| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00410/И |
| Дугаар | 156/ШШ2024/00436 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2024/00436
2024 09 19 156/ШШ2024/00436
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00410/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 8 800 704,75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* нь *******-ийн Өмнөговь салбарын Оюутолгой тооцооны төвөөс 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ/50046895 тоот зээлийн гэрээ, БГХ/50046895 барьцааны гэрээ байгуулан цалингийн орлогоо барьцаалж, 10 000 000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалттайгаар авсан. Сар бүр зээлийн хүүгийн төлбөрт 430 000 төгрөг төлөх нөхцөлтэй байсан. Зээлдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 2 622 671,47 төгрөг, зээлийн хүү 997 394,53 төгрөг, нийт 3 620 066 төгрөг төлж, үүнээс хойш 316 хоног хугацаа хэтэрсэн байна. одоогийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөрт үндсэн зээл 7 377 328,53 төгрөг, хүү 1 353 702,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65 173,45 төгрөг байна. Иймд *******ээс 8 800 704,75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:..Хариуцагч *******тэй 8 800 704,75 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 9 сарын хугацаанд сар бүр 977 856,08 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр эвлэрэн хэлэлцэж байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК нь хариуцагч *******д холбогдуулан 8 800 704,75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч ******* нар нь 8 800 704,75 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 9 сарын хугацаанд сар бүр 977 856,08 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч ******* нь 8 800 704,75 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 9 сарын хугацаанд сар бүр 977 856,08 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 261 төгрөгийн 80 130,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 80 130,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ