| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00444/И |
| Дугаар | 156/ШШ2024/00441 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2024/00441
2024 09 19 156/ШШ2024/00441
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00444/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би, ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, ******* холбогдох, газар чөлөөлүүлж, албадан нүүлгэх тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн Гурванбаян тосгоны Шар тал гэх газар 2015 оноос эхлэн өнөөг хүртэл хуулиар олгогдсон эрхийн дагуу газар тариалангийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийн 2314001731 нэгж талбарын дугаартай тариалангийн талбайн дэргэд малчин ******* ******* нь өвөлжөө, хаваржааныхаа хашааг барьж тариалалт хийсэн тариалангийн талбайд удаа дараа малаа оруулан бэлчээж тариалалтыг сүйтгэж, байгууллагад багагүй хохирол учруулсаар хэдэн жил болж байна. Малчин Ж.******* нь байгууллагын хууль ёсны тариалангийн эзэмшил газар хууль бусаар оршин сууж буй нь "Тариалангийн тухай хуулийн 24.1. Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт дараах үйл ажиллагаа жуулахыг хориглоно. Үүнд: 24.1.1 Мал тэжээвэр амьтан оруулах, бэлчээх, М.2-д "Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал лчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно" гэж заасныг ноцтой зөрчиж байгааг удаа дараа учирлан хэлж, тус газраас сайн дураар нүүхийг маш олон удаа хэлж, гуйж, сануулж үзсэн боловч үл тоон байсаар байгаа болно. Малчин ******* *******д компани болон орон нутгийн удирдлагын зүгээс Тариалангийн бүс нутгаас сайн дураар нүүх шаардлага тавьсан боловч шаардлагыг үл ойшоон, тариалангийн бүс рүү малаа оруулж тарьсан тарианы ургалтанд муугаар нөлөөлж байна. Тухайн сумын Засаг захиргаанаас албаны байгууллагад хохирол учруулан хууль бусаар оршин сууж байгааг сануулан нүүхийг шаардсан ч үл хайхран олон 100ны малаараа түрий барин нүүж чадахгүй чаддаг юм бол нүүлгэ гэхийн зэрэгцээ хэл амаар доромжилж байна. Тухайн сумын удирдлага нь уг малчныг бид хүчээр нүүлгэх эрх байхгүй тул шүүхэд хандаж шүүхийн шийдвэрийн дагуу албадан нүүлгүүлж, газраа чөлөөлүүлэх хэрэгтэй, хууль бусаар оршин сууж байгааг нотолсон хууль ёсны Баримтыг биднийг зүгээс гаргаж өгөх боломжтой гэсэн. Бид олон жилийн нөр их хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарцуулан өдөр шөнөгүй, халуунд халж, хүйтэнд хөрж, гадаа гандаж, үл ядран үйл ажиллагаа вуулж байгааг үл тоон доромжилж байгаад маш их гомдолтой байна. Бидний зүгээс нэг нутаг суманд адилхан хөдөлмөрлөж, ажиллаж амьдарч байгаагийн хувьд муудалцаад яах бэ гэж олон жил эвээр шийдвэрлэхийг зорьсон боловч, хүлээцтэй хандаж буй байдлыг дийлж чадахгүй, хууль үйлчлэхгүй мэтээр эндүүрч байгаа болно. Монгол Улсын хууль хүн бүрт тэгш үйлчилж малчин Ж.*******г ******* *******с *******-ийн эзэмшил бүхий газар тариалангийн бүсээс албадан нүүлгэж, тариалангийн бүс нутгийн газрыг чөлөөлүүлж өгнө үү. Энэ хууль бус үйлдлээс учирсан эдийн хохирлыг бид тусад нь нотлох баримтаа бүрдүүлж гэм хороо арилгуулах журмаар дахин хуулийн байгууллагад хандах тул энэ удаа нэн даруй газраа чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Хариуцагч Ж.******* би нэхэмжлэгч ******* ******* *******-ийн ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжлэлийн шаардлага газар чөлөөлүүлж, албадан нүүлгэх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд маргаантай зүйл байхгүй гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч ******* холбогдуулан газар чөлөөлүүлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага газар чөлөөлүүлж, албадан нүүлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас 35 100 төгрөг, төрийн сангаас 35 100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжилсэн газар чөлөөлүүлж, албадан нүүлгэх тухай шаардлагыг хариуцагч Ж.******* нь зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35 100 төгрөг, төрийн сангаас 35 100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ