээ ...мөнгөн хослолууд буюу дээр дурьдсан мөнгөн бөгж, ээмэг зэрэг зүйлсийг мөн дээлэн дээр зүүдэг мөнгөний мод хэлбэртэй мөнгөн зүүлтийг нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32, 33-р хуудас/
Хохирогч С.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хотруу явсан үүнээс хойш наашаа ирээгүй байсан ба байшингаа цоожлоод үлдээсэн байсан юм. Уржигдар өдөр манай эгч гэрээр маань очоод гэрт орж үзэхэд бүх зүйл хэвийн зүгээр байсан гэж байсан ингээд өглөө нь замаараа ороод гарахад хулгай орсон байдалтай байсан гэж хэлсэн ингэхлээр шөнө л хулгай орсон болж таараад байна. Манай гэрээс Элко маркийн 42 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт маань хулгайд алдагдсан байна өөр алдагдсан зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81-р хуудас/,
Гэрч Б.Мө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...би энэ А гэдэг залуугийн иргэний үнэмлэхийг ар өвөргүй гар утсан дээрээ дарж авсан байна, ямар ч гэсэн А эдэг залуу металл надад өгч би 40.000 төгрөгөөр худалдаж авсан маань мөн байна. Хар хорин дээр өдөр болгон олон хүнтэй харьцдаг болохоор орж ирж яг ямар мөнгөн эдлэл өгснийг нь би үнэхээр санахгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/
Гэрч Ц.Ту мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..2017 оны 09 дүгээр сарын сүүлээр намайг лангуун дээрээ байж байхад эгчээ та тэмдэг авах уу гэхээр нь би үзье гэсэн чинь 10 гаран тэмдэг гаргаж ирсэн. Тэгэхлээр нь би чиний тэмдэг мөн юм уу чи хаанаас авсан юм бэ гэж хэлсэн чинь гэрт байдаг юмаа эгчээ манай өвөөгийнх байгаа юм гэж надад хэлсэн ..чи хэд гэж байгаа юм бэ гэж И гэдэг залуугаас асуусан чинь мэдэхгүй ээ эгчээ гэхээр нь би 20.000 төгрөгөөр авья гэсэн чинь та 30.000 төгрөгөөр авчих гэхээр нь би үгүй ээ шинэ тэмдэг байна гэж хэлсэн чинь за за эгчээ 20.000 төгрөг өгөөд ав гэхээр нь би энэ залууд 20.000 төгрөг өгөөд тэмдэгнүүдийг авсан..” гэх мэдүүлэг 39-40-р хуудас/
Э.Гэрч Б.Эн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “....Өчигдөр бэр эгч болох С.Оийн байшинг харахаар өглөөний 08 цаг 20 минутын орчим очиход байшингийн цонх гадагш онгойлгосон амбаарынх нь цонхны паниарыг хуу татаж хаясан хулгай орсон байдалтай байсан. Ингээд эгчид хэлээд шууд цагдаад хандсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 82-р хуудас/
Эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт “...445.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 83-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ “..Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Ширхэнцэгийн 88 тоот иргэн Б.Алийн гэрээс алдагдсан эд зүйлсийн үнэлгээ 7 нэр төрлийн зүйл нийт үнэ 1.363.000 төгрөг/хх-ийн 45-р хуудас/
Яллагдагч С.Аын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 58- 59, 91-92-р хуудас/
Яллагдагч Б.Бгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 63, 93-р хуудас/
Яллагдагч Ө.Иийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 61-р хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15, 70-73-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-22, 25-27-р хуудас/
Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-29, 77-р хуудас/
Хувийн байдал тогтоосон баримтууд болох С.А, Ө.И, Б.Б нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 97-р хуудас/, Ял шалгах хуудас /хх-ийн 100, 104, 119-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 102, 116-р хуудас/ болон дээрх баримтуудаар:
Шүүгдэгч С.А, Б.Б, Ө.И нар нь бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар Ширхэнцэгийн 88 тоотод оршин суух иргэн Б.Алийн гэрт 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 25-нд шилжих шөнө нэвтрэн орж эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн гинж кулон, ээмэг бөгжний хос 3 ширхэг, мөнгөн энгэрийн зүүлт, ойн медаль болон бусад тэмдэг, годон гутал зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 1.363.000төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч С.А, Б.Б нар нь бүлэглэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 146 тоотод оршин суух иргэн С.Оийн гэрээс 2017 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө “Элко маркийн 42 инчийн “ЛСД” зурагтыг хулгайлан 445.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч С.А, Б.Б, Ө.И нар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогч С.Од телевизорыг буцаан өгсөн, Б.Алт гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн. Гомдол саналгүй /хх-120/
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал шүүгдэгч нар 19, 20 настай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан хорих ял оноохгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд тусгах.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржигон овогт Сэлэнгийн А, Олхонууд овогт Өлзийн И, Сартуул овогт Батмөнхийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аод 160 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ө.Иөд 140 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Бд 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, Ө.И, Б.Б нар нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэйг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 3.дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, Ө.И, Б.Б нар нь буруу зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдахыг үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.А, Ө.И, Б.Б нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажлын 08 цагийг 01 хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.А, Ө.И, Б.Б нарын өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ