Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 141/ШШ2024/00173

 

 

 

 

 

2024 оны сарын 06 өдөр

Дугаар 141/ШШ2024/00173

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нарийн бичгийн даргаар Л.Золбоог оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн******* сумын******* багт оршин суух хаягтай ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие******* сумын******* багт бага сургууль төгссөн. 1990 онд ******* гэр бүл болсон. Би ******* аймгийн******* сумын Жаргалант нэгдэлд малчнаар 1985 оны дүгээр сарын -ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, ******* аймгийн******* сумын Жаргалант хувьцаат компанид 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

2. Нэхэмжлэгч******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Наранбат нь ******* аймгийн******* сумын Жаргалант нэгдэлд малчнаар 1985 оны дүгээр сарын -ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, ******* аймгийн******* сумын Жаргалант хувьцаат компанид малчнаар 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан болох нь:

******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын -ний өдрийн А/866 дугаартай: ...1985-1987, 1989-1991 онд******* сумын Жаргалант нэгдлийн******* бригадад мал маллаж байсан гэх*******, суурийн ахлагч нарын цалингийн тодорхойлолтыг олгов.******* нэрээр 1986 онд 1940,0 төгрөг, 7, 8, 9, , 12 сар, 1987 онд 1668,2 төгрөг, 1-7 сар, 1989 онд 446,40 төгрөг, , 12 сар, 1990 онд 3705,23 төгрөг, 1-12 сар, 1991 онд 5934, төгрөг, 1-12 сар,... гэсэн архивын лавлагаа,

******* аймгийн******* сумын Жаргалант нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай: ...1989 онд цэргийн албанаас халагдаж ирсэн нэр бүхийн 48 дайчдыг хавсралтын дагуу тус тусын бригадад нь томилсугай. 2. Өөрсдийн бригад, хэсэгт томилогдож байгаа хүмүүст дүгээр сарын 15-ны өдрийн дотор тодорхой ажил хуваарилан өгч ажиллуулахыг бригад, хэсгийн дарга нарт үүрэг болгосугай. Тушаалын хавсралтын 25 дугаарт ,******* бригад, томилсон ажил малчин... гэсэн ажилд томилох тухай тушаалын хуулбар,

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ...******* Наранбат, эрэгтэй, РД:ИЗ69, оны дүгээр сарын -ний өдөр төрсөн,******* бригадад малчин ажилтай, ажил эрхэлж эхэлсэн он 1989, 1992 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн... гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: ...******* Наранбат, ******* аймгийн******* сумын******* бригадад малчин ажилтай, 1986 оны дүгээр сарын 18-ны өдөр бүртгэсэн... гэж тэмдэглээд түүний зургийг наасан хаягийн хуудасны 7 дугаар маягтын хуулбар,

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: ...нөхөр ******* Наранбат, дунд боловсролтой,******* бригадад малчин ажилтай, эхнэр , дунд боловсролтой,******* бригадад малчин ажилтай, 1991 оны дүгээр сарын 17-ны өдөр гэрлэсэн, 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн... гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 дугаартай маягтын хуулбар,

Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын ...******* ******* оны дүгээр сарын -ны өдөр төрсөн, 18 настай, ******* аймгийн******* сумын******* бригадад оршин суух хаягтай, 1984 оноос одоог хүртэл******* бригадад малчин хийж байсан... гэсэн анкетын хуулбар,

Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 240002002902 дугаартай ...Их-Уул сумын Жаргалант ХК нь 79308 регистрийн дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдэж, 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр татан буугдсан байна... гэсэн хуулийн этгээдийн лавлагааны хуулбар,

Гэрч , нарын ...Ц.Наранбат бид нар нэг нутагт насаараа айл саахалт амьдарч байгаа учраас сайн танина.******* нь 1985 оноос эхлэн ******* аймгийн******* сумын******* багийн далай гэх газар аав *******хоо хамт үхэр малладаг байсан. Тэгээд 1987 онд цэргийн албанд татагдаж 1989 оны намар цэргээсээ халагдаж ирээд дахин мал маллах болсон.******* нь багаасаа мал маллаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл мал маллаж байна... гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэг, 6, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* овогт ******* ******* аймгийн******* сумын Жаргалант нэгдэлд малчнаар 1985 оны дүгээр сарын -ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл,

******* аймгийн******* сумын Жаргалант хувьцаат компанид малчнаар 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ӨЛЗИЙХИШИГ