Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00438

 

 

 

 

2024 09 19 156/ШШ2024/00438

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2024/00433/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* *******,

Хариуцагч: ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 2 663 351,24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Н.******* нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №1050130223031935 тоот онлайн зээлийг *******-аас 6 сарын хугацаатай 1 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үндсэн зээл 1 000 000 төгрөг, зээлийн хүү 1 110 999,20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 309 352,04 төгрөг, өмгөөллийн хууль зүйн туслалцааны төлбөр 243 000 төгрөг, нийт 2 663 351,24 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... ******* ******* ******* ******* *******-аас ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага 2 663 351,24 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 663 351,24 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулна. Эхний 2 сарын төлөлтийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Н.*******ын гаргасан тайлбартай танилцаж, 2 663 351,24 төгрөгийг төлөх хуваарийг зөвшөөрч байна. Хэргийг хуульд заагдсны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

  

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан 2 663 351,24 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь 2 663 351,24 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 663 351,24 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч Н.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2 663 351,24 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 500 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 663 351,24 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 000 төгрөгийн 29 000 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 29 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

 

 

 

ШҮҮГЧ         Х.ОТГОНЖАРГАЛ