Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/19

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 04-ний өдөр         Дугаар 2022/ДШМ/19                    Баруун-Урт

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Б.Батнасан,

           шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат /цахимаар/       

           нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч *******гийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч *******,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч ******* нарт холбогдох эрүүгийн 1830000380315 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны  5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.1.Монгол Улсын иргэн, 1975 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Одкон хотхоны 4-30 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан, ял шийтгүүлж байгаагүй, Болдынхон овогт Сүхбаатарын Сарантуяа /РД: ЛГ 75092701/.

1.2.Монгол Улсын иргэн, 1969 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг, Бичигт боомтод оршин суудаг, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан, ял шийтгүүлж байгаагүй,  Баяжих овогт Хасбазарын Энхтуяа /РД: МЗ 69040702/.

 

2.Холбогдсон хэргийн талаар:

2.1.Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ажиллаж байхдаа, Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга *******тай бүлэглэн, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай тогтоолын хавсралтаар “Бичигт-ийн боомтоор нэвтрүүлэх амьтан ургамал. тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээврийн хэрэгсэлд хийх ариутгал, халдваргүйжүүлэлтийн үнэ”-ийг баталсны дагуу, уг журмын хэрэгжилтийг орон нутагт хангуулахдаа Ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн тээврийн хэрэгслээс авах хураамжийг батлах 9000 төгрөгийн тасалбарыг хуурамчаар үйлдэн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  тэмдгийг дарсан уг тасалбараар 2016 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Бичигт боомтоор улсын хил нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн мөнгийг өөрийн болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож улсад 111,688,500 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төсвийн 10,000,000 төгрөгөөр ариутгалын бодис болох хлорын шохойг худалдан авахдаа Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг зөрчиж харьцуулалтын аргыг хэрэглэлгүй, худалдан авах гэрээг нийлүүлэгч “Ти Би Төгс Трейд” ХХК-тай байгуулалгүй гүйцэтгүүлж бусдад давуу байдал бий болгосон,

Байгууллагад кабелийн засвар үйлчилгээ хийлгэх нэрийдлээр 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэн Ц.Үүрцайхын Хаан банкны харилцах 5630424007 тоот данс руу төсвийн 1900000 төгрөгийг шилжүүлэн тухайн иргэдийн данснаас бэлнээр авч завшин өөртөө давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын лабораторийн цахилгааныг засварлах нэрийдлээр иргэн М.Батзоригийн Хаан банкны харилцах 5429072199 тоот данс руу төсвийн 2600000 төгрөгийг,

2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын интернэтэд засвар үйлчилгээ хийлгэх нэрийдлээр иргэн Ц.Үүрцайхын Хаан банкны харилцах 5630424007 тоот данс руу төсвийн 1200000 төгрөгийг шилжүүлэн тус тус бэлнээр гарган авч нягтлан бодогч Э.Энхзоригоор байгууллагын өр төлбөрийг төлүүлж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар 1 дэх хэсгийн 1.1,

 

2.2. Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллаж байхдаа, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга *******тай бүлэглэн, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн  2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай тогтоолын хавсралтаар “Бичигт-ийн боомтоор нэвтрүүлэх амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээврийн хэрэгсэлд хийх ариутгал, халдваргүйжүүлэлтийн үнэ”-ийг баталсны дагуу, уг журмын хэрэгжилтийг орон нутагт хангуулахдаа Ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн тээврийн хэрэгслээс авах хураамжийн 9000 төгрөгийн тасалбарыг хуурамчаар үйлдэн, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын тамга, тэмдгийг дарж, уг тасалбараар 2016 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Бичигт боомтоор улсын хил нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн мөнгийг өөрийн болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож улсад 111,688,500.00 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,

Мөн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Бичигт боомтон дээр иргэн *******г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

3. Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Ц.Гансүлд нь шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

4. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор:  Шүүгдэгч Болдынхон овогт Сүхбаатарын Сарантуяаг төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, Баяжих овогт Хасбазарын Энхтуяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг өршөөн, хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэргийн улмаас нэг хоног хойшлуулшгүйгээр баривчлагдсан хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон түүний эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Шүүхийн шатанд шүүгдэгч *******, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д, ******* нарт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар шүүгдэгч *******д Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шүүгдэгч *******д Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус харьяалуулан даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 46.494.950 төгрөгийг, шүүгдэгч *******гаас 65.193.550 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст, *******гаас 15.700.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн хохирол, хор уршигтай холбоотой гэм хорын хохирлын нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан *******, ******* нар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг мэдэгдэж, шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан нэгжлэг хийсэн дуу, дүрсний бичлэг бүхий 2 ширхэг СД, Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн 1 ширхэг СД, нийт 3 ширхэг СД-г хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аливаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хууль заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл санхүүгийн хяналт, аудитын албаны зөрчил хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэн тус аймгийн прокурорын газраас дээрх зөрчлийн шинжтэй үйлдлийг нарийвчлан шалгаж, эрх зүйн ач холбогдол бүхий үнэлэлт, дүгнэлт хийлгүй эрүүгийн хэрэг үүсгэсэн нь буруу болсон. Тухайн гаргасан зөрчилдөө захиргааны актаар хариуцлага тооцуулсан. Иймээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргүүдийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 206 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 111.688.500 төгрөгийн тооцооны зөрүү гарсан бөгөөд миний хамаарал бүхий дансаар 21.792.500 төгрөг орсон бөгөөд 49.404.900 төгрөгийн хохирол нь бэлнээр гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийг авсан гэж буруутгаж буй боловч, энэхүү бэлнээр дутаж байгаа мөнгө нь шүүгдэгч нарыг авсан гэдгийг нотолсон баримт байхгүй, хэрэв ийм тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зохицуулалт бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 49.404.900 төгрөгийн хохирол нь шүүгдэгч нар авсан гэдэг нь нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй бөгөөд эргэлзээтэй байх тул хохирлын 49.404.900 төгрөгийг хохирлоос хасаж тооцох бүрэн хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирлын хэмжээг шинжээчийн дүгнэлтийн дагуу өөрийн хамаарал бүхий дансанд орсноор тооцож, нотлогдохгүй байгаа зөрүү 49.404.900 төгрөгийг хохирлоос хасаж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

6. Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас Мэргэжлийн хяналтын газрын санхүүд шалгалт хийгдэж акт тогтоогдсон байдаг. Тухайн актуудаар гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон учир Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулсан. Санхүүгийн хяналт аудитын албанаас тогтоогдсон төлбөр, мөнгө одоо хүртэл төлөгдөөгүй байгаа. Уг төлбөрийг төлөх ёстой хүн нь шүүгдэгч ******* байгаа юм. Шүүгдэгчийн гомдол дээр тухайн гаргасан зөрчилд захиргааны актаар хариуцлага тооцуулсан гэж бичсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Уг акт одоо хүртэл биелэгдээгүй байгаа. Тухайн акт хэрэгт нотлох баримтаар хавсрагдсан байдаг. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд нийтийн албан тушаалтанд хориглох үйл ажиллагаа, мөн уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах талаар ойлголт, 3.1.4 дэх хэсэгт давуу байдал гэж юуг хэлэх юм бэ? гэдгийг тодорхойлсон байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******гийн үйлдэл нь Авлигын эсрэг хуульд заасан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан шинжийг бүрэн хангаж байгаа учраас анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон байгаа. Тухайлбал гэрч Энхзориг, Нансалмаа, Агиймаа нар нь шүүгдэгч *******г албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан талаар мэдүүлэг өгсөн байдаг. Тухайлбал шүүгдэгч нь Мөнхтулга, Үүрцайх нарын данс руу мөнгө шилжүүлж буцаагаад авч байсан гэдэг. Эдгээр мэдүүлгээр ******* нь байгууллагын төсөвлөгдсөн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан. Зарим тохиолд өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулагдсан нь тогтоогдсон байдаг. ******* нь энэ хэргийн хохирлоос тодорхой үнийн дүнг хасуулахаар талаар гомдол гаргасан гэж дурдаж байна. Энэ тухайд 8 дугаар хавтаст хэргийн 35-38 дугаар хуудсанд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяагийн хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн хохирлын тооцооны түүвэр байгаа. Мөн мөрдөгчийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс дүгнэж хэлэхэд *******гийн данс руу 4 удаагийн гүйлгээгээр 1,170,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. *******гийн хамтран амьдрагч Чинсайханы данс руу 16 удаагийн гүйлгээгээр 15,040,000 төгрөгийг шилжүүлсэн. 3 дугаар хавтаст хэргийн 80 дугаар хуудсанд Чинсайхан нь мэдүүлэхдээ *******д миний Хаан банкны виза карт байдаг. Би уг мөнгөнөөс огт аваагүй гэдэг. Мөн шүүгдэгч *******гийн төрсөн дүү С.Саранчимэгийн данс руу 2 удаагийн гүйлгээгээр 5,500,000 төгрөг шилсэн байдаг.С.Саранчимэг нь 4 дүгээр хавтаст хэргийн 136 хуудсанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө ойр зуурын хэрэглээний мөнгө авч байсан тухай мэдүүлэг өгсөн байдаг. Мөн гэрч Батболд 82,500 төгрөгийн медаль хийлгүүлсэн талаар мэдүүлэг өгсөн байдаг. Энэ мэтээр шүүгдэгч ******* нь 21,792,500 төгрөгийг авч зарцуулсан болох нь гэрчийн мэдүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдож байна. Үүндээ ******* ямар нэгэн байдлаар маргахгүй байгаа. Шүүгдэгчийн гомдол дурдагдсан 49,404,900 төгрөгийг хэрхэн яаж зарцуулсан талаар мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдох боломжгүй болсон байдаг. Учир нь хэдэн жилийн хугацаа өнгөрсөн, уг хугацаа өнгөрснөөр нотлох баримт байхгүй байдаг. Гэхдээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр *******, ******* нарын хариуцах мөнгө, төлбөрийг 111,688,500 төгрөгөөр тогтоосон. Шүүгдэгч *******, ******* нар нь өөрийн данс, өөрийн хамаарал бүхий хүний дансаар авсан мөнгөний талаар маргахгүй байгаа. Гомдолд  49,404,900 төгрөгийг хасуулахаар дурдсан байдаг. Нэгэнт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гарсан учраас уг мөнгийг 2 шүүгдэгч хувааж төлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн дэмжиж байна. Мөн шүүгдэгчийн гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан оногдуулах ялын төрлүүдээс торгох ялыг хэрэглэж, зорчих эрх хязгаарлах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байгаа. Уг хүсэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хохирол зэргийг харалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Ийм анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч *******гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

7. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийнхээ давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-т зааснаар эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Нэгдүгээрт: Хэргийн зүйлчлэл буруу байна. Миний үйлүүлэгч *******г Нийслэлийн прокурорын газраас 3 зүйл ангиар буруутгасан. Үүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 22.8 дугаар зүйлд заасан гурван гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Анхан шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруутайд тооцсон. Миний үйлчлүүлэгчийг Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа аймгийн ИТХ-аас баталсан журмыг зөрчиж ариутгал, халдваргүйжилд хийсэн тээврийн хэрэгслээс авах 9000 төгрөгийн тасалбарыг 2016 оны 11 сараас 2017 оны хооронд хуурамчаар үйлдсэн гэж байгаа. Уг тасалбараар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд бичигт боомтоор улсын хил нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн мөнгийг өөрийн болон өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгож улсад 111,688,500 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Мөн ******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 09 сарын 12-ны өдөр төсвийн 10,000,000 төгрөгөөр ариутгалын бодис болох хлорын шохойг худалдан авахдаа Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж харьцуулалтын арга хэрэглэлгүйгээр худалдан авах гэрээ байгуулж, холбогдох компанитай гэрээ байгуулан бусдад давуу байдал бий болгосон. Мөн байгууллагад завсар үйлчилгээ хийх нэрийдлээр 2018 оны 10 сарын 04-ний өдөр иргэн Үүрцайхын Хаан банкны дансанд 1,300,000 төгрөг шилжүүлэн тухайн иргэний данснаас бэлнээр авч завшин өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн гэж байгаа. Эдгээр үйлдлүүдийг тус тусдаа гэмт хэрэгт зүйлчилж тус тусад нь гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй. Энэ нь өөрөө үргэлжилсэн үйлдэл юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэгт тооцно гэж заасан байгаа. Үйлдэл нь үргэлжлээд яваад байхад тус тусад нь зүйлчилдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Үүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар их хэмжээний хохирлоор тооцох ёстой гэж үзэж байна. Хоёрдугаарт: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд бид нар хууль зүйн дүгнэлт хийх ёстой. 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан бол гэж байгаа. Миний үйлчлүүлэгчид холбогдоод байгаа 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд 2 үйлдэл байна гэж харж байна. Яллах дүгнэлтэд дурдсанаар болон анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолд гэм буруутайд тооцсон 2 үйлдэл байна. 2019 оны 12 сарын 24-ний өдөр байгууллагын лабораторийн цахилгааныг засвар нэрийдлээр иргэн Батзоригийн Хаан банкны дансаар 2,600,000 төгрөг авсан нэг, хоёрт нь 2019 оны 12 сарын 24-ний өдөр иргэн Үүрцайхын дансаар 1,200,000 төгрөг бэлнээр авсан. Үүнд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж байна. Энэ нь гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн үед Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийн нэг үйлдэл нь яваад байна. Уг хоёр үйлдэл нь 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг биш юм. Яагаад гэхээр нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт болон бусад давуу байдал бий болгох гэж байгаа. Албан тушаалын давуу байдлаа ашиглаж өөрт давуу байдал үүсгэж байгаа хэлбэр гэж үзэж байна. Гэтэл үүнийг 22.8 дугаар зүйлд зааснаар тусад нь гэмт хэрэгт зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд зааснаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэх гэмт хэргийн шинжийг энэ хоёр үйлдэл хангахгүй байна. Уг үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэд хэдэн удаагийн үйлдлээр нэг гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Нийслэлийн прокурорын газар, шүүхээс үүнийг харгалзан үзээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй, тус бүрд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Өөрөөр хэлбэр эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулахгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Гуравдугаарт: Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2 удаагийн дүгнэлт, нэг аудитын дүгнэлт гардаг. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр 111,688,500 төгрөг гарсан. Үүнийг яаж гаргасан гэхээр зөвхөн Оюунчимэг, Оюумаа гэх хүмүүсийн гар дэвтрээр дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр 86,611,611 төгрөг дансаар орсон нь дансны хуулгаар батлагдсан учир маргахгүй. Гэтэл 25,076,839 төгрөгийг бэлнээр авсан гэдэг. Үүнийг нотолсон ямар баримт байгаа вэ?, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг хэдийд яаж үйлдэгдсэн талаар нотлох ёстой. Уг мөнгийг хэн, хэдийд яаж өгсөн талаар нотолж чадаагүй, хавтаст хэрэгт энэ талаар ямар ч баримт байхгүй. Зөвхөн шинжээчийн дүгнэлт байгаа. Шинжээчийн дүгнэлтээр энэ хэргийн хохирлыг тооцохгүй. Мөрдөн шалган ажиллагааны явцад хохирлыг тооцох ёстой. Шинжээчийн дүгнэлтээр зарцуулалтыг эдийн засгийн шинжээчээр тогтоох боломжгүй гэсэн байгаа. Прокурор сая ярихдаа шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж яриад байх юм. Нотолж чадаагүй учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой. Хохирлын асуудалд байгууллагад авсан эд хөрөнгийн материал гэж яригддаг. Энэ нь 5 дугаар хавтаст хэргийн 39-49 дүгээр хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 20-29 дүгээр хуудсаар нотлогдсон. Үүнийг шүүгч нар анхаарч үзээсэй. ******* нь авлигатай тэмцэх газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхэд нь 21,255,000 төгрөгөөр байгууллагадаа эд хөрөнгө авсан. Авсан эд зүйл нь хилийн боомт дээрээ байгаа, би авч яваагүй гэдэг. Үүнийг гэрч Оюунчимэгийн хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээр нотлогддог. Байгууллагад  авсан эд зүйлсийг хохирлоос хасаж тооцох ёстой гэж үзэж байна. 2 дугаар хавтаст хэргийн 64 дүгээр хуудсанд гэрч Оюумаагийн мэдүүлэхдээ 4 улирлын иж бүрэн хувцас, гутал авч өгсөн, 6,700,000 төгрөг зарцуулсан зарцуулалт нь байдаг. Үүнийг хохирлоос хасаж тооцоогүй. Хувцас авсан 6,700,000 төгрөгийг хохирлоос хасаж тооцох ёстой. Байгууллагадаа компьютер, вирусийн программ, принтер авсан талаар баримтууд байдаг. Энэ талаар гэрч Нансалмаа 13,000,000 төгрөгийн компьютер, вирусийн программ, принтер авсан. Би Улаанбаатар хот руу хамт явж авсан гэж  7 дугаар хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд мэдүүлсэн. Гэрчийн мэдүүлэг, байгууллагын эд хөрөнгийн бүртгэлээр гараад ирсэн байхад хохирлоос тооцож хасаагүй. Нийт 14,957,300 төгрөгийн компьютер болон иж бүрэн тоног төхөөрөмж худалдан авсан байдаг. Үүний мөрдөн байцаалтын шатанд юунд зарцуулсныг тогтоох ёстой. ******* хувьдаа уг мөнгийг завшаагүй тул хохирлоос хасаж тооцох ёстой. Миний тооцооллоор компьютер болон иж бүрэн тоног төхөөрөмж худалдан авсан 14,957,300 төгрөгийг, байгууллагын нойлын өрөөний засварын үйл ажиллагаанд авсан барилгын материал  1,155,000 төгрөг, 450,000 төгрөгийн ажлын хөлс, хувцас худалдан авсан 6,700,000 төгрөгийг зарцуулсан байдаг. Нийт 22,562,300 төгрөгийн ажил хийсэн бөгөөд байгууллагадаа зарцуулсан. Байгууллагадаа 21,255,000 төгрөгийн эд зүйлс авсан. Ингээд 44,517,300 төгрөгийг ******* байгууллагадаа зарцуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Харамсалтай нь анхан шатны шүүхээс хохирлыг тооцохдоо хасаж тооцоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоох ёстой. Анхан шатын шүүхээс хохирлыг 2 янзаар шийдсэн байдаг. *******гаас 15,700,000 төгрөгийг Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт олгох, 46,994,950 төгрөгийг Сүхбаатар аймгийн Төрийн сангийн дансанд оруулна гэж заасан. Нийтдээ *******гаас 60,000,000 төгрөг гаргуулах гэж байна. Уг гаргуулах гээд байгаа мөнгөнөөс 44,517,300 төгрөг хасагдах ёстой. 25,076,839 төгрөгийг бэлнээр авсан гэдгийг нотолж чадаагүй учраас хасаж тооцох ёстой. Дөрөвдүгээрт: Хууль бус тогтоолыг үндэслэж шийдээд байдаг. Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 02 сарын 26-ны өдрийн 05 дугаартай журам батлах тухай тогтоол байдаг. Уг тогтоолоор амьтан ургамлын гаралтай бусад түүхий эд, бараа бүтээгдэхүүний тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн хөлсийг тогтоосон байдаг. Уг журмын хавсралтад 5 тонноос дээш бол 15,000 төгрөг авна гээд шууд тогтоосон байдаг. 8 дээш хүний суудалтай бол 9000 төгрөг авна гээд хатуу тогтоосон нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дэх хэсэгт “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн /цаашид "амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн" гэх/-д шинжилгээ, эмчилгээ, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэл хийх үйлчилгээний хөлсний жишиг үнийг улсын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн санхүүгийн асуудал эрхэлсэн сайд тогтооно” гэж заасныг зөрчиж Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тогтоосон. Сангийн сайд, Улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын хамтран баталсан 2006 оны “Жишиг үнэ батлах тухай” 368/131 тушаал байгаа. Уг тушаалаар хил дээр байгаа ариутгалын жишиг үнийг тогтоохдоо 8 суудалтай бол 4000 төгрөг, 5 тонноос дээш бол 6000 төгрөг байна гээд тогтоосон байдаг. *******г улсад 111,688,500 төгрөгийн хохирол учруулсан гэдгийг хууль бус тогтоолоор тогтоогоод байгаа. Хууль бус тогтоолыг үндэслэж шинжээчийн дүгнэлт гарсан.  Жишиг үнэ батлах тухай 2015 оны 02 сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоол нь 2019 онд хүчингүй болсон байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэрэг гэдгийг зааж өгсөн байгаа. Улсын яллагч, анхан шатны шүүхээс бариад байгаа 2015 оны 02 сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоол нь хууль зөрчсөн. Хууль зөрчсөн тогтоолоор хүнийг гэм буруутайд тооцох, хохирлын тооцоо гаргаж болох эсэх асуудал яригдана. Миний зүгээс хууль бус тогтоол үндэслэсэн учраас хохирлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурорын зүгээс *******д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн шинж чанарт тохирсон гэж ярьж байна. Шүүгдэгч Сарантуяа нь 2 хүүхэдтэй, нэг хүүхэд нь хотод сурдаг. Сүхбаатар аймгаас гарахыг хязгаарлах юм бол яаж хүүхэд дээрээ очих вэ?, хүний амьдрал явагдаж байгаа. Иймд зорчих хязгаарлах ялыг торгох ялын доод хэмжээгээр сольж өгнө үү гэв.

 

8. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хүндэтгэж байгаа учраас ямар нэгэн гомдол гаргаагүй. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчийн тайлбарыг сонслоо, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчид холбогдох шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            9. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

11. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,  хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

            12. Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа, тус газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга *******тай бүлэглэн, тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн хураамжийн үнэ 9000 төгрөгийн тасалбарыг хуурамчаар үйлдэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ашиглаж, өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн дансаар шилжүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгон улсад 111,688,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

-2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр БНХАУ-аас ариутгалын бодис болох хлорын шохойг худалдан авахдаа Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг зөрчиж, худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй атлаа төсвөөс 10,000,000 төгрөгийг “Ти Би Төгс трейд” ХХК-ийн данс руу шилжүүлэн бусдад давуу байдал бий болгосон, 

- 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгууллагадаа кабелийн засвар үйлчилгээ хийлгэх нэрийдлээр төсвийн 1,900,000 төгрөгийг иргэн Ц.Үүрцайхын Хаан банкны харилцах данс руу шилжүүлэн бэлнээр авсан,

- 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын интернэтэд засвар үйлчилгээ хийлгэх нэрийдлээр иргэн Ц.Үүрцайхын Хаан банкны харилцах данс руу төсвийн 1,200,000 төгрөгийг шилжүүлэн бэлнээр авсан,

- 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын лабораторийн цахилгааныг засварлах нэрийдлээр иргэн М.Батзоригийн Хаан банкны харилцах данс руу төсвийн 2,600,000 төгрөгийг шилжүүлэн бэлнээр авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга *******тай бүлэглэн тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн хураамжийн үнэ 9000 төгрөгийн тасалбарыг хуурамчаар үйлдэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ашиглаж, өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн дансаар шилжүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгон улсад 111,688,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Бичигт боомтон дээр иргэн *******г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ. Тодруулбал:

 

13. Иргэний нэхэмжлэгч *******ийн: “Төрд учирсан 111,688,500 төгрөгийн нэхэмжилж байна” гэх  / 9 хх-13/,

- Иргэний нэхэмжлэгч *******ийн: “Аймгийн ИТХ-ын 2015 оны 2 сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгох хүртэл буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилсэн гэж үзээд төрд орох байсан нэг зуун арван сая гаруй төгрөгийг шүүгдэгч нар хуваагаад хувьдаа зарцуулсан учраас тэдгээрээс хуваан гаргуулж төрийг хохиролгүй болгож өгнө үү” гэх  /9 хх-16/,

- Гэрч *******ийн: “Аймгийн ИТХ-ын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолоор ариутгал, халдваргүйжүүлэлтийн тарифыг тогтоохдоо 5 тонноос дээш даацтай бол 9000 төгрөгийн хураамж авч мөнгийг аймгийн Төрийн сангийн дансанд төвлөрүүлэх шийдвэр гарсан. Тогтоолын дагуу тээврийн хэрэгслээс ариутгал, халдваргүйжүүлэлтийн мөнгийг хурааж байсан. Хэлтсийн дарга ******* ээлжийн амралттай байхдаа над руу Ирээдүй, Наранхүү гэх хүний хувийн дансны дугаарыг мессежээр явуулаад ариутгал, халдваргүйжүүлэлтийн мөнгөнөөс шилжүүл гээд авч байсан, өөрт нь 2000 юань мөн орлогоос бэлнээр өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 15-31-ны хооронд  Ирээдүй гэх хүний данс руу 1600000, Тэмүүлэн гэгчийн данс руу 100000, Молор-Эрдэнэ гэх хүний данс руу 500000 төгрөг шилжүүлж,  өөрт нь 2017 оны 12 дугаар сарын 21-нд 2000000 төгрөг бэлнээр өгсөн, энэ бүгд ариутгалын мөнгөнөөс авсан. Мөн сарын 29-ний оройн 19 цагийн орчим Тэмүүлэнгийн  данс руу 300000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь хүү Мөнхтөрийг найзаас нь зээлүүлээд шилжүүлсэн. Дараа нь мөнгөө нэхэхэд ариутгалын мөнгөнөөс авчих гэсэн. Хэлтсийн дарга байнга ингэж мөнгө аваад өгдөггүй байсан юм байна лээ. Аймгийн МХГ-аас 9000 төгрөгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн тасалбар ирснийг жинхэнэ тасалбартай нь харьцуулан үзэхэд тамга, дугаараараа  ялгагдаж  байсан. Энэ тасалбарыг дарга *******, хэлтсийн дарга *******, *******, Ц.Оюумаа нараас өөр хүн мэдэхгүй, Ц.Оюумаа аймгаас ийм тасалбар ирж байгаа гэж хэлэхэд нь аймгийн МХГ-т хийдэг юм байна гэж ойлгосон.” гэх / 3 хх 60-61/,

            - Гэрч Ц.Оюумаагийн: “Маргааш нь төрийн санд тушаах байсан мөнгөнөөсөө *******гийн ХААН банкны данс руу нь 350000 төгрөг шилжүүлсэн, хэлтсийн дарга өвлийн идэшний мөнгө гэж 900000 бэлнээр авсан. Аймгийн төрийн санд тушаах мөнгөнөөс дарга хэрэгцээтэй үедээ авч, түүний хэрэглээгүй үед нь төрийн сангийн дансанд тушаадаг байсан. Мөн 12 дугаар сарын 1-ний өдөр төрийн санд орох байсан орлогоос Нэргүй гэдэг хүний ХААН банкны данс руу 1000000 төгрөг хийлгэсэн. 2016 оны 12 сарын 02-нд 41600-42099 дугаартай аймгийн МХГ гэсэн дөрвөлжин тэмдэг дарагдсан төрийн сангийн тасалбартай адилхан хэлбэр, хэмжээ, бичилттэй хуурамч тасалбар ирснийг хараад мэдсэн. Энэ талаар даргад хэлэхэд “газрын тосны том оврын тээврийн хэрэгсэлд өгөх тасалбар ингэж өөрчлөгдсөн” гэж хэлсэн. Жинхэнэ тасалбарыг дуусаад захиалах болохоороо надад хэлж бай, хуурамч тасалбарын мөнгийг хуримтлуул гээд хуримтлагдсан 1500000 төгрөгийг 12 сарын 06-нд Чинсайхан гэх хүний данс руу хийлгэсэн. Үүнийг аймгийн МХГ-ын дарга хийлгэсэн гэж хэлсэн. Түүнээс хойш ******* дарга, ******* дарга 2 хувийнхаа болон бусдын дансаар шилжүүлэх болон бэлнээр авдаг болсон. Энэ мөнгийг тушаах ёстой гэхээр ******* “чиний мөнгийг авч хэрэглэж байгаа юм уу” гэж загнадаг. Дарга ******* “500000 төгрөг шилжүүл” гэхэд нь “болохгүй ш дээ”  гэж хэлэхээр “чиний хувийн мөнгийг  авах гэж байгаа юм уу, ажлаас чинь халж чадна шүү” гэж загнаад байдаг, утсаа авахгүй болохоор нөхөр, хамт ажилладаг хүмүүс рүү залгаж дарамтлаад, мессеж бичиж сүрдүүлээд байдаг юм.”  /3 хх 64-65/ ,

            - Гэрч *******ийн: “Би аймгийн МХГ-т Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай. Аймгийн МХГ-аас ирсэн 9000 төгрөг гэсэн бичигтэй  хураамжийн  тасалбараар  БНХАУ-аас орж ирж байгаа газрын тос тээвэрлэх том оврын тээврийн хэрэгслүүдээс хураамж авч тасалбарыг олгодог, өөр тээврийн хэрэгсэлд олгодоггүй. Аймгийн ИТХ-ын 2015 оны 05 дугаар тогтоолоор том оврын тээврийн хэрэгсэлд ариутгал,  халдваргүйжүүлэлт хийхэд 9000 төгрөгийн хураамж авч байхаар заасан бөгөөд энэ нь МХГ-т огт хамаагүй, төрийн сангийн дансанд ордог.  МХГ-аас ирсэн 9000 төгрөгийн хураамжийн тасалбар нь аймгийн ЗДТГ-ын төрийн сан гэсэн тасалбартай ялгахааргүй адилхан бөгөөд зөвхөн тамганы бичилтээр нь “хуурамч” гэж ялгагдана. Энэ хураамжийн мөнгийг хэлтсийн дарга ******* болон ******* нарт бэлнээр, заримдаа хэлсэн хүмүүсийнх нь данс руу шилжүүлдэг байсан. Би дансаар шилжүүлсэн мөнгөний баримтыг авч хадгалаад, бэлнээр өгсөн мөнгөө тэмдэглэлийн дэвтэрт бичсэн байгаа, 2017 оны 11 дүгээр сарын 18-ний өдрөөс хойш шилжүүлгээр болон бэлнээр 23000000 орчим төгрөг өгсөн” гэх  /3 хх 62-63/,

            - *******гийн: “2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод явж байгаад мөнгөний хэрэг гараад Энхтуяа утсаар яриад 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Харин хаанаас шилжүүлснийг мэдэхгүй. Тухайн үед бид хоёрт банкны виза карт байхгүй болохоор найзынхаа дансыг ашиглаад мөнгө шилжүүлэн авсан. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөн 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Харин юунд зарцуулснаа санахгүй байна. 2017 оны 12 сарын эхээр манай хамаатан болох Сосорбарамын Ирээдүй над руу яриад охин Нанжиддуламын сургалтын төлбөр нэхэгдээд байна мөнгө зээлж туслаач гэсэн. Би тухайн үед хамтран амьдрагч Энхтуяа руу хэлээд мөнгө шилжүүлэх боломж байгаа эсэхийг асуухад Энхтуяа тэгье гээд 1.600.000 төгрөг 2017 оны 12 сарын 18-ны өдөр шилжүүлсэн. 2016 оны 11 сарын 17-ны өдөр найз Халиуны эхнэр Галсанцэвэгийн Бадамхандад 770.000 төгрөгийг зээлүүлсэн билүү дансаар нь дамжуулж мөнгө авсан билүү санахгүй байна.  Би бас Энхтуяад хэлээд шилжүүлж байсан. 2017 оны 03 сарын 10-нд Борын Энхболдын дансаар 550.000 төгрөг гаргуулан авч байсан. ******* л хэлээд мөнгө шилжүүлж авсан байх хаанаас хэнээс орсныг мэдэхгүй. 2017 оны 12 сарын 25-ны өдөр Жамбалын Молор-Эрдэнэ надаас мөнгө зээлчих гэж хэлээд авч байсан харин ******* ямар мөнгөнөөс хэрхэн өгснийг мэдэхгүй. Тухайн үед Энхтуяад мөнгө байвал зээлчих гэж хэлж байсан. Мөнгөө харин надад буцааж өгсөн санагдаж байна. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1.700.000 төгрөг, 2 дугаар сарын 19-ний өдөр  400.000 төгрөг, 2017 оны 03 сарын 03-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 260.000 төгрөг шилжүүлэн авсан. Би тухайн үед карт байхгүй байсан учраас Болормаа эгчийн картыг ашиглаж Энхтуяагаар мөнгө хийлгүүлээд хэрэглэж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 450.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Мөнгийг бол Энхтуяа шилжүүлсэн...” гэх /3 хх 76-78/

             - Гэрч *******ы: “Би хаан банкны 5027582163 дугаарын дансыг эзэмшдэг. Би энэ дансны гүйлгээг мэдэхгүй миний данстай холбоотой виза карт *******д байдаг болохоор тэр л энэ мөнгийг авсан байх. Надад бол мэдэх зүйл алга байна. Энэ мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй” гэх  /3 хх-80/,       

             -Гэрч гийн: “Би хүүхдүүдээ эргэх гээд Улаанбаатар хотод явж байхад Бичигт боомтын мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга ******* утсаар залгаад завтай бол эгчдээ Улаанбаатар их дэлгүүрээс гутал аваад ир гээд миний дансыг авч 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Би уг гутлыг 665000 төгрөгөөр авч үлдсэн мөнгийг өөрт нь өгсөн...” гэх /3хх-75/

             - Гэрч ийн: “2017 оны 7 сарын 06-ны өдөр миний дансанд автомашины засварын мөнгө гэж 200000 төгрөг орж ирсэн. Манай найз Цогтбаатар Баруун-Урт суманд ажлаар ирээд автомашинаа засуулаад миний дансаар засварын мөнгийг шилжүүлэн авч засварын хөлсөнд өгсөн...” гэх мэдүүлэг /3хх-79/

             - Гэрч ын: “Насанбуян бид 2 багын найзууд юм. Тэр нэг удаа 2017 оны 1 дүгээр сард ирээд картаа өгчих , мөнгө шилжүүлж авах гэсэн юм гээд миний картыг авч 2500000 төгрөгийн орлого ороод буцааж 3-4 удаагийн шилжүүлгээр гарсан байдаг. Надад дансны мэдээлэл ирсэн учир мэдсэн, сүүлд нэг удаа дахин карт авсан мөнгө шилжүүлж авсан эсэхийг мэдэхгүй”  гэх  /4хх-119/,

            - гэрч , , Г.Мөнх-Эрдэнэ, , , , , ,, , , , , , , . , , , , нарын мэдүүлгүүд /3хх-66,67,68,70, 4хх-121,122,127,129,131, 135,136, 137, 138,171,172,173, 179. 222, 224/,

- гэрч Э.Энхзоригийн “ Экспорт импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга Энхтуяа 10 сая төгрөгийн хлорын шохой худалдан авсан гэсэн нэхэмжлэлийн баримтыг явуулсан байсан. Тус хлорын шохойн төлбөр нь орон нутгийн төсвөөс 2018 оны 09 дүгээр сард орж ирсэн, үүний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Ти Би Төгс Трейд" ХХК-д мөнгийг нь шилжүүлсэн. Хлорын шохой нь байгууллагаар дамжиж ирээгүй, 2018 оны 11 дүгээр сард очиход дөнгөж ирсэн гээд 25 ширхэг 50 кг шуудайтай хлорын шохой ирчихсэн байсан. Энхтуяа дарга 2,5 тонн ирээд зарцуулаад үлдсэн нь энэ гэж тайлбарлаж байсан. “Ти Би Төгс Трейд” ХХК-аар харьцуулсан саналыг байгууллагуудаас авсан материал байгаагүй. Санхүүгийн баримтыг харахад өмнө нь Улаанбаатар хотын “ЦэцүхТрейд” ХХК-иас худалдан авалтыг хийдэг байсан юм билээ” гэх /6 хх- 246-250 хуудас/,

- гэрч *******ийн “ 2018 оны 10 дугаар сарын 16, 17-ны орчимд Ланд крузер-80 маркийн. саарал өнгөтэй, 94-05 УБХ улсын дугаартай, Дондогдоржийн Түвшинтөгс гэж залуугаар 25 кг шуудайтай нийт 40 ширхэг буюу нийт 1 тонн хэмжээтэй, ямар нэг хаяг шошго байхгүй, гарал үүсэл тодорхойгүй хлорын шохой Бичигтийн боомтоор БНХАУ-аас орж ирсэн.Хлорын шохой орж ирэхэд дарга Энхтуяа “хлорын шохой ороод ирлээ агуулахдаа буулгачих гэхээр нь би “ямар ч хаяг шошгогүй юм байна шүү дээ” гэхэд “за тэр яахав ээ, ямар ч байсан буулгачих” гэж хэлээд би тухайн хлорын шохойг жолооч Түвшинтөгс болон цуг явж байсан нэг эрэгтэй хүний хамтаар агуулахад буулгуулсан.Тэр төрийн бүртгэлийн журнал дээр тухайн авто машиныг хилээр орж ирсэн талаар л бүртгэсэн. Харин хлорын шохой буюу бараа материалыг бүртгээгүй. Тээврийн хэрэгсэл бараа материалыг ариутгагч Оюумаа бүртгэдэг. Тухайн хлорын шохой ямар учраас  журналд бүртгэгдээгүй талаар мэдэхгүй байна. Хлорын шохой нь химийн бодис гэж явдаг учир тусгай зөвшөөрлөөр орж ирэх ёстой байдаг юм гэтэл тухайн хлорын шохой нь тийм зөвшөөрлөөр орж ирээгүй, ямар ч гарал үүсэг нь тодорхойгүй орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /7 хх- 2 хуудас/

- гэрч Д.Түвшинтөгсийн “2018 оны 10 дугаар сарын 25,26-ны орчимд байх Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хорио, цээрийн хэлтсийн дарга Энхтуяа нь Бичигт боомт дээр байхад надтай уулзаад БНХАУ-ын Улиастай хотоос наашаа орж ирэх машин байна уу, жоохон ачаа ачуулмаар байна гэхээр нь би миний Ланд-80 машин Улиастайд байгаа тэрэнд багтах юм уу гэхэд Энхтуяа багтах байхаа гэж хэлсэн. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би нүүрсний бүрдүүлэлтээ хийгээд боомтон дээр байж байхад миний засварт өгсөн Ланд крузер-80 маркийн 94-05 УБЯ дугаартай авто машин БНХАУ-ын хилээр Монголын хил рүү дотогш орж ирсэн. Надад Энхтуяа нь ачаа авчирлаа гэдгийг хэлээгүй. Тухайн машиныг Аму гэж Өвөр монгол залуу барьж ирсэн, ачааг агуулахад буулгахад 25 шуудайтай шохой байсан. Яг хэчнээн ширхэг шуудай, хэдэн кг шохой байсныг мэдээгүй... гэх мэдүүлэг /7 хх-3-4 хуудас/,

            - гэрч Ж Мөнх-Эрдэнийн “ 2018 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Бичигт боомт дээр X.Энхтуяатай уулзахад БНХАУ-д таньдаг найз нөхөд байгаа биз дээ, манай байгууллагад хлорын шохой нийлүүлээд өгч чадах уу гэж асуухад нь би таньдаг мэддэг хүн байгааг асуугаад үзье, нийлүүлж болох байх гэж хэлээд өнгөрсөн. Энэ яриа болоод өнгөрсний дараа ******* миний 91913510 дугаарын утас руу залгаад дансны дугаараа өгчих  хлорын шохойны мөнгө шилжүүлье гэж хэлэхээр нь би дансны дугаараа өгсний дараа удаагүй 10 сая төгрөг орсон. Мөнгө орсны дараа 10 хувийг нь суутгаж, үлдэгдэл мөнгийг Эрээн хотын ченж рүү юань болгуулж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн голын Зүүн үзэмчин хошуунд байдаг найз Мэргэн рүү шилжүүлж, хлорын шохойны мөнгө шилжүүлсэн шүү, найздаа авчраад өгөөрэй гэж хэлээд өнгөрсөн. 14 хоногийн дараа Мэргэн над руу утасдаад хлорын шохой чинь ирчихсэн шүү гэж хэлэхээр нь би наанаасаа шууд Бичигт рүү явуул гэж хэлсэн. Энэ талаар сүүлд сонсоход хлороо авсан гэж сонссон. Миний хувьд хлорын мөнгө ороход нь БНХАУ руу асууж өгсөн, мөнгийг шилжүүлж өгсөн, энэ дундаас нэг ч төгрөгийн ашиг хонжоо хараагүй. Манай компани нь Мэргэжлийн хяналтын газартай гэрээ байгуулаагүй. Би мэргэжлийн хяналтын даргад сайн санааны үүднээс тусалсан...гэх мэдүүлэг /7 хх-5-6 хуудас/ гэх ,

-  гэрч Б.Агиймаагийн:  “Ц.Үүрцайхын данс руу 2018 оны 12 дугаар сарын 24-нд 1200000 төгрөг  шилжүүлж, өөрт нь 200000 төгрөгийг нь өгч үлдэх, Батзориг гэх хүний данс руу тэр өдрөө 2600000 төгрөгийг лабораторийн цахилгааны засвар хийнэ гэж шилжүүлсэн боловч Баярбаатар гэх хүнээр дамжуулан тухайн мөнгийг буцаан бэлнээр тус тус авсан,  дарга мөн Үүрцайхын данс руу 1900000 төгрөг шилжүүлэн 10 хувийг өөрт нь өгч 1710000 төгрөгийг Цэцэгмаа гэх хүний данс руу шилжүүлэн  бичиг хэрэг Нансалмааг явуулж бэлнээр авсан байсан, юунд зарцуулсан талаар баримт өгөөгүй гэх  / 6 хх-247, 7хх-250/, 

- гэрч Т.Цэрэгбаярын: “Манай албанд 2019 оны 01 дүгээр сард Мэргэжлийн хяналтын газар санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийлгүүлэх өргөдөл, хүсэлт ирсний дагуу аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн удирдамжийн дагуу шалгалтыг тухайн байгууллагад хийсэн. 2018.09.18-ны өдөр “Ти Би Төгс Трейд" ХХК-иас 10 сая төгрөгийн үнэ бүхий 2,5 тонн хлорын шохой нийлүүлсэн гэх боловч хлорын шохой нь нийлүүлэгдээгүй байсан. Тухайн үед Бичигтийн боомтод дээр газар дээр нь очиж шалгахад хлорын шохой нь дууссан гээд байгаагүй, ариутгалын байцаагч нь 2,5 тонн ирээгүй бага хэмжээтэй шохой БНХАУ-аас ирсэн гэж хэлж байсан. Чулуунбат байцаагч шалгалтын явцад “Ти Би Төгс Трейд” ХХК руу утасдаж асуухад “манайх хлорын шохой нийлүүлээгүй ээ. тайлбар өгөх боломжгүй байна гэж хэлсэн.  Иргэн Х.Үүрцайхад 2018.10.03-ны өдөр 1,900,000 төгрөгийг, 2018.12.24-ний өдөр 1,200,000 төгрөгийг сүлжээний тоног төхөөрөмж засвар үйлчилгээ хийлгүүлэхээр, 2018.12.24-ний өдөр 2,600,000 төгрөгийг засвар үйлчилгээ хийлгэсэн хөлс нэрээр М.Батзоригт тус тус шилжүүлсэн байсан. Иргэн Х.Үүрцайхтай уулзахад “2 сая төгрөг хүрэхгүй засвар үйлчилгээний зүйл хийсэн, харин 1,900,000, 1,200,000 төгрөгийг нь *******д буцаан өгсөн” гэсэн тайлбарыг бид нарт амаар өгсөн. 2018.09.18-ны өдөр “Ти Би Төгс Трейд" ХХК-иас 10 сая төгрөгийн үнэ бүхий 2,5 тонн хлорын шохой нийлүүлсэн гэх боловч хлорын шохой нь нийлүүлэгдээгүй байсан. Тухайн үед Бичигтийн боомтод  газар дээр нь очиж шалгахад бага хэмжээтэй шохой БНХАУ-аас ирсэн гэж хэлж байсан. Чулуунбат байцаагч шалгалтын явцад “Ти Би Төгс Трейд” ХХК руу утасдаж асуухад “манайх хлорын шохой нийлүүлээгүй ээ. Тайлбар өгөх боломжгүй байна” гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг   /6 хх- 241-243/,

-гэрч Ц.Үүрцайх, С.Нансалмаа, С.Мөнхтулга, С.Анхбаатар, М.Батзориг, Б.Баярбаатар нарын мэдүүлэг /7 хх 8-9, 13-17, 23, 25, 27, 31/

            - гэрч *******ийн: “2018 оны 10 дугаар сарын 16-17-ны орчим саарал өнгөтэй Ланд крузер-80 маркийн автомашинаар Д.Түвшинтөгс гэх залуугаар БНХАУ-аас 25 кг-ын шуудайтай, 40 ширхэг, хаяг шошиггүй, гарал үүсэл тодорхойгүй хлорын шохой орж ирэхэд дарга ******* агуулахдаа буулгачих гэхэд нь би “хаяг, шошиг байхгүй юм байна” гэхэд “тэр яах вэ, ямар ч байсан буулгачих” гээд буулгуулсан. Тухайн автомашиныг хилээр орж ирсэн талаар бүртгэлийн журналд бүртгэсэн, хлорын шохой буюу бараа материалыг бүртгээгүй. Шохой нь химийн бодис гэж явдаг учир тусгай зөвшөөрлөөр орж ирэх ёстой” гэх  / 7 хх-2/,   гэрч Э.Энхзориг, *******, Д.Түвшинтөгс, Ж.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлгүүд. /6 хх 246-250, 7 хх 1-5/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 206 дугаар дүгнэлтээр: 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Мэргэжлийн хяналтын газрын  120032001 тоот дансанд 199,958,500 төгрөг, орон нутгийн төсвийн орлогын 120000955 тоот дансанд 222,871,000 төгрөг, нийт 422,829,500 төгрөгийг тушаасан байна. Тушаагаагүй тооцооны зөрүүний үлдэгдэл 111,688,500 төгрөг байна гэх  /6хх-38-62/

- “Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл”-үүд, валют арилжааны болон мөнгөн шилжүүлэг, орлогын мэдүүлгийн баримтууд /1-р хх 41-173/

- 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомт дахь Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга *******гийн албан өрөө болон амьдарч буй орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 10-27 хуудас/

          - Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга *******гийн албан өрөө болон амьдарч буй орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 28- 40-р хуудас/,

          - Банкны дансны хуулга /1 хх 182, 3 хх 1-44 хуудас/,

        - Хохирогч Ц.Оюумаагийн: “2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед өрөөнд Энхтуяа дарга, Үүрийнтуяа бид 3 үлдсэн, бусад нь гэр лүүгээ, 00 орохоор, утсаар ярихаар  гарцгаасан байсан. Үүрийнтуяа бид 2 хүүхдүүдийнхээ талаар ярьж байтал гэнэт  дарга  Энхтуяа “чамайг хармааргүй байна, чи зайл “ гээд гараараа чичээд, үсдээд орон дээр дарж нүүр лүү хэд хэд алгадаж, цохиж, маажиж, баруун гуя руу олон удаа өшиглөсөн. Би гарыг нь барьж эсэргүүцсэн, Үүрийнтуяа гайхаад хараад зогсож байхад гаднаас Баярцэцэг, Ариунтүвшин, Түвшинтөгс, Оюунчимэг нар орж ирж салгаж, Түвшинтөгс, Оюунчимэг хоёр намайг авч гарсан. Би куртик, гэрийн түлхүүрээ авах гэж ороод Энхтуяад “та юу гэж намайг зодож байгаа юм бэ?” гэхэд дахиад л үсдээд авахад нөгөө 2 орж салгасан” гэх /4 хх-26/, гэрч *******, Б.Үүрийнтуяа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

14.Шүүгдэгч ******* нь зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар солих, хохирлоос нотлогдохгүй байгаа 49,404,900 төгрөг, өөр байгууллагаас худалдан авсан гэх компьютер, техник хэрэгсэл, хлорын шохойны үнийг тус тус хасуулах тухай давж заалдах гомдол гаргасан.

 

15. Анхан шатны шүүхээс нийтийн албан тушаалтан буюу Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан ******* нь, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан ******* нар нь бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож улсад их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч ******* нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.5.5-т “төсвийн байгууллагын шууд захирагч нь байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцан, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “ Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, мөн хуулийн 8.5-д заасан ”ижил нэр төрлийн бараа, үйлчилгээг хэсэгчлэн авахыг хориглоно” гэж заасныг зөрчиж төсвийн хөрөнгийн зориулалт бусаар зарцуулсан,  шүүгдэгч ******* нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.

 

16. Мөн шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, энэ хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон.

 

17. Шүүгдэгч нарын үйлдлийг зөв зүйлчилж, шүүгдэгч *******д оногдуулсан торгох болон зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тус тусад нь эдлүүлэхээр, шүүгдэгч *******гийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулсан зэрэг нь  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            18. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч нарын 206 дугаар дүгнэлтээр улсад их хэмжээний буюу 111,688,500 төгрөгийн хохирол учирсан нь бодитой тогтоогдсон бөгөөд энэ хохирлыг нийтийн албан тушаалтан *******, ******* нар нь Төсвийн тухай хуулийг мөрдөж ажиллах үүргээ биелүүлээгүй улмаас хохирлын зарим хэсгийг завшсан, зарим хэсэг болох 49,404,900 төгрөгийг үрэгдүүлсэн байх тул шүүгдэгч нарын завшсан хэсгийн хохирол дээр үрэгдүүлсэн хохирлыг хувааж хариуцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн шүүгдэгч  *******гийн “өөр байгууллагаас худалдан авсан гэх компьютер, техник хэрэгсэл, вирусийн программ, хлорын шохойны үнийг хохирлоос хасуулах”,  шүүгдэгч *******гийн “БНХАУ-аас албаны өрөөндөө  тавилга худалдан авсан үнийг хохирлоос хасуулах” тухай тайлбар гаргасан хэдий ч энэ нь хаанаас, хэдий хэмжээний, хэдэн төгрөгөөр  худалдаж авсан талаарх санхүүгийн анхан шатны баримтгүй, мөн шүүгдэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолын дагуу эдгээр эд хөрөнгөд үнэлгээ хийлгэх тухай шинжээчийн дүгнэлт гараагүй учраас нийт хохирлын үнийн дүнгээс хасаж тооцох боломжгүй байна.

 

            19. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

Хоёр. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД                                         О.БААТАРСҮХ

                                                                                    С.ОЮУНТУНгалаг