Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 141/ШШ2024/00171

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 141/ШШ2024/00171

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нэхэмжлэгч Г.,

Нарийн бичгийн даргаар Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г. нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие ******* аймгийн ******* суманд ******* онд төрсөн. Би ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, ******* аймгийн ******* сумын Баянбойжир хувьцаат компанид малчнаар 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан. Би 8 дугаар анги төгсөөд малчин болж байсан. Учир нь манай ээж нас барсан учраас би аавтайгаа хамт мал маллаж амьдрах болсон. Одоо тэтгэвэрт гарах болоход малчнаар ажиллаж байсан ажилд орсон гарсан тушаалын хуулбар байхгүй учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г. нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Г. нь ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, ******* аймгийн ******* сумын Баянбойжир хувьцаат компанид малчнаар 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь:

******* аймгийн Архивын тасгийн 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/758 дугаартай: ...******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан Г.******* хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал гээд 1991 онд 380,0 төгрөг, 9-12 сар, 1992 онд 2667,0 төгрөг, 1-12 сар, 1993 онд 3510,0 төгрөг, 1-9 сар... гэсэн архивын лавлагаа,

******* ******* нээн олгож, ажилласан хоног авсан цалин хөлсийг 1991 онд 1-12 сар, 1992 онд 1-12 сар, 1993 онд 1-8 сарыг дуустал бичиж олгов тэмдэг дарсан хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ...эхнэр ******* , дунд боловсролтой, ХАА-н компанид малчин, нөхөр , ХАА-н компанид малчин, 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэсэн, 1995 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн... гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 дугаартай маягтын хуулбар,

Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 24090002002905 дугаартай ...******* сумын Баянбойжир ХК 79235 дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгэгдэж, 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянбойжир ХХК болон бүртгэгдсэн байна... гэсэн хуулийн этгээдийн лавлагааны хуулбар,

******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 54 дугаартай: ...Гунгаа овогтой нь ******* сумын дунд сургуулийн 8-р ангийг 1990 онд суралцаж төгссөн нь үнэн болохыг тодорхойлов. 8-р ангийн журналын жилийн эцсийн дүнг хавсаргав... гэсэн албан тоот,

Нэхэмжлэгч Г.Буянжаргалын 1990 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээний хуулбар,

Гэрч ... нь 8-р анги төгсөөд ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. ******* ээж нь бага байхад нь өнгөрсөн учраас аавтайгаа хамт мал маллаж байсан. *******х өвөлдөө Эх эм гэдэг, зундаа Улаан эрэг гэх газарт зусаж намарждаг. Манайхтай айл саахалт зусдаг байсан. нь аавынхаа хамт үхэр, хонь, заримдаа эцэг мал малладаг байсан. нь тасралтгүй мал маллаж байна... гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт ******* ыг ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, ******* аймгийн ******* сумын Баянбойжир хувьцаат компанид малчнаар 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ӨЛЗИЙХИШИГ