Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 156/ШШ2024/00452

 

 

 

 

 

 

 

 

2024 10 01 156/ШШ2024/00452

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

156/2024/00406/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох, 5 498 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 300 000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 300 000 төгрөг, нийт 2 600 000 төгрөгийг сарын 30 хувийн хүүтэйгээр сүүлийн хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өгөхөөр тооцож, зээлийн гэрээ дуусгавар болохоор тохиролцож зээлсэн. Гэвч одоог хүртэл мөнгөө өгөөгүй байгаа тул хариуцагч ******* 5 498 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Миний бие 2024 онд өөрийн төрсөн эгчийн хүүд 300 000 төгрөг зээлж өгсөн. Дараа нь тэр дүү маань ******* өөрөө холбогдоод 1 500 000 төгрөг, 300 000 төгрөгийг авч нийт 2 100 000 төгрөг зээлсэн юм. Би буцаагаад 700 000 төгрөг *******д өгсөн. Би анх зуучилж мөнгө авч дүүдээ өгсөн учраас энэ мөнгийг би төлөхийг зөвшөөрч байна. Би 3 900 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* 1 598 000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, үлдэгдэл 3 900 000 төгрөгийг хариуцагч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулсан байна. Иймд өөр ямар нэгэн гомдол саналгүй тул 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 5 498 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 1 598 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, 3 900 000 төгрөгийг хариуцагч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлж барагдуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51 459 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 1 598 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, үлдэгдэл 3 900 000 төгрөгийг хариуцагч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлж барагдуулсан зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51 459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.ОТГОНЖАРГАЛ