| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00346/И |
| Дугаар | 156/ШШ2024/00435 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2024/00435
2024 09 19 156/ШШ2024/00435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00346/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Би 1969 онд Биндэр суманд төрсөн, 1984 онд 8-р анги төгсөөд 1984-1986 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод ХАА-н ТМС-ийн ферм-механикжуулалтын мэргэжлээр төгссөн. Одоо 55 настай. 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-нд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Хэнтий аймгийн Биндэр сумын АДХГЗахиргааны 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 57 тоот Ажилд томилох тухай захирамжаар цэргээс ирсэн залуучуудыг 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс албан байгууллагуудад хуваарилахад намайг Бүтээлч нэгдэлд хуваарилсан. Ингээд Бүтээлч нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 90 тоот тушаалаар МАА-н 4-р хэсэгт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс малчнаар томилогдож, 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан. Мөн тус нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 60 тоот тушаалаар 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд сүү тосны түр тасаг заводод торх угсрагчаар,
Биндэр сумын АДХГЗахиргааны 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 56 тоот Ажилд томилох тухай захирамжаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мужаанаар /хийснээр цалинжин/ томилогдон ажиллаж байгаад 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс тус сумын Онон мөрөн ХЭАА-д жолоочоор ажилласан. 1993 оноос эхлэн одоог хүртэл хувийн мал аж ахуй эрхэлж байна. 1992 оны 04 сараас 2000 оныг дуустал ажилласан жил, шимтгэлийг нөхөн тооцуулсан болно.
Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилготой байгаа бөгөөд архивын сан хөмрөгөөс баримт шүүлгэхэд 1990 онд малчнаас чөлөөлсөн тушаал, 1992 онд мужаанаас чөлөөлсөн тушаал гараагүй болно. Мөн 1984 онд ХАА-н ТМС-д элсэн суралцаж байх хугацаанд тус сургуулиас 148168 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нээж өгсөн, бичилттэй, тамга тэмдэгтэй боловч усанд норгож бичилт нь бүдгэрсэн, дээр нь тодруулж бичсэн. Сумын нийгмийн даатгалын байцаагч шүүхэд хандаж ажилласан байдлаа тогтоолго гэсэн юм. Иймд намайг 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд малчнаар, 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Бүтээлч нэгдлийн сүү тосны заводад торх угсрагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Биндэр сумын АДХГЗахиргаанд мужаанаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд малчнаар, 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сүү тосны үйлдвэрийн заводод торх угсрагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын захиргаанд мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. ******* овогт ******* ******* иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3-р тал/,
2. Хэнтий аймгийн Биндэр сумын Дэлгэрхаан багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай албан бичиг /хх-ийн 4-р тал/,
3. 1216833 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1810000384 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-р тал/,
4. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 8/105 дугаартай албан бичиг /хх-ийн 6-р тал/,
5. Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 733 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-р тал/
6. Хэнтий аймгийн Биндэр сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 57 дугаартай Ажилд томилох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-р тал/,
7. Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8-р тал/,
8. Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаартай Тасаг, заводын ажилчдыг томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9-10-р тал/,
9. Хэнтий аймгийн Биндэр сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 56 дугаартай Ажилд томилох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11-р тал/,
10. Д.******* нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12-13-р тал/,
11. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР 1А маягтын хуулбар /хх-ийн 17-р тал/,
12. Гэрч ******* шүүхэд өгсөн ... Би Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдлийн Дэлгэрхаан бригадад 1985 оноос малчнаар ажиллаж байгаад, 1987-1989 онд цэргийн алба хаасан. 1990-1992 оныг хүртэл Бүтээлч нэгдэлдээ үхэр адуу маллаж байсан юм. Бүтээлч нэгдэл 1992 онд татан буугдахад хувийн мал аж ахуйтан болж байлаа. Хамт ажиллаж эхлэх цагаас таних болсон. Чулуунхүү бид нэг нутаг усны хүмүүс, нэг оны цэргүүд юм. Чулуунхүү нь Биндэр сумын Бүтээлч нэгдэлд 1989-1992 оныг хүртэл малчнаар, сүү тосны заводад торх угсрагчаар, ажиллаж байгаад сүүлд Биндэр сумын захиргаанд мужаанаар ажиллаж байсан. Чулуунхүү нь их гарын ур дүйтэй хүн юм. 1992 оноос хойш Биндэр сумандаа хувиараа мал маллаж амьдарч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,
13. Гэрч ******* шүүхэд өгсөн ... Би Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд 1989-1991 оныг хүртэл хугацаанд малчин, мал аж ахуйн хэсгийн даргаар ажиллаж байсан. 1987-1989 онд цэргийн алба хаасан. Бүтээлч нэгдэл 1991 оны намраар хувьчлагдаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс юм. Бага байх үеэс нь танина. ******* аав Дагва-Очир, ээж нь Цэсэм гэж хүмүүс байсан. Чулуунхүү бид нар 1989 онд цэргийн албанаас хамт халагдаж ирсэн. Чулуунхүү нь Биндэр сумын Бүтээлч нэгдлийн 4-р хэсэгт 1989 оны 11 сараас 1990 оны 06 сарыг хүртэл малчнаар ажиллаж байсан. 1990 оны 06 сараас 1990 оны 11 сарыг хүртэл нэгдлийн сүү тосны заводад, 1991 оны өвлөөс 1992 оныг хүртэл захиргаанд мужаанаар ажиллаж байсан. Би тухайн үед захиргаанд эвлэлийн даргаар 1990 оны 8 сараас 1991 оны 04 сар хүртэл ажиллаж байсан. Чулуунхүү нь 1987 оноос өмнө Бүтээлч нэгдэлд аав ээжийнхээ туслах малчнаар ажиллаж байсан. Нэгдлийн даргаар Цэндсүрэн, Цэрэндорж гэж хүмүүс ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/ нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд ******* нь 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд малчнаар, 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сүү тосны үйлдвэрийн заводод торх угсрагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын захиргаанд мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* Чулуунхүү /РД:*******/-г 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд малчнаар, 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сүү тосны үйлдвэрийн заводод торх угсрагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын захиргаанд мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ