| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00439/И |
| Дугаар | 156/ШШ2024/00439 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2024/00439
2024 09 19 156/ШШ2024/00439
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00439/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* *******,
Хариуцагч: ******* *******,
Хариуцагч: ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 3 603 383,64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Х.*******, Г.******* нар нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр сарын 3,2 хувийн хүүтэй, жилийн 38,4 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувь хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож ЗГ/22/0101130108001126 тоот зээлийн гэрээ байгуулж, 5 450 000 төгрөгийг зээлж, Iphone14 pro загварын гар утсыг Ант онлайн молл *******-аас авсан байдаг. Гэвч гэрээ байгуулсан өдрөөс өнөөдрийг хүртэл зээлэндээ нийт 4 353 500 төгрөг төлсөн ба 2024 оны 02 сард эргэн төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэл дахиж төлөлт огт хийгээгүй 186 хоног алдалттай болсон байна. Иймд Х.*******, Г.******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 2 992 701,63 төгрөг, үндсэн хүү 573 024,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37 657,58 төгрөг, нийт 3 603 383,64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... ******* ******* ******* ******* *******-аас ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага 3 603 383.64 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч талд төлсөн. Үлдэгдэл 2 603 383,64 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1 301 691 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1 301 691,64 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Х.*******аас гаргасан тайлбартай танилцаж, хамтран хариуцагч Г.*******эс татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлага 3 603 383,64 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн ба үлдэгдэл 2 603 383,64 төгрөгийг төлөх хуваарийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Х.*******, Г.******* нарт холбогдуулан 3 603 383,64 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамтран хариуцагч Г.*******эс татгалзаж, хариуцагч Х.******* 1 000 000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч талд төлсөн байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 2 603 383,64 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1 301 691 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1 301 691,64 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3 603 383.64 төгрөгөөс хариуцагч Х.******* нь 1 000 000 төгрөгийг төлсөн ба үлдэх 2 663 351,24 төгрөгийг төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1 301 691 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1 301 691,64 төгрөгөөр төлж барагдуулахаар хариуцагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 604,13 төгрөгийн 36 302 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 36 302 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ