Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2019/0702

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Б.Б*******гийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн материалтай танилцаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б******* нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээАрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ******* дүгээр ангийн шуурхай удирдлагын оператор, ахлагч Б******* миний бие тус шүүхэд Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох шилжүүлэн томилох тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын Б/231 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, албан тушаал буурсан үеийн цалингийн зөрүүг олгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Иргэн Б.Б******* миний бие Онцгой байдлын ерөнхий газартай харилцан тохиролцсоны үндсэн дээр уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б******* нь Онцгой байдлын ерөнхий газарт холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/231 дүгээр шилжүүлэн томилох тухай тушаалыг хүчингүй болгож, албан тушаал буурсан үеийн цалингийн зөрүүг олгож, миний эрхэлж байсан няравын албан тушаалд эргүүлэн томилох-ыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь,... татгалзаж болно, 66.2-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б*******гийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг тус тус баримтлан Онцгой байдлын ерөнхий газарт холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/231 дүгээр шилжүүлэн томилох тухай тушаалыг хүчингүй болгож, албан тушаал буурсан үеийн цалингийн зөрүүг олгож, миний эрхэлж байсан няравын албан тушаалд эргүүлэн томилохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан Б.Б*******гийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар Б.Б******* нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ