Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 582

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,  

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал,

хохирогч: Ж.Энхцэцэг,

шүүгдэгч: Х.А , түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан /1766/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас А т холбогдуулан

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 2,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3,  

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 0100 0242 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт

1999 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн шүүхийн 103 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 123 дугаар зүйлийн 123.4, 278 дугаар зүйлийн 278.1,  278 дугаар зүйлийн 278.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 10 жил хорих ялаар,     

2004 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн /1986 оны / 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгэгдэж, Х.А т оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 7 жил 1 сар 23 хоногийн ялыг бүгдийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 8 жил 1 сар 23 хоногоор тогтоосон, 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1 жил 9 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны амнө тэнсэж суллагдсан,

 

Шүүгдэгч Х.А  нь 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 2 дугаар байрны 06 тоотод хамтран амьдрагч Ж.Энхцэцэгийг зодож, зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 2 дугаар байрны гадна 93-92 УБМ улсын дугаартай, “Тоёота приус” маркийн автомашинд хамтран амьдрагч Ж.Энхцэцэгийг зодож, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр хөлийн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 2 дугаар байрны 06 тоотод 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хамтран амьдрагч Ж.Энхцэцэгийг зодож, бүсэлхийн 1, 2 дугаар нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 2016 оны 11 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 45.6 грамм мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 45.6 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн,

 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 45.6 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор 93-92 УБМ улсын дугаартай, “Тоёота приус” 20 маркийн тээврийн хэрэгслээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт хүртэл тээвэрлэсэн, хадгалсан,

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн байцаалтын 11 тоот өрөөнд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Отгонбаатар, Цагдаагийн ерөнхий газрын авто баазын жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Наранжаргал нарыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Х.А  мэдүүлэхдээ:

Би 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймагт явж байгаад Эрүүгийн  цагдаагийнханд баригдсан. Тэр үед Эрүүгийн цагдаагийн газрын байцаагч нар намайг мансууруулах бодис хэрэглэсэн байхад зодож, дарамталж байгаад “Энхцэцэгийг чинь хорихгүй, гаргана, чи хар тамхи оруулж ирснээ хүлээн зөвшөөр” гэж хүчээр мэдүүлэг авсан. Би Монгол Улсын хилээр мансууруулах бодис оруулж ирээгүй. Би ажилгүй тул Хятад улсаас тахир дутуу хүний бие засдаг суудал оруулж ирж, зардаг байсан. Тэгээд түүнийгээ авах гэж урагшаа явсан. Эрээнд байхдаа өвөр монгол хүнээс мансууруулах бодис худалдан авч, хэрэглэсэн. Тэгээд түүнээс  дахиад мансууруулах бодис байна уу гэхэд тэр “жаахан хуучирсан бодис байгаа, түүнийг Замын-Үүд рүү гаргасан, хуучин гэхгүй бол түүнийг ав, машиныхаа дугаарыг өгчих, хүн аваачиж өгнө” гэж хэлэхээр нь би түүнд машины дугаараа хэлсэн. Би Энхцэцэгтэй хамт Эрээнээс Монгол улсын хилээр орж ирэхийн өмнөх өдөр Монгол улсын хилээр ганцаараа орж ирээд, нөгөө хүнтэй ярьсан мансууруулах бодисыг худалдан авсан. Би Замын-Үүдийн “М ойл” шатахуун түгээх газраас 100-200 метрийн зайнаас замын нэгдүгээр эгнээнд зогсож байхад нэг настайвтар эмэгтэй ирж, мансууруулах бодис надад өгсөн. Тэр эмэгтэйд би 2 500 000 төгрөг өгсөн. Тэгээд машиндаа нөгөө авсан зүйлээ орхиод, буцаад хил гарсан. Энэ талаар миний гадаад паспорт дээр Монгол Улсын хилээр тухайн өдөр орсон, гарсан штамп дарагдсан байгаа. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэл хийгээгүй. Би нэг ч удаа мансууруулах бодис бусдад зарж байгаагүй. Ижилболд надаас мансууруулах бодис худалдаж авсан гэж байгаа бол түүнийг гэрчээр байцааж өгөөч. Би өөрөө хэрэглэдэг болохоор тэр мансууруулах бодисыг худалдаж авсан.

Би Энхцэцэгийн биед 2 удаа хөнгөн хохирол, 1 удаа хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед бид хоёр хамтран амьдарч байхдаа хоорондын таарамжгүй харьцаанаас маргалдаж байсан. Гэхдээ тухайн үед түүнд гэмтэл учирсныг би мэдээгүй. Хэрвээ энэ асуудлаар тэр дор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн бол асуудал бага дээрээ дарагдах байсан гэж бодож байна. Гэхдээ миний буруу.

93-92 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол манай хүргэний машин юм. Уг тээврийн хэрэгсэлийг хүргэн маань ББСБ-ын барьцаанд тавьсан байсан. Би хүргэнээсээ машиныг гуйж аваад хэрэглэж байсан юм. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 45.6 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг би Замын-Үүдээс 2 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Хятад улсын Эрээн хотод зочид буудалд байхдаа би ганцаараа мансууруулах бодис хэрэглэсэн. Энхцэцэгийн толгой өвдөөд байна гэхээр нь түүнд 2-3 удаа соруулсан.

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаагч Отгонбаатар, цагдаагийн ахлах ахлагч Наранжаргал нарыг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Намайг мансуурсан байсан үед цагдаа нар намайг зодож, дарамталж байгаад мэдүүлэг авсан. Би мансууруулах бодисыг тээврийн хэрэгсэлдээ нуугаагүй, харин тухайн үед өмсөж байсан куртикний халааснаасаа мансууруулах бодисыг өөрөө сайн дураар гаргаж цагдаагийнханд өгсөн. Цагдаа нар намайг “чи Хятад улсаас мансууруулах бодис оруулж ирсэн биз дээ” гэхээр нь “би Хятад улсаас мансууруулах бодис оруулж ирээгүй, би 2 удаа хилээр орж ирсэн, эхлээд хилээр орж ирэхдээ мансууруулах бодис худалдаж авсан, дараагийнх дээр нь Энхцэцэгтэй хамт орж ирсэн, гаалийнхан шалгаж хил нэвтрүүлсэн” гэж хэлсэн. Тэгтэл “чи Хятад улсаас мансууруулах бодис оруулж ирсэн гэж хэл, энэ асуудлыг шүүх шийднэ” гэж байсан. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэнэ үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ж.Энхцэцэг мэдүүлэхдээ:

        Би 2012 онд “Чоно” группэд ажиллаж байхдаа Х.А тай танилцаж, 2013-2015 онуудад хайр сэтгэлийн үндсэн дээр хамтран амьдарч байсан. А  намайг харддаг байсан. Тухайн үед би сургуульд сурдаг, найз нөхөд олонтой, гадуур их явдаг байсан болохоор бидний хооронд үл ойлголцох зүйл гардаг байсан. Сүүлд нь мансууруулах бодистой холбоотой хэрэгт мөрдөн байцаалтад байцаагч “урьд хамт амьдарч байсан тухайгаа ярь” гэхэд нь Х.А  2016 оны 8 дугаар сарын 11, 11 дүгээр сарын 14, 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зодсон талаар ярихад түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгасан. Би өөрөө гомдол гаргаж, шалгуулаагүй. Одоо надад түүнд гаргах гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, миний эрүүл мэндийн байдал зүгээр байгаа. 

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А тай машин дотор нь маргалдаж, тэр намайг цохисноос миний нүд, нүүр хавдсан. Би аав, ээжээсээ айгаад гэртээ орж чадалгүй, түүнийг дагаж Эрээн рүү явсан. 93-92 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээс олдсон шаргал өнгийн багц үс минийх юм. Тухайн үед А  бид хоёр муудалцахад тэр миний үснээс зулгаасны дараа би үсээ самнахад үс маань унасан. Тэгээд үсээ бөөгнүүлээд цүнхэндээ хийсэн нь машин дотор унасан байсан байна. Х.А  мансууруулах бодисыг хаанаас авсныг би мэдэхгүй. Эрээн хотод байхад миний нүд хөхөрч, хавдаад, толгой өвдөж байсан. Тэгэхэд А  надад “толгойн өвчин чинь намдана, чи тамхи татдаг юм чинь үүнээс хэд сорчих” гээд шилэн дотор байсан цайвар өнгийн зүйлээс соруулсан. А  “Замын-Үүд явах ажил байна” гэж надад хэлж яваад Монгол Улс руу орж, орой нь буцаж ирсэн. Маргааш нь бид хамт Монгол Улсын хилээр орж ирсэн. Анх Эрээн рүү гарахад А  эхлээд хилээр гарсан, дараа нь би ганцаараа хойноос нь Эрээн рүү гарсан гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-М.Отгонбаатар мэдүүлэхдээ:

...Тухайн үед би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2, 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн 2016 0100 0242 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид жолооч, цагдаа Д.Наранжаргалын хамт очиж, яллагдагчаар цагдан хоригдож байгаа Х.А тай уулзалт, байцаалтын хэсэгт уулзах байсан. Эрүүгийн 2016 0100 0277 дугаартай хэрэгт яллагдагчаар цагдан хоригдож буй “И”-гээс байцаалтын 11 тоот өрөөнд байцаалт авч байхад Х.А  нь байцаалтын өрөөний хаалга онгойлгон, өрөөнд орж ирээд “би явлаа, чамд байцаалт өгөхгүй” гэхээр нь түүнд хандаж “би чамтай уулзах гэж ирсэн, байцаалт авахгүй. Хэрвээ чи надтай уулзаж санал хүсэлт өгөхгүй гэж байгаа бол явж байж болно” гэхэд “чи манай эхнэр хүүхдийг оролдож, үнэнээ хэл гэдэг хэн бэ, одоо би чиний бөгсийг ухаж эхэлнэ, чи авилга авсан” гэж үг хэлээр дайрах үед байцаалт өгч байсан “И” хажуугаас ирж, Х.А ыг “та боль, ингэж болохгүй” гэхэд түүнийг гараараа түлхсэн. Би А ын үйлдлийг зогсоох зорилгоор өрөөнөөс авч гарах үед пиджакны захнаас 2 гараараа барьж авсан.   Тэр үед байцаалтын хэсгийн цагдаа, жолооч цагдаа Д.Наранжаргал нар Х.А ыг салгаж, хянагч нарт хүлээлгэн өгсөн. Х.А  намайг цохиж зодоогүй, байцаалтын өрөөнөөс гарахад миний өмссөн хувцаснаас барьж авах үед цагдаа нар ирж салгасан. Тухайн үед коридорт байцаагдаж байгаа хүмүүс сууж байсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн З дугаар хавтас, 68-71 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Наранжаргал мэдүүлэхдээ:

...Би 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч М.Отгонбаатар, мөрдөн байцаагч М.Мөнхжин нарын хамт 12 цагийн орчим цагдан хорих 461 дүгээр анги руу явсан. Цагдан хорих 461 дүгээр ангид очоод байцаалт авах 6 хүнийг дуудах хуудсаар дуудуулаад дээшээ гарч, байцаалтын хэсгийн ажилчид байрлах өрөөнд ороод суусан. Гэтэл 14 цагийн орчим коридорт хүмүүсийн чанга чанга дуугарах дуу гараад хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь өрөөнөөс гарахад ахлах мөрдөн байцаагч М.Отгонбаатартай байцаалт авахаар дуудуулсан Х.А  зууралдсан, байцаалтын 11 тоот өрөөнөөс гарч ирж байсан. Тэгэхээр нь би байцаалтын хэсгийн цагдаа Батбилэгтэй хамт очоод Х.А ыг салгахад, Отгонбаатар байцаагч “Х.А аас байцаалт авахгүй явуул” гэж хэлэхээр нь би Батбилэгийн хамт Х.А ыг цагдан хорих ангийн албан хаагч нарт хүлээлгэж өгөхөөр авч явсан. Гэтэл Х.А  “чи муу жолооч байж яах гэж хүний араас дагаад яваад байгаа юм” гэсэн. Би дуугараагүй дагаад явж байхад эргэж хараад намайг мөргөсөн. Тэр үед нь би зүүн гараараа нүүрээ хаахад миний гар руу мөргөсөн. Тэгээд хорих байрны албан хаагч Х.А ыг аваад эмч нар байдаг өрөө рүү оруулсан ба Х.А  уг өрөөний хаалгаар шагайгаад над руу “би наранд байвал чи муу миний бөгсийг арчина” гэх мэтээр доромжлоод байсан. Тэгээд би дээшээ гараад М.Отгонбаатар мөрдөн байцаагчтай уулзахад камерийн бичлэгийг аваарай гэхээр нь би буугаад камерийн хяналтын өрөө хаана байдаг юм гээд асууж явахад хүмүүс шуугилдаад явчихаар нь эргээд харахад хянагч нар хоригдогч нарыг авч явж байхад тэр дунд Х.А  явж байгаад өөрийнхөө барьж байсан 500 граммын жижиг савтай усыг над руу шидсэн. Би хажуу тийшээ болоход миний баруун хөлийн гуяыг оносон. Тэгээд Х.А  “би чамайг алнаа” гээд заналхийлээд байсан. Ингээд хоёр мөрдөн байцаагч хүмүүсээс байцаалтаа авч дуусаад явсан ба үүнээс хойш 4 хоногийн дараа камерийн бичлэгт үзлэг хийж хуулбарлан авсан. Уг бичлэгт Х.А  байцаалт авч буй 11 тоот өрөөнд зөвшөөрөлгүй ороод мөрдөн байцаагч М.Отгонбаатарыг хэл амаар доромжилж байгаа, байцаалт өгч байсан “И”-г өшиглөж байгаа, мөн мөрдөн байцаагч руу дайрч, зууралдаад байцаалтын өрөөнөөс коридор руу гарч байгаа бичлэг байсан. Надад гомдол, санал байхгүй гэжээ. (хэргийн З дугаар хавтас, 73 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Нямсүрэн мэдүүлэхдээ:

...Би Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах М-Ойл №16 шатахуун түгээх газарт түгээгч хийдэг. Замын-Үүд суманд ганцхан М-Ойл шатахуун түгээх газар байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр уг колонкод үүрэг гүйцэтгэж хоносон. Энэ хугацаанд ямар нэгэн тээврийн хэрэгсэл манай колонкийн ойролцоо хүн хүлээж зогсоогүй. Мөн ямар нэгэн тээврийн хэрэгсэл манай колонкийн ойролцоох зам дээр зогсоогүй. Тэр тусмаа 93-92 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсоогүй. Манайх ойр орчимдоо тээврийн хэрэгсэл зогсоодоггүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 201-202 дугаар хуудас),

 

Мөрдөн байцаалтад гэрч- Д.Отгон мэдүүлэхдээ:

...манай охин Ж.Энхцэцэг, А т зодуулсан талаараа надад хэлдэг байсан. Бид хоёр аав, ах хоёрт нь нуугаад хэлдэггүй байсан. Анх Х.А т 2014 оны үед шиг санаж байна зодуулаад нуруугаа хугалуулж байсан. Тэр үед зураг авахуулж байсан шиг санаж байна. Харин дараа нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зодуулаад, дахиж нуруугаа хугалуулаад хувийн эмнэлэгээр явж зургийг нь авахуулж байсан. Ноднин жил цагаан сараар гэртээ орох гэж явахад араас нь цохиод, толгойг нь хагалж байсан санагдаж байна. Тэр үед нь Ж.Энхцэцэг Х.А аас айгаад цагдаад хандаж чаддаггүй байсан. 2014 он шиг санаж байна Энхцэцэгийн амьдарч байсан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байдаг кино үйлдвэрийн байрны хаалгыг нь хүнтэй хардаад эвдэж, өөрийг нь зодоод, цагдаад хандаж шалгуулж байсан гэсэн. Мөн 2016 онд цагаан сарын үеэр 2 дугаар сар шиг санаж байна. Нөхөр бид хоёр хөдөө явах гээд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хороолол, 02-06 тоотод байрлах гэртээ Энхцэцэгийг үлдээгээд хөдөө явсан хойгуур Энхцэцэг ардаас утсаар яриад А  намайг гэртээ ангийнхаа хүүхэдтэй байж байхад хардаад байрны төмөр бүргэд хаалгыг эвдэж ороод, нөгөө ангийн хүүхэд болон өөрийг нь зодоод байна гэхээр нь нөхөр бид хоёр гэртээ буцаад ирэхэд А  коридорын шитийг ухаад зогсож байхаар нь чи яагаад энийг онгойлгоод зогсож байгаа юм гэхэд юмаа унагаачихсан юмаа гээд тэгэхэд манай хүү дороос өгсөөд ирэхэд А  би дороос хувцасаа өмсчихөөд ирье гэж хэлж гараад тэр чигтээ зугтаагаад явсан. Тэгээд гэртээ ороход манай гэрийн эд зүйл эмх замбараагүй болчихсон, аяга таваг хагарчихсан, хаалганы ханаар цус болчихсон байсан. Тэгэхэд нь Энхцэцэг цагдаад дуудлага өгөөд шалгуулж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 15, 16-ны үед Энхцэцэг над руу утсаар яриад “ээжээ би Эрээнд байна. Нэг найзтайгаа тоног төхөөрөмж оруулж ирэх гэж байгаа, хамт явж байна” гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй. Тэгээд удаагүй хар тамхины хэргээр цагдаад баривчлагдсан гэж хүүгээсээ сонссон. Охиныг маань зодож нүднэ, дээр нь ажил хийлгэхгүй хөөцөлдөнө, тэгээд ийм хэрэгт оруулсанд маш их гомдолтой байна гэжээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 203-205 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Жаргалсайхан мэдүүлэхдээ:

...Энхцэцэг баригдахаасаа 2-3 хоногийн өмнө гэртээ байхдаа урагшаа найзтайгаа тоног төхөөрөмжинд хамт явчихаад ирье гэж хэлсэн. Тэр үед Энхцэцэгийн биед ямар нэгэн шарх гэмтэл байгаагүй. Өмнө хэзээ гэдгийг санахгүй байна, А т зодуулаад эмнэлэгт үзүүлээд явж байна гэж ярьж байсан. Гэхдээ би ямар гэмтэл, шарх учирсан талаар мэдэхгүй байна. Эмнэлэгт үзүүлээд, зураг авахууллаа гэж хэлж байсан гэжээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 205-206, 207 дугаар хуудас),

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Итгэл мэдүүлэхдээ:

...2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр М.Отгонбаатар байцаагч цагдан хорих 461 дүгээр ангид ирж, намайг байцаалтанд дуудсан. Ингээд би М.Отгонбаатар байцаагчийн сууж байсан 11 тоот өрөөнд ороход өмгөөлөгч Цэрэндолгорын хамт сууж байсан. М.Отгонбаатар байцаагч намайг яваад “Мөнхжин байцаагчаас цаас аваад ир” гэж хэлсэн ба би коридорт гарахад үүдэнд сууж байсан цагдан хоригдож байгаа ах надад хандаж “чи Отгонбаатар байцаагч дээр байцаагдаж байгаа юм уу, ямар удаан юм бэ, хэд гурван үг сольчихоод явмаар байна” гэж хэлсэн. Би цаас авчихаад буцаж ороод байцаалтын өрөөнд байцаалт өгөөд сууж байхад нөгөө коридорт таардаг ах хаалга татаад ороод ирсэн. Гэтэл Отгонбаатар байцаагч “чи хүлээж бай, би байцаалтаа дуусгачихаад чамтай уулзана” гэж хэлсэн чинь нөгөө залуу М.Отгонбаатар байцаагчид хандаж “чамтай уулзаад яриад байх юм байхгүй, чи намайг хурдан гарга” гээд дайрах шиг болсон. Тэгээд байцаагч М.Отгонбаатар руу дөхөөд очихоор нь би “ахаа, та тайван байгаарай” гээд дөхөөд очтол намайг хойш түлхээд, бас Отгонбаатар байцаагчийг түлхэх шиг болсон. Тэр залуу “чи намайг даалтанд гарга, би тэрийг чинь хэрэглэх гэж авсан, чи миний эхнэр, хүүхдийг дарамталдаг хэн бэ” гээд байх шиг байсан. Тэгээд М.Отгонбаатар байцаагчийн хамт өрөөнөөс гарсан. Би өмгөөлөгчийн хамт өрөөндөө үлдсэн. Удаагүй байцаагч буцаж орж ирээд байцаалтаа дуусгасан. Уг залуу намайг цохиж зодоогүй. Надад учирсан гэмтэл байхгүй. Мөн уг залуу М.Отгонбаатар байцаагчийг цохиж зодоогүй байх. Миний харснаар түлхэж харагдсан. Надад гомдол санал байхгүй гэжээ. (хэргийн З дугаар хавтас, 76-77 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2836 дугаартай дүгнэлтэд:

1. Ж.Энхцэцэгийн биед учирсан баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 хөлийн шилбэнд цус хуралт гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн гэх 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

2. Бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, гэмтлийн гаралтай зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт бүхий гэмтлүүд нь тухайн гэмтэл авсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Бүсэлхийн 1, 2 дугаар нугламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл  мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарана.

6. Гэмтлийн гаралтай зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 220 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10047 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ш шээс шинжилгээнд тэнцэнэ.

2.Х.А , Ж.Энхцэцэг гэж хаягласан 2 ш шээсэнд метамфетамин /MAMP/ илэрсэн.

3.Метамфетамин /MAMP/ нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн жагсаалтанд хамаарна” гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 226 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10081 дугаартай дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн зүйл болон дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн №1-1, №2-1, №3-1, №4-1, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн гуурс мэт зүйл ороосон гаанс мэт зүйлд, ёроолдоо цайвар өнгийн талстлаг мөс мэт зүйлээр бохирлогдсон уут тус бүрээс метамфетамины агууламж илэрсэн.

3.Шинжилгээгээр илэрсэн метамфетамин нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг” гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 228 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10108 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн “Эрүүгийн 2016 0100 0242 тоот хэргийн эд мөрийн баримт 2016.11.18 х/ч М.Отгонбаатар” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 1 ширхэг өнгөгүй гуурснаас метамфетамины агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг болно.

Эрүүгийн 2016 0100 0242 тоот хэргийн эд мөрийн баримт 2016.11.18 х/ч М.Отгонбаатар” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн асаагуур, 12 ширхэг өнгөгүй гуурс зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрээгүй болно” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 232 дугаар хуудас),

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1251 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн зөөврийн флаш  дискэнд хадгалагдаж байгаа “A.wav”, “B.wav” ”C.wav” гэсэн нэртэй дуу авианы бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн зөөврийн флаш дискэнд хадгалагдаж байгаа “A.wav”, “B.wav” ”C.wav” гэсэн нэртэй бичлэгүүдэд эвлүүлэг хийгдээгүй.

3.Шинжилгээнд ирүүлсэн харилцан ярианы бичлэгүүдэд Х.А ын гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан ЧР 77052815 регистрийн дугаартай Х.А ын дуу авиатай, Г.Ижилболдын гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан ХБ 75080416 регистрийн дугаартай Г.Ижилболдын дуу авиатай тус тус тохирч байна гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 155 дугаар хуудас)

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн, эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэлд:

...коридорын сандал дээр шалгагдаж байгаа хүмүүс сууж хүлээсэн байдалтай байх ба коридорын хойно камерын өөдөөс харсан байцаалтын 11 тоот өрөөний үүдэнд яллагдагч Х.А  хаалгыг онгойлгон зогсох ба 15:25:07 секунтэнд өрөө рүү орж, хаалгыг хаагаад 15:26:06 секунтэд байцаалтын 11 тоот өрөөний хаалга онгойж, ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч М.Отгонбаатар гарч ирэх ба түүний араас яллагдагч Х.А  гарч ирээд Отгонбаатарын зүүн мөр рүү түлхэх үед Отгонбаатар А ын баруун гарыг барьж авах үед А  Отгонбаатарын пиджакны баруун энгэр, баруун гараас зуурч, баруун талаар тонгорох үйлдэл хийх үед байцаалтын хэсгийн жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Түмэнжаргал гүйгээд очих үед түүний араас жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Наранжаргал очиж салгахад, яллагдагч Х.А  нь ахлах мөрдөн байцаагч М.Отгонбаатартай маргалдаж байгаа бичлэг байх ба ахлах ахлагч Түмэнжаргал А ыг салгаад үүд рүү авч ирж байгаа бичлэг байв.

...уг бичлэгт ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч М.Отгонбаатар яллагдагч Б.Итгэлийг, өмгөөлөгч Ж.Цэрэндолгорыг байлцуулан байцаалт авч байх ба 2017-01-10 15:5:25:11 секунтэд Х.А  байцаалтын 11 тоот өрөөнд орж ирж, байцаагч руу баруун гарын хуруугаар чичилсэн байдалтай орж ирэх ба мөрдөн байцаагч руу дайрч, хэрүүл хийж, доромжилж байгаад цохих гээд ширээ тойрч дайрах үед Отгонбаатар сандлаас босоход байцаалт өгч байсан Итгэл сандлаас босч, А ыг салгаж, гараас барих ба А  мөрдөн байцаагчийг цохихоор дайрах үед өмгөөлөгч Цэрэндолгор дундуур ороход А  Итгэлийг арагш түлхэн,  хажууд байсан сандлыг өшиглөж, Отгонбаатарын цээж рүү түлхэхэд өөдөөс нь  Отгонбаатар А ын цээж рүү түлхээд, А ын хажуугаар гарч, өрөөнөөс гарч байгаа бичлэг байв гэжээ.  (З дугаар хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас),

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд:

Уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд  Эрүүгийн цагдаагийн газрын төв зогсоол дээр ертөнцийн зүгээр урагшаа харсан байрлалтай мөнгөлөг саарал өнгийн 93-92 УБМ улсын дугаартай, Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байв. Уг тээврийн хэрэгслийн жолооч тал буюу баруун урд талын  хаалгыг Х.А аар түлхүүрээр нь онгойлгуулж, таны унаж явсан автомашинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис байгаа юу гэж асуухад миний Замын-Үүдээс унаж ирсэн 93-92 УБМ улсын дугаартай автомашины зүүн урд суудал дээр цагаан цэнхэр өнгийн цүнхэнд байгаа. Түүний дээр цэнхэр өнгийн миний өмсөж явсан өвлийн куртикны зүүн талын дотор халаасанд 3 бүхэл мөс гэх мансууруулах бодис байгаа. Би өөрөө зааж өгье гээд цэнхэр өнгийн өвлийн куртикны зүүн талын дотор цахилгаан бүхий халааснаас ногоон өнгийн дөрвөлжин хэлбэртэй төмөр савны дотор цагаан өнгийн нойлын цаасанд боосон зип лок түгжээ бүхий 2 хэсэг гялгар уутанд цагаан өнгийн мөс мэт зүйл байв. Уг эд зүйлийг тусад нь үзлэг хийж бэхжүүлж авахаар тогтож, үзлэгийг үргэлжлүүлэхэд автомашины зүүн урд суудал дээр дөрвөлжин цаасан хайрцаг, цагаан цэнхэр өнгийн цахилгаан бүхий цүнх, цэнхэр өнгийн  цахилгаан бүхий цүнх, ягаан бор өнгийн цахилгаантай цүнх, саарал өнгийн гялгар ууттай шалавч зэрэг эд зүйл тавигдсан байх ба цагаан цэнхэр өнгийн цахилгаантай цүнхний дотор талд хар өнгийн дөрвөлжин төмөр хайрцаг дотор зип лок түгжээ бүхий гялгар уутнууд хийгдсэн харагдах ба дээрх эд зүйлд тусд нь үзлэг хийхээр тогтож үзлэгийг үргэлжлүүлэхэд баруун урд суудал, хойд суудал, шалавч зэргийг нэг бүрчлэн үзэхэд хойд суудал дээр 9 см урттай цагаан өнгийн нарийн гуурс байсныг эд мөрийн баримтаар хурааж авав. Мөн хойд суудал дээр бор шаргал өнгийн эмэгтэй хүний үс мэт зүйлийг бөөгнөрүүлж ороосон байдалтай байсныг хураан авав. Уг тээврийн хэрэгслийн багаажийг онгойлгож үзэхэд хуванцар ундааны саванд шар сүү мэт шингэн зүйл хийгдсэн савнууд, цагаан өнгийн гялгар уутанд цэнхэр өнгийн нимгэн алчуур мэт зүйл хийгдсэн байх ба уг багаажинд машины бүтээлэг, эмийн сан, бусад зүйл хийгдсэн байлаа. Мөн зүүн урд хайрцаганд бор өнгийн хэтэвч байх ба дотороо Х.А ын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, виза карт, 100 юань, 10 юань, 2 доллар, 20 төгрөг, 5 төгрөг, хийгдсэн байв. Мөн дунд хайрцагны доод талд цэнхэр өнгийн гялгар хавтсанд Ядамсүрэнгийн Нарантуяа гэх жолооны үнэмлэх, 93-92 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн 01204914 дугаартай гэрчилгээ зэрэг байв. Автомашины урд копут болон бусад хэсгийг үзэхэд хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно. Уг тээврийн хэрэгсэлийг Х.А аар түлхүүрээр нь цоожлуулж, үзлэгийн явцад ерөнхий ба хэсэгчилсэн байдлаар нийт 6 кадр зураг авч үзлэгт хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй байсан тул ЭБШХ-ийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт заасныг үндэслэн гар утасны камер ашиглан, дүрс бичлэг, гэрэл зургаар үзлэгийн явц байдлыг бэхжүүлж, үзлэгт оролцогч нарт танилцуулахад санал хүсэлт гаргаагүй тул үзлэгийн явцад бэхжүүлж авсан ногоон өнгийн төмөр хайрцагтай, нойлын цаасанд ороосон зип лок түгжээ бүхий мөс мэт зүйл /2 хэсэг ууттай/ 9 см урттай нарийн гуурс 1 ширхэг, бор шар өнгийн бөөгнөрүүлж ороосон үс мэт зүйл зэргийг эд мөрийн баримтаар хураан авч үзлэгийг 00 цаг 10 минутанд дуусгав гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас)

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд:

“Х.А  биеийн цээжин хэсэгтээ саарал өнгийн бэлтгэлийн хувцастай, доогуураа саарал өнгийн бэлтгэлийн өмдтэй байх ба өмдний зүүн халаасанд цагаан өнгийн ажлын бээлийнд хийсэн ESSE гэх бичигтэй цагаан цэнхэр өнгийн тамхины хайрцагны гадна гялгар уутны завсараар 5.5 х 7.5 см хэмжээтэй зип лок түгжээ бүхий гялгар уутны ёроол хэсэгт цагаан өнгийн талст мэт зүйлтэй гялгар уут, мөн хайрцаг дотор цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон нарийн гуурс мэт зүйл залгасан гаанс мэт зүйл байсныг гэрэл зургаар бэхжүүлж шинжилгээнд хүргүүлэхээр тогтов.

...Үзлэгийн явцад Х.А ын шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор шээсэнд 5 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис (MOP, MET, COC, AMP, THC) илрүүлдэг БНХАУ-д үйлдвэрлэсэн “Drugs of abuse test” нэртэй тестийг ашиглах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэх тул Мөрдөн байцаах газрын 2 давхарын нойлын өрөөнд оруулж, зориулалтын хуванцар тестийн саванд шээлгэж, зааврын дагуу үр дүнг хүлээхэд метамфетамин, амфетамины агууламж бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байлаа гэжээ. (1 дүгээр хавтаст  хэргийн 25 дугаар хуудас),

 

Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг дээжилсэн тухай тэмдэглэлд:

Сэжигтэн Х.А ын хэрэг үйлдэгдэх үед унаж явсан мөнгөлөг саарал өнгийн 93-92 УБМ улсын дугаартай, “Т.Приус” маркийн тээврийн хэрэгслээс хураан авсан 2 хэсэг 4,5x7 см хэмжээтэй тунгалаг өнгийн нийлэг зип лок түгжээ бүхий гялгар уутанд 4 хэсэг 2x6 см хэмжээтэй нийлэг тунгалаг өнгийн зип лок түгжээ бүхий гялгар ууттай, нийт 45.6 грамм цайвар өнгийн талстлаг мөс мэт зүйлээс Стандарт хэмжил зүйн газрын 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №1188 дугаартай G&G маркийн электрон жин дээр жинлэхэд:

№1 дугаартай 2x6 см хэмжээтэй нийлэг тунгалаг өнгийн зип лок түгжээ бүхий гялгар ууттай цайвар өнгийн талстлаг 11,9 грамм мөс мэт зүйлээс №1-1 гэж дугаарлан нийлэг тунгалаг өнгийн зип лок түгжээ бүхий гялгар уутанд 0,8 грамм мөс мэт зүйлийг хийж дээжлэн авав.

№2 дугаартай 2x6 см хэмжээтэй нийлэг тунгалаг өнгийн зип лок түгжээ бүхий гялгар ууттай цайвар өнгийн талстлаг 11,4 грамм мөс мэт зүйлээс №2-1 гэж дугаарлан нийлэг гялгар уутанд 1,0 грамм мөс мэт зүйлийг дээжлэн авав.

№3 дугаартай 2х6 см хэмжээтэй нийлэг тунгалаг өнгийн зип лок түгжээ бүхий гялгар ууттай цайвар өнгийн талстлаг 12.1 грамм мөс мэт зүйлээс №3-1 гэж дугаарлан нийлэг гялгар уутанд 1.0 грамм мөс мэт зүйлийг дээжлэн авав.

№4 дугаартай 2x6 см хэмжээтэй нийлэг тунгалаг өнгийн зип лок түгжээ бүхий гялгар ууттай цайвар өнгийн талстлаг 10,4 грамм мөс мэт зүйлээс №4-1 гэж дугаарлан нийлэг гялгар уутанд 1,1 грамм мөс мэт зүйлийг дээжлэн жинлэн авч шинжилгээнд хүргүүлэхээр тогтож гэрэл зургаар бэхжүүлэв.

Дээж авах ажиллагаанд оролцогч хөндлөнгийн гэрч нарт тэмдэглэлийг танилцуулахад санал хүсэлт гаргаагүй тул тэмдэглэлд iphone-4 маркийн гар утасны аппаратыг ашиглан 4 кадар зураг авч тэмдэглэлийг 15 цаг 45 минутанд дуусгав гэжээ. (1  дүгээр хавтаст хэргийн 185 дугаар хуудас)

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Х.А ын авч явсан гэх зүүн урд суудал дээр байсан цэнхэр өнгийн өвлийн куртикны дотор талын зүүн халааснаас илэрсэн ногоон өнгийн Хятад бичигтэй 8.5x5,5 см хэмжээтэй төмөр хайрцаг дотор 2 хэсэг 4,5x7 см хэмжээтэй зип лок түгжээ бүхий гялгар уутан дотор 2 хэсэг 2x6 см хэмжээтэй зип лок түгжээ бүхий гялгар уутанд хийгдсэн цайвар цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, мөн 4,5x7 см хэмжээтэй зип лок түгжээ бүхий түгжээтэй гялгар уутан дотор 2 хэсэг 2x6 см хэмжээтэй зип лок түгжээ бүхий гялгар уутанд хийгдсэн цайвар цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлүүдийг Стандарт хэмжил зүйн газрын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны 1188 дугаартай баталгаат цахилгаан жин дээр 2 хэсэг 4,5x7 см хэмжээтэй зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт жинлэж үзэхэд нийт 45.6 грамм байх уг гялгар уутан доторх 2 хэсэг буюу нийт 4 хэсэг гялгар уутны хамт жинлэж үзэхэд 45.6 грамм жинг зааж байх ба гэрэл зургаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авав. Цэнхэр өнгийн өвлийн куртикны халааснуудыг нэг бүрчлэн үзхэд баруун гадна халааснаас цагаан өнгийн шигтгээтэй түгжээгүй шаргал өнгийн өрөөсөн ээмэг байв. Куртикинд өөр ямар нэгэн эд зүйл илрээгүй бөгөөд суудал дээр байсан Х.А ын өмсч явсан гэх хар өнгийн богино куртикны халааснуудыг үзэхэд баруун халаасанд хар өнгийн 7x8,5 см хэмжээтэй дөрвөлжин хэлбэрийн төмөр сав байх ба дотор нь чих цэвэрлэгч моднууд байв. Х.А  миний өмсч явсан цэнхэр өнгийн өвлийн куртик, хар өнгийн богино куртик гэх дээрх эд зүйл нь миний олж авсан эд зүйлс гэж өөрөө автомашинд байсан газрыг зааж өгсөн болно.

Саарал цэнхэр өнгийн цахилгаан бүхий гар цүнхийг үзэхэд хар өнгийн 7x8,5 хэмжээтэй дөрвөлжин хэлбэрийн төмөр сав байх ба саван дотор 16,5x8,5 хэмжээтэй зип лок түгжээ бүхий гялгар уутан дотор 6x7,5 см хэмжээтэй зип лок түгжээ бүхий гялгар уут нийт 78 ширхэг байв. Мөн бор эрээн өнгийн ариун цэврийн хэрэгслийн саванд оо, сойз, түлхүүр, гоо сайхны хэрэгсэл, цагаан өнгийн “Хамгийн сайн асаагуур" гэх нэртэй асаагуур байх ба асаагуурийн дөл хэсгийн төмөр суларсан байсныг авч үзэхэд нарийн зүү зоосон байв. Мөн цүнхэнд цэнхэр өнгийн жинсэн өмд байх ба халааснуудад ямар нэгэн эд зүйлгүй байх ба цэнхэр өнгийн цамц, саарал өнгийн бэлтгэлийн өмд зэрэг эд зүйлс байв. Уг цүнхний дотор халааснаас Х.А ын гадаад паспорт, урд гадна халааснаас хар өнгийн Нокиа маркийн 80228989 гэх дугаартай гар утас байх ба түр хурааж, авахаар тогтов.

Тээврийн хэрэгслийн урд суудал дээр байсан хар өнгийн торон дотор дуслын систем хийгдсэн өөр ямар нэгэн зүйлгүй байв. Мөн саарал өнгийн шинэ шалавч байх ба задалж үзэхэд ямар нэгэн зүйл илрээгүй.

Уг автомашины зүүн урд суудал дээр байсан бор өнгийн цаасан хайрцагтай зүйлсийг задалж үзэхэд цагаан өнгийн Хятад бичигтэй шампунь дотор 17 см урттай тунгалаг саарал өнгийн гуурс 12 ширхэг байсныг гэрэл зургаар бэхжүүлж хурааж авахаар тогтов. Мөн уг хайрцаг дотор бор өнгийн хоолны сав, ногоон өнгийн шампунь, цагаан өнгийн тосны сав, цэнхэр тагтай сав, хар өнгийн бээлий, нэг удаагийн савангийн хэрэглүүрүүд, цэнхэр өнгийн алчуур, хар өнгийн гэртэй улаан иштэй хутга 1 ширхэг зэрэг эд зүйлс байх ба хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй бөгөөд хайрцагны ёроол хэсэгт алим жимснүүд хийгдсэн байлаа гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 20-21 дүгээр хуудас)

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 316 тоот дүгнэлтэд:

1.Х.А  нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт байхгүй байна.

2.Одоо Х.А  нь сэтгэцийн эмгэггүй байна.

3. Х.А  нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Х.А  нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.

5. Х.А  нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Х.А т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй болно.

7. Х.А т мансуурах донтой,  мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна гэжээ. (хэргийн 1 хавтас, 247-248 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Нийслэлийн шүүхийн 1999 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 123 дугаар зүйлийн 123.4, 278 дугаар зүйлийн 278.1, 278 дугаар зүйлийн 278.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 10 жил хорих ялаар,  

 

Багануур дүүргийн 2004 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986 оны / 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жил хорих ял шийтгэж, Х.А т оногдуулсан 1 жил хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 7 жил 1 сар 23 хоногийн ялыг бүгдийг нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 жил 1 сар 23 хоногоор тогтоосон гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 247-249 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Нийслэлийн прокурорын газраас Х.А ыг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 2 дугаар байрны 06 тоотод хохирогч Ж.Энхцэцэгийг зодож, зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 2 дугаар байрны гадна 93-92 УБТ улсын дугаартай, “Тоёота приус” маркийн автомашинд хохирогч Ж.Энхцэцэгийг зодож, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр хөлийн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 2 дугаар байрны 06 тоотод 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Ж.Энхцэцэгийг зодож, бүсэлхийн 1, 2 дугаар нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 45.6 грамм мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 45.6 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 45.6 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор 93-92 УБТ улсын дугаартай, “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт хүртэл тээвэрлэсэн, хадгалсан,

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн байцаалтын 11 тоот өрөөнд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Отгонбаатар, Цагдаагийн ерөнхий газрын авто баазын жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Наранжаргал нарыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3,  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг тус шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч нь:

хохирогч Ж.Энхцэцэгийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 2 дугаар байрны 06 тоотод зодож, зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол бүхий хөнгөн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 2 дугаар байрны гадна 93-92 УБМ улсын дугаартай, “Тоёота приус” маркийн автомашинд зодож, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр хөлийн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 2 дугаар байрны 06 тоотод зодож, бүсэлхийн 1, 2 дугаар нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Энхцэцэг, гэрч Д.Отгон, Б.Жаргалсайхан нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2836 дугаартай дүгнэлт,

 

мөн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 45.6 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор 93-92 УБМ улсын дугаартай, “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт хүртэл тээвэрлэсэн, хадгалсан нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 93-92 УБМ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг дээжилсэн тухай тэмдэглэл, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл болон шинжилгээнээс ирүүлсэн бодисыг хүлээн авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл,  зэрэг нотлох баримтаар, 

 

мөн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн байцаалтын 11 тоот өрөөнд Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Отгонбаатар, Цагдаагийн ерөнхий газрын авто баазын жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Наранжаргал нарыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн нь  шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Отгонбаатар, Д.Наранжаргал, гэрч Б.Түмэнжаргал, Б.Итгэл нарын мэдүүлгүүд, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдон, тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай

гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.А ын хохирогч Ж.Энхцэцэгийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зодож, зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 93-92 УБМ улсын дугаартай, “Тоёота приус” маркийн автомашинд зодож, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр хөлийн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар,

2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зодож, бүсэлхийн 1, 2 дугаар нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар,

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 45.6 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор 93-92 УБМ улсын дугаартай, “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт хүртэл тээвэрлэсэн, хадгалсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-д зааснаар ял сонсгож, байцаажээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т “.Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан  хэргийг давтан үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ,

98 дугаар зүйлийн 98.1-д “.Бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ,

192 дугаар зүйлийн 192.2-т “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.1-д “.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ,

11.4 дүгээр зүйлийн 1-д “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ,

20.7 дугаар зүйлийн 2-т “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, заалтад шүүгдэгчид оногдуулах ялын төрлийг шүүх сонгох боломжтой, мөн хорих ялын доод хэмжээ багасаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлжээ. 

 

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар Баянгол дүүргийн прокурорын газраас Х.А т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байхад 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т”.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг баримталж, Х.А т 2002 оны оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь зөв байна.

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгажээ.

 

Иймд шүүгдэгч Х.А ыг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн,  төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, түүнд хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ж.Энхцэцэг, М.Отгонбаатар, Д.Наранжаргал нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх,

мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн,  төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулж, Х.А т оногдуулсан ялуудыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар нэмж, нэгтгэн түүний эдлэх ялын төрөл хэмжээг шүүх тогтоов.

Х.А  2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 395 хоног цагдан хоригдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар А т оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон, түүний цагдан хоригдсон 60 хоногийг түүнд оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд дүйцүүлэн хасч, шүүгдэгчийн цагдан хоригдсон 395 хоногоос ял эдэлсэн гэж дүйцүүлэн 60 хоногийг хасахад Х.А ын цагдан хоригдсон хугацаа 335 хоног байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны үед 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Я.Янжинсүрэнд 93-92 УБМ улсын дугаартай, “Тоёота приус” маркийн автомашиныг хүлээлгэн өгч, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор уг машиныг битүүмжилжээ. 93-92 УБМ улсын дугаартай, “Тоёота приус” маркийн автомашин нь “Нэт капитал” ХХК-ийн эзэмшил болох нь тээврийн хэрэгслийн лавлагаар нотлогдож байна. Иймд уг машиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 43.8 грамм мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул уг бодисыг прокурорын саналыг үндэслэн устгах нь зүйтэй болно.

Шүүгдэгч нь би 45.6 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүй өөртөө хэрэглэхээр худалдан авсан гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зип лок түгжээ бүхий 78 ширхэг гялгар уут,  17 см урттай тунгалаг саарал өнгийн гуурс 12 ширхэг байсан зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Нийслэлийн прокурорын газраас Х.А ыг 2016 оны 11 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 45.6 грамм мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 45.6 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 2, 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч

Х.А  нь 2016 оны 11 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрт 45.6 грамм мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, дээрх 45.6 грамм мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн болох нь мөрдөгчийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 28,  29 тоот даалгаврын дагуу явуулсан ажиллагаа, гэрч Мөрөнгуа, Г.Ганбаатар нарын мэдүүлгээр нотлогдож, тогтоогдохгүй байна.

Түүнчлэн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг, дүрс бичлэг дүр зургийн шинжилгээний лабораторийн шинжээч Д.Мөнхбаатарын шинжилгээнд ирүүлсэн зөөврийн флаш дискэнд хадгалагдаж байгаа “А.wаv”, “B.wаv” ,”С.wаv” гэсэн нэртэй дуу авианы бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн зөөврийн флаш дискэнд хадгалагдаж байгаа“А.wаv”, “B.wаv” ,”С.wаv” гэсэн нэртэй бичлэгүүдэд эвлүүлэг хийгдээгүй. Шинжилгээнд ирүүлсэн харилцан ярианы бичлэгүүдэд Х.А ын гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан ЧР 77052815 регистрийн дугаартай Х.А ын дуу авиатай, Г.Ижилболдын гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан ХБ 75080416 регистрийн дугаартай Г.Ижилболдын дуу авиатай тус тус тохирч байна гэсэн дүгнэлт нь Х.А ыг 2016 оны 11 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрт 45.6 грамм мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 45.6 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримттай хамааралтай нь тодорхойгүй байна.

Мөн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Г.Ижилболдыг  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т заасан хэрэгт яллагдагчаар татаж, улмаар түүнд сонсгосон ялыг мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 болгон өөрчилсөн боловч түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ нь дээрх байдалтай холбоотой эсэх нь ойлгомжгүй байна.  

Эрүүгийн цагдаагийн газрын 5 дугаар хэлтсийн даргын 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн танилцуулга нь Х.А ыг 2016 оны 11 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрт 45.6 грамм мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, дээрх 45.6 грамм мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн болохыг нотолсон нотлох баримт гэж үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иймд Нийслэлийн прокурорын газраас Х.А ыг 2016 оны 11 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 45.6 грамм мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 45.6 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 2, 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 34.19 дүгэр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн прокурорын газраас Х.А ыг 2016 оны 11 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 45.6 грамм мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, 

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 45.6 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 2,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Х.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн,

төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэсэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Х.А ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх,

11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх,

20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жил хорих,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж, нэгтгэн, Х.А ын эдлэх ялыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 5 жил хорих ялаар тус тус тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Х.А т оногдуулсан 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Х.А т оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг түүний цагдан хоригдсон 1 хоногтой дүйцүүлэн, түүний цагдан хоригдсон 60 хоногоор 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх уг ялыг эдэлсэнд тооцсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.А ын цагдан хоригдсон 335 хоногийг түүний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцсугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. “Нэт капитал авто” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй 92-93 УБМ улсын  дугаартай, “Тоёото приус” 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

          10. Шүүгдэгч Х.А  бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си ди бичлэг 1 ширхэгийг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Ж.Энхцэцэгийн Е 0895383 дугаартай гадаад паспортыг Ж.Энхцэцэгт, Х.А ын Е 1180418  дугаартай паспортыг Х.А т тус тус буцаан олгож,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 43.8 грамм бодис, Мах man гэсэн бичиглэл бүхий хар өнгийн төмөр хайрцагтай 78 ширхэг уут, 9 см урттай цагаан өнгийн гуурс нэг ширхэг, №59 гэж дугаарласан шаргал өнгийн эмэгтэй хүний бөөгнөрсөн үс мэт зүйл, 17 см урттай тунгалаг өнгийн 12 ширхэг хуванцар уян гуурс, цагаан өнгийн бээлийнд хийсэн 5.5 х 7.5 см урттай зип лок түгжээ бүхий уут, тамхины хайрцагт хийсэн дотор тал нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон, нэг үзүүрт нь нарийн гуурс мэт зүйл залгасан шилэн гаанс зэргийг устгасугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.А т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН