Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 141/ШШ2024/00178

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 141/ШШ2024/00178

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нарийн бичгийн даргаар Л.Золбоог оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хүсэлтдээ: ...Миний бие 5-р анги төгсөөд аав, ээжийнхээ хамтаар ******* аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсан. Ажилд орсон гарсан тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь:

******* аймгийн Архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/1690 дугаартай: ...1986-1989 онд ******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан *******, ******* нарын цалин хөлсийг олгов. 1986 онд 3584,0 төгрөг, 1-12 сар, 1987 онд 5697,0 төгрөг, 1-12 сар, 1988 он 3986,0 төгрөг, 1-12 сар, 1989 онд 4445,0 төгрөг, 1-12 сар... гэсэн архивын лавлагаа, 70-р дансны хуулбарууд,

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ...******* , эрэгтэй, ......... төрсөн, РД:*******, Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн ******* бригадад үхэрчин ажилтай, эрхэлж эхэлсэн он 1986, 1988 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн... гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: ...нөхөр ******* , бүрэн бус дунд боловсролтой, ХАА-н компанид малчин ажилтай, эхнэр , бүрэн дунд боловсролтой, ХАА-н компанид малчин ажилтай, 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэсэн, 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн... гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 дугаартай маягтын хуулбар,

Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын: ....******* , 1970 оны 10 дугаар сарын 03-нд төрсөн, 19 настай, ******* аймгийн ******* сумын ******* бригадад оршин суух хаягтай, 1986 онд 8-р анги төгссөн. ******* бригадад малчин хийж байсан.. гэж тэмдэглээд түүний зургийг наасан анкетын хуулбар,

Гэрч ...******* нь аав, ээжийнхээ хамт ******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан. нь цэрэгт явах хүртэл бусад хугацаанд буюу 1986 оноос нэгдэл тартал Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн ******* бригадад мал маллаж малчнаар ажиллаж байсан. нь үхэр болон хонь малладаг байсан... гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт ******* ыг ******* аймгийн ******* сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ӨЛЗИЙХИШИГ