Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2024/01248

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:135/2024/01506/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** хороо, ******* ******* *******ын гудамж, ******* *******ны төв байр, ******* ******* ХК /утас: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух овгийн *******түвшингийн /утас: /-т холбогдох,

 “35,730,630.23 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...2024 оны 05 сарын 15-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэгт 35,730,630.23 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч А. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...*******түвшин овогтой миний бие нэхэмжлэгч ******* *******ны нэхэмжлэл болох 35,730,630.23 төгрөгийг 2024 оны 10 сарын 25-ны өдөр 730,630.23 төгрөг, 2024 оны 11 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 25,000,000 төгрөгийг тус тус төлж, нэхэмжлэгч ******* *******ыг хохиролгүй болгон. Хүлээн зөвшөөрч байна, маргахгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч А.т холбогдуулан “35,730,630.23 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага болох 35,730,630.23 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 336,603.15 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 163,301.575 төгрөг, төрийн сангаас 163,301.575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.т холбогдох 35,730,630.23 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагчийн 2024 оны 10 сарын 25-ны өдөр 730,630.23 төгрөг, 2024 оны 11 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 25,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 336,603.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 163,301.575 төгрөг, төрийн сангийн орлогоос 163,301.575 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” ХК /РД:/-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч талууд энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУЯА