Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 156/ШШ2024/00443

 

 

 

 

 

 

2024 09 19 156/ШШ2024/00443

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2024/00464/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* ******* *******,

Хариуцагч: ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 1 425 481 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь ******* *******-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 14000000588463 тоот зээлийн гэрээ байгуулан 910 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр зээл авсан. Д.*******ийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 910 000 төгрөг, зээлийн хүү 434 457 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81 024 төгрөг, нийт 1 425 481 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Хариуцагч Д.******* миний бие ******* ******* *******-ийн ирүүлсэн нэхэмжлэлийг гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага 1 425 481 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 475 160 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 475 160 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 475 161 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Д.*******ийн 1 425 481 төгрөгийг төлж барагдуулах хуваарийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Д.*******ид холбогдуулан 1 425 481 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь 1 425 481 төгрөгөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 475 160 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 475 160 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 475 161 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 758 төгрөгийн 18 879 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 18 879 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1 425 481 төгрөгөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 475 160 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 475 160 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 475 161 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 758 төгрөгийн 18 879 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 18 879 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ       Х.ОТГОНЖАРГАЛ