Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2019/0708

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа би, Э.А*******гийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.А******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: Цаг, уур, орчны шинжилгээний газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/******* дугаар Албан тушаалаас чөлөөлөх, шилжүүлэх тухай тушаалын Э.А*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Э.А******* намайг Цаг уур, орчны шинжилгээний газрын Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэст Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт технологи хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилж, урьд авч б******* цалин хөлс болох ТЗ-6-5 ангиллаар цалин хөлсийг тогтоож, цалин хөлсний зөрүү болох 1.013.816 төгрөг гаргуулах, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад даалгах гэж тодорхойлсон байдаг.

Нэхэмжлэгч Э.А******* нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Э******* овогтой А******* миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гаргасан. Уг нэхэмжлэлийг гаргаснаас хойш дээрх асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 301 тоот өрөөнд 08 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж шийдвэрт хүрсэн. Хурлын тэмдэглэлийг хавсаргав.

Миний гаргасан нэхэмжлэлийн асуудлаар хуралдаж Цаг уур, орчны шинжилгээний газраас ирсэн 8 хүний тоог цалин хөлсний хамт шилжүүлье. Нийгмийн даатгал бусад асуудлыг яаралтай шийдвэрлэе гэсэн шийдвэр гарсан. Үүнээс хойш 10 дугаар сарын 07-ны өдөр Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Э******* даргатай уулзаж тохиролцоонд хүрсэн тул Нийслэлийн анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэлээс татгалзаж байна. Нэхэмжлэхээс татсанаас хойш бүх асуудлыг Э.А******* миний бие бүрэн хариуцна гэжээ.

Нэхэмжлэгч Э.А******* нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээНийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2019/5777 дугаар Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай захирамжийн дагуу нэхэмжлэлээ тодруулга гаргасан.

Уг шаардлагыг гаргасны дараа С.Э******* даргатай биечлэн уулзаж Э.А******* намайг эгүүлэн авахад татгалзах зүйлгүй. Урьд авч б******* цалин хөлсийг тооцож олгоно. 2020 оноос сангийн яамнаас орон тоо, төсөв нь шийдэгдчихвэл асуудал шийдэгдэнэ гэж хэлсэн.

Иймээс 09 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн доорх гурван шаардлагыг татгалзаж байна. Хүчингүй болгож өгнө үү.

1. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/******* дугаар Албан тушаалаас чөлөөлөх, шилжүүлэх тухай тушаалын Э.А*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох,

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

3. Э.А******* намайг Цаг уур, орчны шинжилгээний газрын Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэст Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт технологи хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилж, урьд авч б******* цалин хөлс болох ТЗ-6-5 ангиллаар цалин хөлсийг тогтоож, цалин хөлсний зөрүү болох 1.013.816 төгрөг гаргуулах, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад даалгах гэжээ.

Хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 01/779 дүгээр албан бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... З******* овогтой Э*******ын А******* нь Цаг уур, орчны шинжилгэний газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Албан тушаалаас чөлөөлөх, шилжүүлэх тухай А/******* дугаар тушаалын Э.А*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

Дээрх нэхэмжлэлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Э.А*******гийн албан тушаалын зэрэглэлийг бууруулан ТҮ-7-2 ангилалд хамруулж цалинжуулснаас 1.013.260 төгрөгийн цалингийн зөрүү үүссэн бөгөөд дээрх томилгоо, цалин хөлсний талаар тус газрын дарга шийдвэр гаргаагүй тул хохирлыг манай газраас олгох боломжгүй юм.

Энэ талаар иргэн Э.А*******тай тус газрын дарга биечлэн уулзаж, иргэн Э.А******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах, Цаг уур, орчны шинжилгээний газар нь одоогийн ажиллаж буй ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн үед Э.А*******г ажилд нь эгүүлэн томилохоор харилцан тохиролцсон болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.А******* нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад тус тус холбогдуулан Цаг, уур, орчны шинжилгээний газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/******* дугаар Албан тушаалаас чөлөөлөх, шилжүүлэх тухай тушаалын Э.А*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Э.А******* намайг Цаг уур, орчны шинжилгээний газрын Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэст Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт технологи хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилж, урьд авч б******* цалин хөлс болох ТЗ-6-5 ангиллаар цалин хөлсийг тогтоож, цалин хөлсний зөрүү болох 1.013.816 төгрөг гаргуулах, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.А******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд үүсэх үр дагаврыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн байх тул байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь,... татгалзаж болно, 66.2-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.А*******гийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад тус тус холбогдуулан Албан тушаалаас чөлөөлөх, шилжүүлэх тухай тушаалын Э.А*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Э.А******* намайг Цаг уур, орчны шинжилгээний газрын Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэст Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт технологи хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилж, урьд авч б******* цалин хөлс болох ТЗ-6-5 ангиллаар цалин хөлсийг тогтоож, цалин хөлсний зөрүү болох 1.013.816 төгрөг гаргуулах, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан Э.А*******гийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч Э.А*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар Э.А******* нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ