Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2019/0512/З |
Дугаар | 128/ШШ2019/0723 |
Огноо | 2019-10-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2019/0723
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, иргэн О.О*******гийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох ...Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах 2019/******* тоот гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.О******* нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...О.О******* би Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А*******г хариуцагчаар татан Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах үүргээ эс биелүүлж, иргэн миний эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгааг таслан зогсоолгох талаар нэхэмжлэл гаргасан юм.
Тус нэхэмжлэлийн дагуу миний газар ашиглах гэрээ батлагдсан тул нэхэмжлэлээ буцаан татаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.О******* нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд хандан ...Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах 2019/******* тоот гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Улмаар нэхэмжлэгч О.О*******гээс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүний нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүхээс нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 122 дугаар зүйлийн 122.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч О.О*******гээс Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ...Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах 2019/******* тоот гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч О.О*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА