| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00394/И |
| Дугаар | 156/ШШ2024/00447 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 156/ШШ2024/00447
2024 09 23 156/ШШ2024/00447
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00394/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******,
Гэрч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* Хэрлэн сумын 1-р баг Л69-08 тоотод оршин суух, ******* / нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр бичгээр өөрийн төрсөн охин болох ******* архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг ******* *******т ирүүлсэн. Иймд Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4, 8 дугаар зүйлд заасны дагуу иргэн ******* албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргаж байна гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би албадан эмчилгээнд яваад код тавиулаад ирсэн. Одоо жоохон хүүхэдтэй болохоор явмааргүй байна. Би 2 болон 8 насны хоёр хүүхэдтэй. Би аймагт байж байгаад өөрөө архинаас гарчихна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэннотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь ын захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр, мөн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д цагдаагийн байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах талаар, мөн холбогдох баримтуудыг бүрдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул уг нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэлээ.
Шүүхээс иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, *******гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба тэрээр бага насны хүүхэдтэй тул албадан эмчилгээнд яваахаас татгалзсан тайлбарыг гаргасан.
Шүүхээс хэрэгт цугларсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж ******* албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэлээ. Үүнд:
1.Гуравдагч этгээд ******* нь согтууруулах мансуурах донтой болох нь ******* ******* Нэгдсэн эмнэлэгийн 2024 оны 07 дугаар сарын 31-нийн өдрийн дүгнэлтээр, байнгын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд өгч буй тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
2.******* нь 2011 оноос эхлэн архи согтууруулах ундааны зүйл удаа дараа хэрэглэж, эрүүлжүүлэгддэг, мөн хулгайн хэргээр шалгагдаж баривчлах шийтгэл авч байсан болох ньхэрэгт авагдсан С.ын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн *******т гарсан хүсэлт /хх-ийн 4-р тал/, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-7 тал/, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Гэрч С.аас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8-11 тал/, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Гэрч мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-13 тал/, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Гэрч мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-15 тал/, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Гэрч мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16-17 тал/, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн материал /хх-ийн 27-40 тал/, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Согтуурах ундаанд донтогчдын бүртгэл /хх-ийн 41-42 тал/, Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хх-ийн 43/зэргээр тогтоогдож байна.
3. Гуравдагч этгээд ******* нь бага насны хоёр хүүхэдтэй тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамрагдахыг зөшөөрөхгүй гэж тайларлаж байх боловч энэ талаар баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн шүүх хуралдаан дээр хамтран амьдрагч ******* нь ******* захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл ******* нь 2010 оны 8 сарын 11-нд хүү У.Золбоо, 2022 оны 6 сарын 26-нд хүү Ирмүүн нарын төрүүлсэн ба хүү У.Золбоо нь эмэг эх болох С.ын асрамжинд, хүү Ирмүүн нь өөрийн эцэг болох *******ын асрамжинд байдаг нь шүүх хуралдаан дээр гаргасан *******ийн тайлбар, гэрч *******ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд бага насны хүүхдээ асран хамгаалдаг гэх тайлбар нь үндэслэлгүй ба хэрэгт цугларсан баримтаас үзэхэд удаа дараа эрүүлжүүлэгдэж гэр бүлийнхээ амгалан тайван ббайдлыг алдагдуулж, бага насны хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
4. ******* ******* Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2024 оны 07 дугаар сарын 31-нийөдрийн Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр ******* архины хамааралтай байдаг гэж дүгнэн, албадан эмчилгээнд хамруулж болохыг тогтоосон байх тул эмчилгээнд хамруулсанаар харшлах зүйлгүй болно.
5.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албаан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д Албадан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн хүнийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцна гэж, мөн хуулийн 9.7-д Цагдаагийн алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэнэ гэж тус тус зохицуулсан.
Иймд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц ******* холбогдох байгууллага болох ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******-419 дугаар нээлттэй хорих ангид хүргэх, гэр бүл, нийгмийн ажилтанд энэ талаар мэдэгдэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ад даалгаж байна.
Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийнэмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болно гэж зохицуулсан ба гуравдагч этгээд *******ийн эмчилгээний үр дүнгээс хамаарч эмчилгээ дуусгавар болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар ын архины албадан эмчилгээнд 3 сарын хугацаагаар хамруулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухайхуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д зааснаар эмчилгээний үр дүнгээс хамаарч эмчиййн дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар ******* албадан эмчлэх эмнэлэгт хүргэхийг ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******-419 дүгээр нээлттэй хорих ангид үүрэг болгосугай.
4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухайхуулийн 9.7-д зааснаар *******ийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэх, болон ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******-419 дүгээр нээлттэй хорих ангид хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүрэг болгосугай.
5. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ