Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2019/0731

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Д.О*******ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Д.О******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Засгийн газарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Ажилд томилох тухай 22 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Ажилд томилох тухай 22 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа бичгээр илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.О*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Ажилд томилох тухай 22 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа ийнхүү шүүх хуралдааны явцад шүүхэд бичгээр гаргасан, энэ нь тэмдэглэлд тусгагдсан ба түүнд итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрх олгогдсон байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Д.О*******ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Ажилд томилох тухай 22 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь шүүгчийн энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ