| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00428/И |
| Дугаар | 156/ШШ2024/00437 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2024/00437
2024 09 19 156/ШШ2024/00437
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00428/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ******* *******,
Хариуцагч: *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 1 189 986 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* нь ******* *******-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 140000781367 тоот зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба 13 удаагийн хүсэлтээр 750 000 төгрөгийн зээл авч хугацаандаа төлж барагдуулаагүй юм. Иймд хариуцагч *******аас 1 189 986 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* болон хариуцагч ******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь 1 189 986 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 89 986 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 350 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 350 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 400 000 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрэн хэлэлцэв гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч *******д холбогдуулан 1 189 986 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч ******* нар нь 1 189 986 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 89 986 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 350 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 350 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 400 000 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч ******* нь 1 189 986 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 89 986 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 350 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 350 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 400 000 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 110 төгрөгийн 16 555 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 16 555 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ