Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 156/ШШ2024/00446

 

 

 

 

 

 

2024 09 27 156/ШШ2024/00446

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2024/00355/И

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ******* ******* ******* холбогдох,

Гуравдагч этгээд: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 2024 оны 36, 65,66, 67,69,70 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах тухай үндсэн шаардлагатай

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчинтэй хэвээр үлдээлгэх бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч: *******,

Хариуцагч: ,

Гуравдагч этгээд: *******,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: ,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү овогтой нь 1968 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. аймагтаа ажиллаж амьдардаг байсан юм. Миний хүү ******* гэдэг хүнтэй хамтран амьдардаг байсан. Хамтран амьдрах хугацаандаа ******* Хэрлэн суманд байрлах "Өгөөмөр бой"-нд *******тай хамтран ажилладаг байсан. Миний хүү нь сүүлийн жилүүдэд хамтран амьдрагч *******тай эд хөрөнгийн маргаантай байсан гэсэн бөгөөд /би сүүлд мэдсэн/ энэ асуудлаасаа болж 2023.06.28-ны өдөр өөрийн амиа хорлож нас барсан юм. Хүү маань нас барахаасаа 1 сар гаруй хугацааны өмнө ******* төвд амьдардаг өөрийн төрсөн дүү овогтой очсон байсан бөгөөд дүүдээ хэлэхдээ "би маргалдаж муудалцаад ирлээ" гэж хэлсэн байсан. Дүү ээ байх хугацаандаа *******тай утсаар маргалдаж "миний байр та нар яваадах, хуулиараа би авах ёстой гэх мэтээр" эд хөрөнгийн талаар маргалдаж, муудалцаж байсныг охин маань сонссон байсан. Мөн *******ын охин Хулантай мөн утсаар "чи яваадах би гэртээ очмоор байна" гэх мэтээр их маргалддаг байсан гэсэн. Тэгэхэд манай охин Ц. нь талийгаач ахыгаа *******тай эд хөрөнгийн маргаантай байгаа юм байна гэдгийг мэдсэн байсан. Ингээд удалгүй 2023.06.27-ны өдөр дүүгийнхээсээ "гэр рүүгээ очиж хувцасаа сольчихоод ирье" гээд гарч яваад тэр шөнөдөө ирээгүй гэсэн. Тэгээд 2024.06.28-ны өглөө буцаж ирсэн бөгөөд ирэхдээ "эрүүлжүүлэхэд хоночихоод ирлээ" гэж хэлсэн байсан. Манай талийгаач хүү бол архи дарс уугаад байддаггүй хүн юм. Ингээд талийгаач ахыгаа ирэхээр нь манай охин хадам ээжийгээ эмнэлэгт эргэхээр явсан байсан. Энэ хойгуур ийм айхтар явдал болсон байсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгасан байгаа. Миний бодож байгаагаар ******* хүүгийн маань эд хөрөнгийг эзэмшиж авчихаад өөрийн хүүхдүүдтэйгээ нийлж, хүүг маань хөөж, миний хүүг удаан хугацаанд дарамталж явснаас л миний хүү амиа хорлох болсон гэж үзэж байгаа. Хүү маань амиа хорлодог өдрөө дүү ээ цаасан дээрээ гараараа эд, хөрөнгө малын талаарх зүйлсүүдийг таталж бичээд үлдээсэн байсан. Ингээд би хүүгээ нас барснаас хойш ******* нотариат дээр очиж зөвлөгөө авахад 1 жилийн дараа хүүгийн чинь нэр дээрх хөрөнгүүд дээр өвийн гэрчилгээ гарч ирдэг гэж хэлсэн тул би тухайн хугацааг хүлээж байсан юм. Би өв заламжлалийн асуудлыг хөөцөлдөхөөр 2023.11.07-ны өдөр талийгаач хүүгийн нэр дээр байдаг эд хөрөнгүүдийн талаар лавлагааг авахад:

1. ******* Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнх Шинэ Өндөрхаан К28 байрны 10 тоотод байрлах 66.83 м.кв орон сууц.

2. ******* Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнх Шинэ Өндөрхаан К27 байрны 0 давхарын 07 тоотод байрлах 15 м.кв граш.

3. ******* Хэрлэн сумын 6 дугаар баг, Цогт-Өндөрийн А хороолол 10 дугаар гудамжны 12 тоотод байрлах 699 га гэр бүлийн хэрэгцээний газар.

4. Мал. Адуу 31, үхэр 42, хонь 566, ямаа 237 толгой нийт 876 толгой малтай. Талийгаачийг нас барсны дараа *******биш бидэн рүү ярьж 13 тооны адуу өгсөн байгаа/

5. 8778 ХЭҮ дугаартай цагаан өнгийн Ланд крузер 200 маркийн машин /арлын дугаа JTMHV05JI104250703/ зэрэг хөрөнгүүд байсан.

Ингээд миний бие өв заламжлалийн хугацаа дөхөж өвийн гэрчилгээгээ хөөцөлдөхөөр дахин лавлагаа авах хүсэлтийг улсын бүртгэлийн хэлтэст гаргахад талийгаач хүүгийн маань нэр дээр ямар ч эд хөрөнгө байхгүй тул лавлагаануудыг өгөх боломжгүй байна гэсэн юм. Гэтэл уг хөрөнгүүдийг талийгаачийн хамтран амьдрагч ******* нь ******* ******* дээр өвийн гэрчилгээнүүдийг хууль бусаар гаргуулан авч эд хөрөнгүүдийг шилжүүлэн авсан байна. Энэ талаар Монголын дын тэнхимээс лавлагаа авч байж мэдсэн юм. Хүү маань 2023.06.28-ны өдөр нас барсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар би өөрийн талийгаач хүүгийн хууль ёсны өвлөгч гэж үзэж байгаа. Миний зүгээс Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаандаа өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж хүсэлтээ гаргасан. Ингээд иргэний хуулийн 531 дүгээр зүйлд заасан журмаар өвийн гэрчилгээ олгогдох, уг өвтэй холбоотой асуудлыг хуулийн дагуу шалгаж, өвийн гэрчилгээг хууль ёсоор олгох ёстой байсан боловч хууль бус үйлдэл хийж хууль бусаар өвийн гэрчилгээг өвлөх эрхгүй этгээдэд олгосон. Улмаар уг гэрчилгээгээр талийгаач хүүгийн маань хөрөнгүүд цааш өөр хүмүүсийн нэр дээр шилжсэн байгаа.

Иймд ******* ******* гийн "ийн өвлөгдөх хөрөнгөд 2023.07.17-ны өдөр бүртгэлийн 36 дугаарт бүртгэж, 2023.10.27-ны өдөр бүртгэлийн 65, 66 дугаарт бүртгэж, 2023.11.01-ний өдрийн бүртгэлийн 67 дугаарт бүртгэж, 2023.11.02-ны өдөр бүртгэлийн 69, 70 дугаарт бүртгэж тус тус өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* миний бие "Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт тайлбар болон дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгч байна. ******* Хэрлэн сумын 4-р баг Тариаланчдын гудамж Б-17-06 тоотод өдрийн 69 тоот бүртгэлийн хуудас, ******* Хэрлэн сумын 5-р багийн засаг даргын тодорхойлолт, 0069 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, нас барсны гэрчилгээ, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар 2018 оны 6-р сарын 27-ны өдрийн байнгын асаргаа шаардлагтай иргэний тодорхойлолт, нөхцөл байдлын үнэлгээ, ******* Хэрлэн сумын 5-р багийн засаг даргын тодорхойлолт, ******* Хэрлэн сумын 5-р багийн нийгмийн ажилтан Б.Байгалцогтын тодорхойлолт, 2019 оны 6-р сарын 26-ны өдрийн байнгын асаргаа шаардлагтай иргэний 2019 оны 6-р сарын 26-ны өдрийн тодорхойлолт, 2020 оны 7-р сарын 4-ний өдрийн байнгын асаргаа шаардлагтай иргэний тодорхойлолт, 2021 оны 1-р сарын 1-ний өдрийн байнгын асаргаа шаардлагтай хүний тодорхойлолт, 2022 оны байнгын асаргаа шаардлагтай хүний тодорхойлолт зэрэг баримтуудад үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болно.

Нэхэмжлэгчийн ярьж буй нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэгч нь гэж хүн байгаа ч гэх хүний хүсэл сонирхол мөн эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээ ярьж чадахгүй байна. Би гэдэг хүнийг танихгүй эгч гэх хүнтэй найз болсон нь үнэн. Ангийнх нь хүүхэд манай орцны дээд талд байдаг учраас бид орж гараад танилцсан. Би Оюунтунгалагийг таньдаг учраас ажил явдалд оролцсон. Би аймагт нотариатын ажлыг 22 жил хийж байгаа учраас өв хөрөнгөтэй болон салж нийлж байгаа хүмүүсийн материалыг баталдаг. Энэ үйлдлээ хийхдээ надад багцаа байсан. Би К-28 байрны 2 дугаар орцонд амьдарч байсан, ******* гуай 1-р орцонд амьдардаг байсан. Би ажил явдал гардаг өдөр К27 байранд амьдарч байсан. гэх хүнийг зүс мэднэ, надаар үйлчлүүлдэг байсан. , нар нь зээл авч бизнес хийдэг учраас хоёулаа орж ирж гэрээгээ батлуулаад гарын үсэг зурдаг байсан. Мөн манай орцны ахмадууд байнга гадаа суудаг, одоо ч нарлаад суудаг. Дуу чимээ болон янз бүрийн зүйл гарахад бүгд мэддэг байсан. гуайг зан төлөвийн хувьд яагаад агсан тавьдаг, яагаад ийм байдалд хүрэх болсон талаар орцныхон бүгд мэднэ. ******* гуай над дээр ирж хүргэн маань хавдартай болсон тэрний хагалгаа 500 сая төгрөг хэрэг болоод байна, эгч нь ч гэсэн хамт эмчилгээнд явж ирэх гэж байгаа, банкнаас зээл авах гэж байгаа гэсэн хүсэлт тавьсан. Би ******* гуайг Багийн засаг даргын тодорхойлолт, группт байдаг бол асаргааны бичиг баримтаа аваад ир гэж хэлсэн. Бид нотлох баримт хангалттай бүрдүүлж чадсан гэж үзвэл нээх эрх нь байдаг. 

Ажил явдал болж байхад Оюунтунгалаг бид хоёр зөндөө уулзаад яриад хамт байж байсан. Гэтэл надаас 87-78 дугаартай машины талаар маш их асуугаад байсан. Би номер нь юу ч билээ мэдэхгүй ээ гээд өнгөрүүлж байсан. Яагаад гэхээр нууцын зэрэглэлтэй учраас хэлээгүй. Надад шүүгээд өгөөч гэхээр нь надад тийм эрх байхгүй, боломжгүй гэж хэлсэн. Би тухайн үед хөрөнгө дээрээ маргах гээд байгаа юм байна гэж гадарласан. Тэр хугацаанаас эхлээд би Оюунтунгалагаас зайгаа барьж эхэлсэн. Одоо нэг ч харилцаагүй, чатанд ирж байгаа мессежинд хариу бичихгүй байгаа. Нэхэмжлэгч талын анхны нэхэмжлэл нь миний нээгээгүй өвийн талаарх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Сүүлд намайг хийсэн үйлдлээ гаргаж өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Одоо миний нээсэн 5 өвийг нэхэмжилж байна гэж ойлголоо. Мөн танхим руу ланд болон мал дээр хүсэлт бичсэн байсан. Надад малын А данс ирээгүй, мөн бид малын А данс дээр өв нээдэггүй, 2023 оны малын А данс гараагүй байсан болохоор өв нээх боломжгүй байсан. 87-78 дугаартай автомашин өөр хүний нэр дээр байсан учраас надад нээх сонирхол байгаагүй, нээе гэж ч бодоогүй. Зөвхөн бурхан болсон гуайн нэр дээр байгаа хөрөнгөнүүдээ аваад ир гэж хэлсэн. Барьцаанд тавихад үл хөдлөх хэрэгтэй к28-10 тоот 3 өрөө байр, гарааш, газар, Галшард байх малын хаваржаа, Хэрлэн 4-р баг тариаланчдын гудамж Б17-06 тоот газар гээд дээрх 5 үл хөдлөхөд өв нээсэн гэв.

 

3. Гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь бид хоёрыг хамт амьдарч эхлэх цаг хугацаа, ямар амьдралыг туулж ирснийг мэдэхгүй. Миний хүү , хоёр 1994 онд гэрлэсэн талаар мэдэх үү. Анхан шатанд өгсөн нэхэмжлэлийг миний хадам ээж гэх хүн гаргасан гэж ойлгосон. Би хадам ээжтэйгээ нүүр тулж уулзмаар байна. Би 10 гаруй наснаасаа одоог хүртэл хөдөлмөрлөж энэ хөрөнгүүдийг бүтээсэн. Би гэх хүнтэй 1996 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр танилцаж, нөхөрлөж найзалж явсан. 1996 оны хавар манайд хар цүнхээ бариад цоорсон дотуур хувцастай, 2 ул нь цоорсон ботинктой, Монгол Улсын иргэн гэсэн үнэмлэхгүй бор шонхор залуу манайд орж ирсэн. Би 1990 онд гэх хүнтэй сууж Улаанбаатар хот руу шилжсэн. Гэвч гэх хүн маань 1995 оны 10 сард нас барсан. Би анх очихдоо хөрөнгөтэй, ажилтай, хашаа байшин, 3 хүүхэдтэй байсан. Би 1990 онд хашаа байшингаа зараад хөдөлмөрийн хөлсөө гаргаад 8,000,000 төгрөгтэй очиж байсан. Би тэгэхээр хөрөнгөгүй хүн байх нь уу. ийн манайд ирэхдээ архины хамааралтай хүн байсан. Би анхнаасаа мэдээд, ярилцаад хамтарсан. Манай үр хүүхдүүд дургүй хөөгөөд явуулдаг байсан. Тухайн үед хэн хэнийх нь сэтгэл татсан юм байлгүй тэр хүнийг ирэхэд би хүлээгээд авч байсан. Танай аав ээж д ямар хөрөнгө өгчихөөд намайг бэрээ болгож гуйж авсан юм. ямар өв хөрөнгөтэй ирсэн юм. зан суртахууны хувьд нэлээд омголон, ааштай, ууртай, омогтой хүн байсан. Энэ хүнийг ханилж байгаа хань гэж бодож ирсэн. Энэ хүний ээжийнх нь оронд ээж болж, аавынх нь оронд аав болж олон жил гуйж, уйлж, хайрлаж хамгаалж явсан. Би 1991 оноос хүүхдүүдтэйгээ Дэнжийн 1000-д ченжийн ажил хийдэг байсан. хүн зодсон гээд шүүхийн асуудалтай байсан. Би хавар ирж торгуулийг нь төлж барагдуулж байсан. 1998, 1999 онд жолооч болмоор гэхэд нь иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхтэй болгосон. Үүний дараа машин унамаар байна гэхэд нь ваз 469 гэдэг машин авсан. Би нотариатын үйлдлийг хууль ёсны гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ы эд хөрөнгийг хууль бусаар авсан зүйл байхгүй учраас зөвшөөрөхгүй байна гэв.

 

4. Гуравдагч этгээд ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагадаа: Анхан шатны шүүх өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болговол миний хууль эрх ашиг хөндөгдөж байгаа юм.

Учир нь гэвэл ******* миний бие нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд 18 настай байхдаа гэр бүлтэй болж 4 хүүхдийн эх болж төрийн албанд ажиллаж амьдралаа залгуулж байгаад. Улс эх орон зах зээлийн нийгэмд шилжих үед 1991 оноос Улаанбаатар хотын дэнжийн 1000-гийн зах дээр хань гийн хамтаар түүхий эд махны чиглэлээр ченжийн ажил хийж байгаад аймагт 2010 онд хань, хүүхдүүдийн хамт шилжин ирж ******* Хэрлэн сумын 5-р багт байрлах Өгөөмөр мал нядалгааны газрыг үүсгэн байгуулж тус үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл нийт 25 ажилтантайгаар эрхлэн явуулж байна. Нийт 25 айл өрхийн ар, гэр амьдралыг залгуулж яваа ажил олгогч байгууллагын захирлаар ажилладаг. Миний хань нь 1995 онд өвчний учир нас барж намайг өрх толгойлж, өнчин хэдэн хүүхдүүдээ асран хамгаалж, ажил амьдралаа залгуулж явахад 1996 оны хавар ийн нь өмссөн хувцастайгаа манай гэрт ирж надтай хамтран амьдрах болсон бөгөөд нь надаас 12 насаар дүү бид 1996 оны хавраас 2023 он хүртэл нэг гэрт хамтран амьдарсан бөгөөд энэ хугацаанд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, миний эрхлэн явуулж буй ажилд тус дэмгүй, дуртай үедээ архи уугаад хэдэн сараар алга болж хаана яваа нь мэдэгдэхгүй байдалтай байж байгаад гэртээ согтуу ирээд агсам согтуу тавих, намайг хэл амаар доромжлох, тэр ч бүү хэл гар хүрч зоддог байсан. Миний бие аас олон насаар эгч амьдрал үзсэн хүний хувиар түүнтэй хүлээцтэй хандаж, түүнийг асран хамгаалж, тэжээн тэтгэж эхийнх нь оронд эх, эцгийнх нь оронд эцэг болж жаргал зовлонгоо хуваалцаж амьдралд тохиолдсон бэрхшээлтэй асуудлуудыг ухаанаар шийдэж ирсэн. Гэтэл ы эх нь өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэвэл ы эд хөрөнгө гэх

1. ******* Хэрлэн сумын 3-р баг, Баянмөнх Шинэ Өндөрхаан К-28 байрны 10 тоотод байрлах 66.83 м.кв,

2. ******* Хэрлэн сумын 3-р баг, Баянмөнх Шинэ Өндөрхаан К-27 байрны 0 давхарын 07 тоотод байрлах 15 м.кв граж

3. ******* Хэрлэн сумын 6-р баг, Цогтын-Өндөрийн А хороолол 10 дугаар гудамжны 12 тоотод байрлах 699 га гэр бүлийн хэрэгцээний газар,

4. Мал адуу 31, үхэр 42, хонь 566, ямаа 237 толгой нийт 876 толгой мал,

5. 87-78 ХЭҮ дугаартай цагаан өнгийн Ланд крузер 200 маркийн машин зэргийг миний бие өөрийн хөрөнгөөр худалдаж авсан. Надад бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан зүйл байхгүй, энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие ыг дээрх эд хөрөнгүүдийг худалдан авах санхүүгийн эх үүсвэртэй байсан эсэх, мөн төлбөрүүдийг хэн төлсөн талаарх баримтуудыг гаргаж өгсөн ба энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчинтэй хэвээр үлдээж өгнө үү гэв.

5. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагат нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

6. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагат хариуцагч ирүүлсэн тайлбартаа: ******* гуай анх зээл авахдаа барьцаа хүрэхгүй байна гээд орж ирж байсан. Би багийн засаг даргын тодорхойлолтоо аваад ир гэж хэлсэн. Талууд гэрлэлтийн баталгаагүй ч 27 жил амьдарсан учраас гэрлэлтийн баталгаагүй нээх боломжтой гэж үзсэн. 27 жил амьдарсан тул халамжаасаа асран хамгаалалтад байгаа гэдэг бичгээ аваад ир гэж хэлсэн. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд байгаа юм. Би нэхэмжлэлд дурдсаны дагуу л нотлох баримтаа гаргаж өгсөн. Эхлээд гаргасан нэхэмжлэлд к28-10 тоот орон сууц, гарааш, А хорооллын 10-р гудамжны 12 тоотод байрлах газар, мал, 87-78 ХЭҮ машин гэсэн байсан учраас би нээсэн 3 өвийнхөө нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Би асаргааны бичгийн эх хувийг аваад үлдсэн, надад одоо эх хувь нь байгаа. Би өмнө өмгөөлөгч хийж байсан учраас одоо нотлох баримтаа гаргаад өгье гэхээр хариу сөрөг юм гаргаад байдаг. Би ******* гэх хүний талаар хангалттай мэдэж байгаа учраас авчрах ёстой баримтуудыг нь хэлсэн. Би эх хувь баримтаа өгөхгүй гээд авч үлдсэн. Надад одоо эх хувь баримтууд маань байна. Би 22 жил ажиллахдаа өвтэй холбоотой хөрөнгөд нэг ч удаа маргаан гаргаж үзээгүй. Би өөрийнхөө хийсэн үйлдэлд нотлох баримтыг хангалттай авсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн шаардаж байгаа нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна гэв.

 

7. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Монголын дын танхимын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 532 дугаартай албан бичиг /хм-ийн 7-р тал/, ******* ******* Д.ийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0133 дугаартай өв хүлээн авах хүсэлт /хм-ийн 8-11-р тал/, ХААН банк Хэрлэн тооцооны төвийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн албан бичиг /хм-ийн 12-13-р тал/ Төрсний бүртгэлийн лавлагаа, Төрөл садангийн лавлагаа /хм-ийн 14-15-р тал/, гаас *******д олгосон итгэмжлэл /хм-ийн 48-р тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хм-ийн 49-50-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.

 

8. Хариуцагчаас дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбар /хм-ийн 21-22-р тал/, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаартай бүртгэлийн хуудас /хм-ийн 23-р тал/, нэр дээрх 000675366 дугаартай аймаг, Хэрлэн сум, 3-р баг, Баянмөнх К-28-10 тоотод байрлах 66,83 мкв гурван өрөө байрны гэрчилгээний хуулбар /хм-ийн 23-р тал/, ******* ******* гийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0065 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хм-ийн 24-25-р тал/, Монголын дын танхимын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаартай нэгдсэн бүртгэлийн лавлагаа, өвлөх эрхийн гэрчилгээ /хм-ийн 26-27-р тал/, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаартай бүртгэлийн хуудас /хм-ийн 28-р тал/, ******* Хэрлэн сумын 5-р багийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт /хм-ийн 29-р тал/, ******* ******* гийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0066 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хм-ийн 30-31-р тал/, ы нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хм-ийн 31-р тал/, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 67 дугаартай бүртгэлийн хуудас /хм-ийн 32-р тал/, ******* Хэрлэн сумын 5-р багийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт /хм-ийн 33-р тал/, ******* ******* гийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 67 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт болон гэрчилгээний хуулбар /хм-ийн 34-35-р тал/ хариуцагчийн тайлбар /хм-ийн 56-р тал/, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаартай бүртгэлийн хуудас /хм-ийн 57-р тал/, ******* ******* гийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хм-ийн 58-59-р тал/, Монголын дын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа /хм-ийн 60-р тал/, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /хм-ийн 62-р тал/, нөхцөл байдлын үнэлгээ /хм-ийн 63-р тал/, аймаг, Хэрлэн сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт /хм-ийн 64-р тал/, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /хм-ийн 65-р тал/, 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /хм-ийн 66-68-р тал/, хариу тайлбар /хм-ийн 69-р тал/, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 69 дугаартай бүртгэлийн хуудас, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хм-ийн 70-71-р тал/, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 69 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт /хм-ийн 72-р тал/, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хм-ийн 73-р тал/, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 70 дугаартай бүртгэлийн хуудас, өвлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хм-ийн 82-83-р тал/, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 70 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт /хм-ийн 84-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.

 

9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага /хм-ийн 37-38-р тал/, Автомашин худалдах, худалдан авах 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 18/639 дугаартай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хм-ийн 39-40-р тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хм-ийн 41-р тал/, Таван богдын нөат-ын баримт /хм-ийн 42-р тал/, мөнгөн шилжүүлгийн баримтууд /хм-ийн 43-44-р тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хм-ийн 45-46-р тал/, хаан банкны гүйлгээний баримт /хм-ийн 47-р тал/, ******* Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 483 дугаартай албан бичиг /хм-ийн 94-р тал/, ******* Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/275 дугаартай албан бичиг /хм-ийн 95-р тал/, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын аймаг дахь салбарын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 24/09 тоот тодорхойлолт /хм-ийн 96-р тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хм-ийн 99, 129-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:   

 

Нэхэмжлэгч нь хариуцагч ******* холбогдуулан Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож,  Өвлөх эрхийн 36, 65, 66, 67, 69, 70 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч өөрийн хийсэн үйлдэл хууль ёсны ба олгосон өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж маргадаг.

Гуравдагч этгээд ******* нотариатын үйлдлийг хууль ёсны болохыг тогтоолгож, өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчинтэй хэвээр үлдээлгэх бие даасан шаардлагыг гаргасан.

Шүүхээс хэрэгт цугларсан бичгийн баримтууд, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь шинжлэн судалж нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

 

1.Нотариатын үйлдэл хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч нь өөрийн төрсөн хүү агсаны эд хөрөнгийг өвлөх эрхийг хууль бусаар өвлүүлж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гэж г хариуцагчаар татаж нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан.

Шүүхээс нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч нь өөрийн үйлдлийг хууль ёсны дагуу хийгдсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

1.1 Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж, мөн хуулийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байхаар хуульчилсан.

ийн нь 1968 оны 10 сарын 05-ны өдөр , нарын дундаас төрсөн болох нь Төрсний бүртгэлийн лавлагаа, Төрөл садангийн лавлагаа, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Тэрээр 2023 оны 6 сарын 28-ны өдөр нас барсан байна. Иймд нэхэмжлэгч нь ы төрсөн эх мөн байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч байна. Иймд энэ шаардлагыг гаргах эрхтэй байна.

1.2.Иргэний хуулийн 528 дуугаар зүйлийг 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж, мөн хуулийн 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан.

Нэхэмжлэгч нь хүү тай хамт амьдарч байгаагүй тул хуульд заасан хугацааны дотор буюу өв нээгдсэн өдөр болох 2023 оны 6 сарын 28-ны өдрөөс хойш 1 жилийн дотор эд хөрөнгүүдийг өвлөн авахаар өв хүлээн авах хүсэлтийг ******* ******* Д.т 2024 оны 6 сарын 12-ны өдөр гаргаж, Өв хүлээн авах тухай Бүртгэлийн дугаар 0133-т бүртгэгдсэн нь /хэргийн материалын 8-р тал/ тогтоогдож байна.

Гэтэл хариуцагч нь ы эд хөрөнгө болох

- 92-95 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өвлөх эрхийн гэрчилгээг 2023 оны 7 сарын 17-нд №36 дугаартайгаар ,

- 2023 оны 10 сарын 27-ны өдөр аймаг Хэрлун сумын 3-р баг К-28 байрны 10 тоотод байрлах 66.83 мкв бүхий гурва өрөө орон сууцны өвлөх эрхийн гэрчилгээр №65 дугаартайгаар *******д,

- 2023 оны 10 сарын 27-ны өдөр аймаг Хэрлун сумын 3-р баг К-28 байрны 0 давхарт 07 тоот 15 мкв Авто зогсоолын өвлөх эрхийн гэрчилгээг 66 дугаартай *******д,

- 2023 оны 11 сарын 01-нд ******* Хэрлэн сумын 6-р баг Цогт-Өндөр А Хороолол 10 гудамж 12 тоотод байрлах 699 мкв газрын өвлөх эрхийн гэрчилгээг №67 дугаартай *******д,

- 2023 оны 11 сарын 02-ны өдөр ******* Хэрлэн сумын 4-р баг Тариаланчдын гудамж Б-17-06 тоотод байрлах 700 мкв бүхий газрын өвлөх эрхийн гэрчилгээг №69 дугаартай *******д,

- 2023 оны 11 сарын 02-ны өдөр ******* Галшар сумын Сангийндалай 4-р баг Гурван хашаатын хөндлөнгийн бууц 1га хаваржааны газры өвлөх эрхийн гэрчилгээг 70 дугаартай *******д тус тус олгосон байна.

1.3 Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж, мөн хуулийн 531.3Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэж хуульчилсан.

Хариуцагч нь дээрх хуулийн хугацаанаас өмнө буюу өв нээгдсэн өдрөөс хойш 1 жилийн дотор дээрх Өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг олгосон байна.

Хариуцагч нь хуулийн хугацаанаас өмнө энэ хийсэн үйлдлээ тайлбарлахдаа ******* гуай над дээр ирж хүргэн маань хавдартай болсон тэрний хагалгаа 500 сая төгрөг хэрэг болоод байна, эгч нь ч гэсэн хамт эмчилгээнд явж ирэх гэж байгаа, банкнаас зээл авах гэж байгаа гэсэн хүсэлт тавьсан. Бид нотлох баримт хангалттай бүрдүүлж чадсан гэж үзвэл нээх эрх нь байдаг. Би өөрөө ийм зовлон үзсэн хүн учир сайн мэдэж энэ гэрчилгээнүүдийг олгосон гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

1.4 Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т заасан нөхцөл нь тухайн эд хөрөнгийг өвлөн авах өөр этгээд байхгүй нь лавтай баримтаар тогтоогдсон байхыг ойлгох ба хариуцагч нь өөр өвлөгч буюу төрсөн ээж нь байдаг гэдгийг мэдсээр байж өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь хууль бус байна гэж дүгнэлээ. Тухайлбал тэрээр шүүх хуралдаан дээр Би тухайн үед хөрөнгө дээрээ маргах гээд байгаа юм байна гэж гадарласан. Тэр хугацаанаас эхлээд би Оюунтунгалагаас зайгаа барьж эхэлсэн гэх тайлбараар тогтоогдож байна.

1.5 Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд Өвлөх эрхийн гэрчилгээ олгох талаар нарийвчлан зохицуулсан. Хуулийн 43.2-т заасан баримт бичгүүдийг үндэслэн Иргэний хуульд зааснаар өвлөх эрхийг олгохоор зохицуулсан.

Мөн Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 сарын 07-ны өдрийн 171 дугаартай тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2-т Дараахь баримт бичгийг үндэслэн хууль ёсны өвлөгчийн гэрчилгээг олгоно. Үүнд: 8.2.1.өвлүүлэгчийн эхнэр /нөхөр/ болох тухай гэрлэлтийн гэрчилгээ эсхүл гэрлэлт бүртгэлийн лавлагаа; 8.2.3.өвлүүлэгчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх мөн болохыг нас барагчийн төрсний болон үрчилсний гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлтийг бүртгэсэн лавлагаа зэргийг шалгасны үндсэн дээр өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор зохицуулсан.

Хариуцагч нь дээрх мэргэжлийн үйл ажилалгааг хэрэгжүүлэхдээ хууль, дүрэм, зааварт заасан ажиллагааг хийсэн эсэх нь цугларсан баримтаар тогтоогдохгүй, энэ талаар тайлбарлахдаа Гэрлэлтийн баталгаагүй юм чинь лавлагаа авах шаардлагагүй гэж үзсэн, нэгэнт 5 жилээс дээш хугацаагаар хамт амьдарсан юм чинь хамтран амьдрагч гэж үзнэ гэж үзээд өвлөх эрхийн гэрчилгээг олгосон гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

1.6 Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан нас барагчийн төрүүлсэн эх буюу хууль ёсны өвлөгч байсаар байхад хариуцагч нь хийх ёстой үйлдэл болох шалгах ёстой ажлаа хийхгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээг бусдад олгож байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр ы эд хөрөнгөнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон хариуцагч гийн үйлдэл нь хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нотариатын хууль бус үйлдлийг хүчингүй болгож, түүний олгосон 2023 оны 36, 65, 66, 67, 69, 70 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч нь өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т Иргэний эрхийг дараах аргаар хамгаална гэж, мөн хуулийн 9.4.7-т бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан. Иймд ******* ******* гийн 2023 онд Д. олгосон 36, *******д олгосон 65, 66, 67, 69, 70 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох нь зүйтэй байна. Иймд энэ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Мөн Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Өв нээгдсэн газрын өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заасан.

Гэтэл 2023 оны 36 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт нь 2023 оны оны 7 сарын 17-ны өдрийн 10 цаг 51 минутанд үйлдэгдсэн, харин уг өвлөх эрхийн гэрчилгээ нь 2023 оны 7 сарын 17-ны өдрийн 10 цаг 35 минутанд үйлдэгдсэн, 2023 оны 65 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт нь 2023 оны 10 сарын 27-ны өдрийн 16 цаг 37 минутанд, 65 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ нь мөн өдрийн 16 цаг 29 минутанд, 66 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт нь 2023 оны 10 сарын 27-ны өдрийн 16 цаг 49 минутанд, 66 Дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ нь мөн өдрийн 16 цаг 43 минутанд, 67 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт нь 2023 оны 11 сарын 01-ний өдрийн 14 цаг 45 минутанд, Өвлөх эрхийн гэрчилгээ нь мөн өдрийн 10 цаг 21 минутанд, 69 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт нь 2023 оны 11 сарын 02-ны өдрийн 13 цаг 56 минутанд, Өвлөх эрхийн гэрчилгээ нь мөн өдрийн 13 цаг 48 минутанд, 70 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт нь 2023 оны 11 сарын 02-ны өдрийн 14 цаг 14 минутанд, Өвлөх эрхийн гэрчилгээ нь мөн өдрийн 14 цаг 05 минутанд тус тус үйлдэгдсэн байна.

Үүнээс дүгнэхэд Өвлөх эрхийн гэрчилгээнүүд олгосноос хойш Өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт нь үйлдэгдэж бүртгэгдэж байгаа нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэсэнтэй нийцэхгүй байгааг дурдаж байна.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нь шүүхэд Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчинтэй хэвээр үлдээлгэх шаардлагыг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно гэж зохицуулсан ба ******* нь бие даасан шаардлага гаргаж оролцсон. Түүний бие даасан шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь гуравдагч этгээд нь нотариатын үйлдлийг хууль ёсны гэж үзэж өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хэвээр үлдээхийг хүссэн ба хуульд заасан шаардлага хангахгүйгээр дээрх өвлөх эрхийн гэрчилгээнүүд олгогдсон байх тул энэ шаардлагыг хангах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг зөрчиж нотариат үйлдэл хийж Өвлөх эрхийг гэрчилгээ олгосон нь тогтоогдож байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлага хангагдах боломжгүй юм.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилан улсын тэмдэгтийн хураамжинд 140 400 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлж нэхэмжлэгчид олгохоор зохицуулсан Иймд хариуцагч гаас 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 531.3, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар ******* ******* гийн 2023 онд олгосон өвлөх эрхийн гэрчилгээ 36, 65, 66, 67, 69, 70 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл хууль бус болохыг тогтоож, дээрх өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Х.ОТГОНЖАРГАЛ