| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00455/И |
| Дугаар | 156/ШШ2024/00442 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 156/ШШ2024/00442
2024 09 19 156/ШШ2024/00442
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00455/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* *******,
Хариуцагч: ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Б.******* нь надаас 2 000 000 төгрөгийг зээлсэн ба 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны хооронд сар бүр 100 000 төгрөг төлөхөөр, харин үлдсэн 1 200 000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, гэрээ хийсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө төлөөгүй байна. Иймд Б.*******ээс 2 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Хариуцагч Б.******* миний бие Э.*******ээс ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжлэлийн шаардлага 2 000 000 төгрөгөөс 400 000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 1 600 000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 800 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 800 000 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.******* нь надад 400 000 төгрөгийг төлсөн юм. Үлдэгдэл 1 600 000 төгрөгийг төлж барагдуулах хугацааг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь 400 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэгдэл 1 600 000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 800 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 800 000 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийн 23 475 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 23 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч Б.******* нь 1 600 000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 800 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 800 000 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийн 23 475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 23 475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ