| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00395/И |
| Дугаар | 156/ШШ2024/00448 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 156/ШШ2024/00448
2024 09 23 156/ШШ2024/00448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00395/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* ******* *******,
Нэхэмжлэлийн шаардлага: *******ыг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* Хэрлэн сумын 5-р баг Сариг 8-8 тоотод оршин суух, ******* нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр бичгээр Хэрлэн сумын 3-р багийн нийгмийн ажилтнаас иргэн *******ыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг ******* *******т ирүүлсэн. Иймд Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4, 8 дугаар зүйлд заасны дагуу иргэн *******ыг албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргаж байна гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би албадан эмчилгээнд хамрагдахыг зөвшөөрч байна. Өмнө нь гэр орноо үгүй хийж архинд өгсөн. Одоо надад хашаа байшин л байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр, мөн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д цагдаагийн байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах талаар тус тус зохицуулсан байх тул ******* ******* ******* ******* энэ нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.
Шүүхээс иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж *******ыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба тэрээр албадан эмчилгээнд хамрагдахыг сайн дураараар хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргасан.
Шүүхээс хэрэгт цугларсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж, *******ыг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэлээ. Үүнд:
1. Гуравдагч этгээд ******* нь согтуурах мансуурах донтой болох нь ******* ******* Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтээр, байнгын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
2. ******* нь 1986 оноос эхлэн архи согтууруулах ундааны зүйл удаа дараа хэрэглэж, эрүүлжүүлэгддэг байсан болох нь хэрэгт авагдсан нийгмийн ажилтан Д.ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр цагдаагийн *******т гаргасан хүсэлт /хх-ийн 4-р тал/, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-6 тал/, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-10 тал/, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11-12 тал/, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13-14 тал/, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15-16 тал/, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн материал /хх-ийн 21-31 тал/, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Согтуурах ундаанд донтогчдын бүртгэл /хх-ийн 35-36 тал/, Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хх-ийн 37/ зэргээр тогтоогдож байна.
3. Гуравдагч этгээд ******* нь 10 жилийн өмнө архины албадан эмчилгээнд нэг удаа хамрагдаж байсан гэх ба одоо захиргааны журмаар албадан эмчилгээнд хамрагдахыг зөвшөөрч байна. Өөрийг хорьж барьж чадахгүй байгаа тул эмчилгээнд хамрагдмаар байна гэх тайлбарыг гаргасан.
4. ******* ******* Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтээр *******ыг архины хамааралтай байдаг гэж дүгнэн, албадан эмчилгээнд хамруулж болохыг тогтоосон байх тул эмчилгээнд хамруулснаар харшлах зүйлгүй болно.
5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албаан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д Албадан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн хүнийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцна гэж, мөн хуулийн 9.7-д Цагдаагийн алба хаагч албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар тухайн хүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэнэ гэж тус тус зохицуулсан.
Иймд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц *******ыг холбогдох байгууллага болох ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******-419 дүгээр нээлттэй хорих ангид хүргэх, гэр бүл, нийгмийн ажилтанд энэ талаар мэдэгдэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ад даалгаж байна.
Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болно гэж зохицуулсан ба гуравдагч этгээд *******ын эмчилгээний үр дүнгээс хамаарч эмчилгээ дуусгавар болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар архины албадан эмчилгээнд 6 сарын хугацаагаар хамруулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д зааснаар эмчилгээний үр дүнгээс хамаарч дуусгавар болохыг дурдсугай.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар *******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэхийг ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******-419 дүгээр нээлттэй хорих ангид үүрэг болгосугай.
4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9.7-д зааснаар *******ын гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэх, болон ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******-419 дүгээр нээлттэй хорих ангид хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбатад үүрэг болгосугай.
5. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ