| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2021/02070/И |
| Дугаар | 181/ШШ2024/03838 |
| Огноо | 2024-10-15 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 181/ШШ2024/03838
| 2024 10 15 | 181/ШШ2024/03838 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ............................. нэхэмжлэлтэй,
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б дугаар захирамжийн хавсралтыг үрэгдүүлсний улмаас устгагдсан тооцох, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б дугаар захирамж буюу түүний хавсралтаар иргэн Т.Ө Үт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 7-111 тоот ашгааны 311 метр квадрат газрыг 3 жилийн хугацаатай аминиы хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх олгохоор шийдвэрлэсэнийг тогтоох, Сүхбаатар дүүргийн 11 дүгэр хороо, Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны газрыг амины зориулалтаар 1995-1997 оны хугацаанд ашиглах эрх олгосон эрхийн гэрчилгээг үрэгдүүлж устгагдсан тооцох, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 7-111 тоот хаягийн хашааны газар нь 1995 оны байдлаар 643995.6297- 5312969.6007, 644003.8068-5312945.3060, 643992.5755- 5312943.7359, 643986.7805- 5312968.0333 солбилцолд байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нары өмгөөлөгч Н.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
1.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасандорж шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Нэхэмжлэгч Ө Ү нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ө Ү нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Н.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Ө Ү 1972-1997 он хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны хаягт оршин сууж байсан.
1990-ээд оны эхэн үе буюу нийгмийн шилжилтийн үед хашааны газар нь тусгайлсан бичиг баримтгүй байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б захирамжаар Т.Ө Ү нь өөрийн оршин сууж байсан Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны 311 метр квадрат газраа амины зориулалтаар газар эзэмших эрхтэй болсон. Тодруулбал Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б захирамжаар олон жилийн өмнө хашаа барьсан боловч эрхийн бичгээ авч чадаагүй айл, иргэдэд амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх олгохоор шийдвэрлэж айл, иргэдийн нэрийг хавсралтаар дурдсан ба тэдгээр айл иргэдийн тоонд Т.Ө Ү багтаж, хавсралтад Т.Ө Үийн нэр багтсан байсан.
Улмаар газар ашиглах эрхийн үнэмлэх /гэрчилгээ/-ийг 3 жилийн хугацаатайгаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйлдвэр үйлчилгээний хэлтсээс хүлээн авсан. Гэвч газар ашиглах эрхийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн ба дахин олж авахыг хүссэн боловч чадаагүй. Учир нь гэрчилгээ олгох үндэслэл болсон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б захирамжийн хавсралт олдоогүй. Үүний улмаас Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зүүн сэлбийн 7-111 тоот хаягт иргэний улсын бүртгэлийн дагуу хууль ёсоор бүртгүүлж оршин сууж байсан боловч уг хаяг дахь хашааны Сүхбаатар дүүргийн Засаг даргын шийдвэрийн дагуу эзэмшиж, ашиглаж байснаа эрх бүхий этгээдэд нотлох боломжгүй болсон.
Тиймээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б захирамж болон Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны газрыг амины зориулалтаар 1995-1997 оны хугацаанд ашиглах эрх олгосон эрхийн гэрчилгээг тус тус үрэгдүүлж устгагдсанд тооцуулахтай холбоотой энэхүү хүсэлтийг гаргаж байгаа болно.
Т.Ө Ү нь Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны газраа хамар хашааны айлын Я.Гд 1997 онд худалдаж, Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, Хандгайтын 15 гудамж, 4 тоот хаяг руу нүүсэн. Хашааны газар ашиглах эрхийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн байсан тул гэрчилгээг Я.Гд шилжүүлж чадаагүй.
Улмаар Я.Г нь Ц.Алтангэрэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулж өөрийн газар /Т.Ө Үээс худалдаж авсан газар/ дээр 29*8 хэмжээтэй дэлгүүрийн зориулалттай барилгыг хамтран барихаар тохирч барьж гэрээний дагуу баригдсан дэлгүүрийг 3, 3 хаалгаар нь хамтран эзэмшиж байсан.
Үүний дараа гэрээний хэрэгжилтийн талаар маргаан гарч Т.Г нь Ц.Алтангэрэлтэй хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн газар дээр баригдсан дэлгүүрийн зориулалттай барилга баригдсан газраа өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс уг газар нь нийтийн эдэлбэр газар гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Өөрөөр хэлбэл Я.Ггийн Т.Ө Үээс худалдан авсан хашааны газрын гэрчилгээ, уг гэрчилгээг олгох үндэслэл болсон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б захирамжийн хавсралт байхгүйн улмаас шүүх уг газрыг нийтийн эдэлбэр газар гэж үзсэн.
Тиймээс Я.Ггийн Т.Ө Үээс худалдан авсан хашааны газрын гэрчилгээ, уг гэрчилгээг олгох үндэслэл болсон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02- ны өдрийн 147Б захирамжийн хавсралт олдох боломжгүй, архивд хадгалагдаагүй учраас үрэгдсэнд тооцуулах тухай энэхүү хүсэлт /нэхэмжлэл/-ийг гаргаж байгаа болно.
Газар өмчлөх тухай хууль 2003 онд гарч Я.Г нь өөрийн эзэмшиж байсан болон Т.Ө Үээс худалдаж авсан газраа нийлүүлээд 611 мкв газрыг хувьчилж авахаар схем зураг үйлдэн эрх бүхий этгээдэд хүсэлт гаргасан боловч Нийслэлийн Засаг даргаас 2003-10-03-ны өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлүүлэх тухай 413 захирамжийн 1-р хавсралтаар 431 мкв газрыг өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан.
Уг шийдвэрийг үндэслэн Я.Г нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 000021850 дугаартай 431 мкв газар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.
Мөн Я.Г нь Ц.Алтангэрэлтэй хамтран ажиллах гэрээний дагуу баригдсан дэлгүүрийн зориулалттай барилгын зарим хэсэг буюу 3 хаалганд хамаарах хэсгийг өмчлөх эрхийн 0065822 гэрчилгээг Улаанбаатар дахь ул хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас авсан.Гэвч Сатурнбит ЗБН-ийн нэхэмжлэлээр дараах шийдвэрийг гаргасан. Үүнд:Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007-01-10-ны өдрийн 10 шийдвэрээр эрхийн 0065822 гэрчилгээг хүчингүй болгосон ба дээд шатны шүүхүүд шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009-04-10-ны өдрийн 140 шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2003-10-03-ны өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлүүлэх тухай 413 захирамжийн Я.Гд холбогдох хэсэг болон 000021850 дугаартай 431 мкв газар өмчлөх эрхийн гэрчилгээг түдгэлзүүлж шийдвэрлэсэн;
Захиргааны хэргийн шүүхээс ийнхүү шийдвэрлэхдээ Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006-03-10-ны өдрийн 247 шийдвэр болон түүнийг хэвээр үлдээсэн дээд шатны шүүхийн шийдвэрүүдийг үндэс болгосон.
Мөн Я.Ггийн өмчлөлийн газрыг 361 мкв хэмжээтэй болгосон Нийслэлийн засаг даргын захирамжид Я.Г захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010-10-28- ны өдрийн 447 шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээд шатны шүүхүүд шийдвэрийг хэвээр үлдээсэн.Үндэслэл нь Т.Ө Үээс худалдаж авсан хашааны газар дээр Я.Г ба Ц.Алтангэрэл нарын хамтран ажиллах гэрээний дагуу баригдсан барилга буюу Сатурнбит ЗБН-ийн барилга байршиж байгаа 230.59 мкв хасч тооцсон.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.5-д Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшиж байгаа иргэн тухайн газраа тэргүүн ээлжид өмчлөх эрх"-тэй талаар заасан. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б захирамжийн хавсралт байхгүй болсон, уг захирамжийн дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээг үрэгдүүлсний улмаас Я.Г нь Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны газрыг Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшиж байснаа нотлох боломжгүй болсон. Үүний улмаас уг хашаанд хамаарах газрыг шүүхээс нийтийн эдэлбэр газарт тооцон шийдвэр гарсны улмаас Я.Ггийн газраа өмчлөх давуу эрх зөрчигдөж, цаашлаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ хүчингүй болгуулж, өмчилж авсан газрын хэмжээгээ багасгуулсан.
Тиймээс Т.Ө Үийг 1995-1998 оны хугацаанд Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны 311 метр квадрат газрыг амины зориулалтаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б захирамжийн дагуу ашиглаж байсан үйл явдлыг тогтоосноор Сүхбаатар дүүргийн шүүхийн 247 дугаар шийдвэр /магадлал, тогтоол/ шинээр илэрсэн нөхцөлийн улмаас дахин хянагдах боломжтой болж, Т.Ө Үээс Я.Гд шилжсэн Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны газрыг өмчлөх давуу эрх сэргэнэ гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б захирамжийн хавсралт/Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зүүн сэлбийн 7-111 тоот хашаа буюу Т.Ө Үт холбогдох хэсэг/, уг захирамжийн хавсралтын дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээг үрэгдүүлсний улмаас устгагдсан тооцсоноор Я.Ггийн зөрчигдсөн эрх сэргэнэ гэж үзэж байна.
Т.Ө Ү нь дээр дурдсан маргаантай холбоотой асуудлаар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны газрын эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ авахаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандсан боловч шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан. Улмаар уг асуудлаар Т.Ө Ү нь Засаг даргын эс үйлдэхүйд холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016-04-18-ны өдрийн 285 шийдвэр гарсан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт .../Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 147Б захирамжийн хавсралт нь байхгүй, архивд хадгалагдаагүй болох нь нотлогдож байгаа бөгөөд ийнхүү захирамжийн хавсралт байхгүй байгаа нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоо, дотоод зохион байгуулалттай холбоотой гэж үзэх нь зүйтэй байх тул дээрх хавсралтыг устган гэж дүгнэх баримт, үйл явдал байхгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэл бүхий гэж шууд дүгнэх боломжгүй буюу захиргааны хэргийн шүүхийн хаьяалан шийдвэрлэх маргаан бүхий акт гэж үзэх боломжгүй байна... гэсэн байна.
Сүхбаатар дүүргийн 11-р хороо орчмын байршилд 1989 онд оны стереофотограмметрийн аргаар зураглал хийж байжээ. Уг зураглалд тухайн үеийн хаягаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зүүн сэлбийн 7-111 /Т.Ө Ү/ тоот хашаа, 112 /Я.Г/ тоот хашаа зураглалд оржээ.
Өөрөөр хэлбэл Т.Ө Үийн болон Я.Ггийн хашааны байршил тухайн газарт зурагдсан байгаа бөгөөд энэ нь 1989 оны байдлаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зүүн сэлбийн 7-111 тоот хашаа нь нийтийн эзэмшилд бус хувийн эзэмшил, ашиглалтад байсныг нотолж байна.
Харин сүүлд хаягийн өөрчлөлтөөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зүүн сэлбийн 7-111, 112 тоот хашаа нь 113 болж өөрчлөгдсөн.1989 оны байдлаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны зураглалыг 2012 оны мэдээллийн санд бүртгэгдсэн зурагтай харьцуулж мэргэжлийн байгууллага болох Тан жим ХХК-наар гуйцэтгуулэхэд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 247 дугаар шийдвэрээр нийтийн эзэмшил гэж тогтоогдсон газартай давхцаж байна.
Тодруулбал шүүхийн шийдвэрээр нийтийн эзэмшил гэж тогтоогдсон уг газарт Я.Г ба Ц.Алтангэрэл нарын 1999-04-01-ний өдрийн 1 дугаартай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр баригдсан барилгын газартай 1989 оны байдлаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны байршил давхцаж байна.
Иймд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороо Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны газар нь нийтийн эзэмшилд бус хувийн эзэмшил, ашиглалтад байсныг тогтоосноор Я.Ггийн газар өмчлөх давуу эрх сэргэж, улмаар Сүхбаатар дүүргийн 2006 оны 247 шийдвэр, уг шийдвэрүүдийг үндэслэж гарсан бусад шүүхийн шийдвэрүүдийг шинээр илэрсэн нөхцлийн улмаас дахин хянуулах боломж Я.Гд буюу түүний үр хүүхдэд үүсэх юм.
Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б дугаар захирамжийн хавсралтыг үрэгдүүлсний улмаас устгагдсан тооцох, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б дугаар захирамж буюу түүний хавсралтаар иргэн Т.Ө Үт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны 311 метр квадрат газрыг 3 жилийн хугацаатай амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх олгохоор шийдвэрлэснийг тогтоох, Сүхбаатар дүүргийн 11 дүгэр хороо, Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны газрыг амины зориулалтаар 1995-1997 оны хугацаанд ашиглах эрх олгосон эрхийн гэрчилгээг үрэгдүүлж устгагдсан тооцох,Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 7-111 тоот хаягийн хашааны газар нь 1995 оны байдлаар:
643995.6297, 5312969.6007,
644003.8068, 5312945.3060,
643992.5755, 5312943.7359
643986.7805, 5312968.0333 солбицолд байсныг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021.05.21-ний өдрийн 001/ШХТ2021/00193 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 1476 дугаар захирамж, Нийслэлийн архивын газрын 2013.07.05-ны өдрийн 1/982 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороонд оршин суух, Я.Ггийн Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр 5х, Я.Ггийн нас барсны гэрчилгээ, Ө Үгийн иргэний үнэмлэхний хуулбар, 1999.04.01-ний өдрийн 01 дугаар Хамтран ажиллах гэрээ, Засаг дарга Ч.Хандсүрэнгийн тодорхойлолт, 2013.05.22-ны өдрийн Ч.Хандсүрэнгийн тодорхойлолт, 2010.08.14-ний өдрийн Ж.Сүхбаатарын тодорхойлолт, 2013.05.21-ний өдрийн Ж.Сүхбаатарын тодорхойлолт, Д.Гантогоогийн тодорхойлолт, Ц.Дашжамцын тодорхойлолт 2х, Засаг дарга Ц.Ядамсүрэнгийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005.11.23-ны өдрийн 1/1049 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн газрын албаны 2005.02.04-ний өдрийн 08 дугаар албан бичиг, 2004.11.03-ны өдрийн Я.Ггийн эзэмшиж байгаа газрын Кадастрын зураг 5, Ган жим ХХК-ийн 2018.09.19-ний өдрийн 09 дугаар албан бичиг 2, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2015.09.11-ний өдрийн 1/1172 дугаар албан бичиг, түүний хавсралт 4х, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2009.01.07-ний өдрийн 02 дугаар шинжээчийн дүгнэлт 4х, Иргэн Я.Ггийн өмчилсөн газар Сатурнбит ЗБН-ийн барьсан барилгын суурийн талбайн хэмжээ, давхцал тодорхойлсон зураг, Сүхбаатар дүүргийн 2006.03.10-ны өдрийн 247 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2006.05.17-ны өдрийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2006.09.22-ны өдрийн 520 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн 2010.05.10-ны өдрийн 675 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2010.07.19-ны өдрийн 7119 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2010.09.30-ны өдрийн 730 дугаар тогтоол, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007.01.10-ны өдрийн 10 дугаар, 2009.04.10-ны өдрийн 140 дугаар, 2010.10.27-ны өдрийн 447 дугаар, 2016.04.18-ны өдрийн 285 дугаар шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2007.02.27-ны өдрийн 37 дугаар, 2009.06.16-ны өдрийн 202 дугаар, 2010.12.15-ны өдрийн 503 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2007.04.24-ний өдрийн 47 дугаар, 2009.09.21-ний өдрийн 161 дугаар, 2011.02.28-ны өдрийн 44 дугаар тогтоол, Улсын бүртгэлийн Г-2203004168 дугаартай гэрчилгээ, Я.Ггийн өргөдөл, нэгж талбарын 18643312984956 дугаартай газрын кадастрийн зураг 2х, гар зураг, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0065822 дугаартай гэрчилгээ, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, ажлын байрны дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2008.04.07-ны өдрийн 09-108/406 дугаар дүгнэлт, №Нб/11-03 дугаартай гэрчилгээ, 2002.01.31, 2003.5.21-ний өдрийн Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, Сүхбаатар дүүрэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрээ, Ажлын байрны эрүүл ахуйн дүгнэлт, 2005.09.26, 2006.02.20, 2007.07.18, 2018.03.24-ны өдрийн Газрын төлбөр тогтоох тухай акт, Ажлын байрны дүгнэлт, Я.Ггийн иргэний үнэмлэх, Я.Г, Т.Ө Ү нарын иргэний паспорт /улаан дэвтэр/, хаягийн бүртгэлийн дэвтэр 51х, Я.Ггийн гэрээслэл,
4.шүүхийн журмаар нотлох баримтаар: Ч.Хандсүрэн, А.Сайнбаяр нарыг гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021.12.17-ны өдрийн 14/2616 дугаар албан бичиг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021.12.03-ны өдрийн 07/5420 дугаар албан бичиг, Нийслэлийн архивын газрын 2021.12.08-ны өдрийн 04/691 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.01.27-ны өдрийн 23, 1995.01.30-ны өдрийн 25, 1995.03.30-ны өдрийн 81, 1995.08.02-ны өдрийн 147б дугаар захирамжууд, Архивын ерөнхий газрын 2021.12.01-ны өдрийн 03/1122 дугаар албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ө Ү нар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б дугаар захирамжийн хавсралтыг үрэгдүүлсний улмаас устгагдсан тооцох, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б дугаар захирамж буюу түүний хавсралтаар иргэн Т.Ө Үт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны 311 метр квадрат газрыг 3 жилийн хугацаатай амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх олгохоор шийдвэрлэснийг тогтоох, Сүхбаатар дүүргийн 11 дүгэр хороо, Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны газрыг амины зориулалтаар 1995-1997 оны хугацаанд ашиглах эрх олгосон эрхийн гэрчилгээг үрэгдүүлж устгагдсан тооцох, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 7-111 тоот хаягийн хашааны газар нь 1995 оны байдлаар: 643995.6297, 5312969.6007, 644003.8068, 5312945.3060, 643992.5755, 5312943.7359, 643986.7805, 5312968.0333 солбицолд байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа бие даасан тус тусдаан шаардлага бус, хоорондоо холбоотой, нэг баримт бичгээр олгосон эрхийн хүрээнд тодорхойлсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заасны дагуу Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх, мөн зүйлийн 133.1.1, 133.1.6, 135.2.14-д заасны дагуу эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээлгэх болон эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох агуулгатай гэж тайлбарласан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албыг татан оролцуулан нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн боловч бичгийн тайлбар ирүүлээгүй, төлөөлөгч Д.Баасандорж шүүх хуралдаанд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэл /хүсэлт/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. 135.2.-д Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зааснаас дүгнэхэд энэ зүйлд нэрлэн заасан үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж үзэхээр хуульчилсан.
Мөн хуулийн 135.2.14.-д тогтоох журмыг нь хуульд тухайлан заагаагүй тохиолдолд түүнийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх учиртай. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо тухайн үйл явдлыг шүүхээс тогтоолгохоос өөр журмаар уг үйл явдлыг батлах баримт олж авах боломжгүй болсон байх. Мөн үрэгдсэн бичиг баримтыг шүүхийн бус журмаар сэргээх боломжгүй болсон байхыг ойлгоно.
4. Нэхэмжлэл /хүсэлт/-ийн шаардлага болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б дугаар захирамжийн хавсралт үрэгдсэн үйл явдал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б дугаар захирамжийн хавсралтаар иргэн Т.Ө Үт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны 311 метр квадрат газрыг 3 жилийн хугацаатай амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх олгосон үйл явдал, 1995-1997 онд ашиглах эрх олгосон гэрчилгээг үрэгдүүлсэн үйл явдал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 7-111 тоот хаягийн хашааны газар нь 1995 оны байдлаар:
643995.6297, 5312969.6007,
644003.8068, 5312945.3060,
643992.5755, 5312943.7359
643986.7805, 5312968.0333 солбицолд байсан гэх үйл явдлууд нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн эсэхийг тодорхойлохоор урьдчилсан нөхцлүүдийг шалгахад нэхэмжлэгч Т.Ө Ү болон Ө Ү нарт эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамааралтай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
5. Нэхэмжлэгч нар дээрхи үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгоо газрыг ашиглах эрхтэй байснаа эрх бүхий этгээдэд нотлох, газрыг нийтийн эдэлбэр газар гэж үзсэн шүүхийн шийдвэрүүдийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах эрхийг үүсгэнэ гэж тайлбарлаж байна. Мөн нэхэмжлэгч Ө Ү нар хамтран нэхэмжлэл гаргасан үндэслэлээ Т.Ө Ү нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны 311 метр квадрат газар ашиглах эрхийн үнэмлэхтэй байсан бөгөөд 1997 онд уг газраа Ө Үгийн ээж Я.Гд худалдсан тул газар ашиглах эрхийг шилжүүлэн авсан Я.Ггийн өв залгамжлагч Ө Үгийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэл /хүсэлт/-ийн шаардлага болгосон үйл явдлууд нь цаг хугацааны хувьд 1995-1997 оных, Т.Ө Үт хамааралтай бөгөөд тухайн үйл явдлыг тогтоосноор нэхэмжлэгч Т.Ө Үт эдийн баялагтай холбоотой эрх буюу газар эзэмших, ашиглах эрхийг үүсгэхгүй. Т.Ө Ү нь газар ашиглах эрхээ өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээгээр 1997 онд Я.Гд шилжүүлснээр дуусгавар болгосон тул үйл явдлыг тогтоох замаар хэлцлийн үндсэн дээр дуусгавар болсон газар ашиглах эрхийг шинээр Т.Ө Үт үүсгэх хууль зүйн үндэслэлгүй байна. Талийгаач Я.Г нь хэлцлийн үндсэн дээр газар ашиглах эрхийг өөртөө олж авсан тул нэхэмжлэлийн шаардлага болгосон үйл явдлууд Я.Гд газар ашиглах эрх үүсгэхэд хамааралгүй байна.
6. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох талаар ердийн журмаар нэхэмжлэл гаргах боломжтой үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан хүсэлтийг гаргахгүй, шүүх нэг асуудлыг хоёр дахин хэлэлцэхгүй байх зарчимтай.
Я.Г нь Т.Ө Үээс 1997 онд худалдаж авсан газартаа Ц.Алтангэрэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, дэлгүүрийн зориулалттай барилгыг хамтран барьж, гэрээний хэрэгжилтийн талаар маргаан үүссэнээр Т.Г нь дэлгүүрийн зориулалттай барилга баригдсан газраа өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс уг газар нь нийтийн эдэлбэр газар гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Т.Ө Үээс Я.Гд худалдсан гэх газартай холбоотой маргаануудыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрэгт авагдсан тул нэхэмжлэлийн шаардлага болгосон үйл баримтууд нь маргаан бүхий үйл баримт болж ердийн журмаар шийдвэрлэгдсэн байна. /хх-50-111хуу/
7. Нэхэмжлэгч нар нэхэмжлэл /хүсэлт/-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.6.-д Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх гэж заасан шаардлагын хүрээнд тодорхойлсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д Эдийн болон эдийн бус хөрөнгийн эрх олгосон баримт бичгийг үрэгдүүлж устгагдсанд тооцуулсан тохиолдолд уг баримт бичгийг эзэмших эрхийн талаар маргаан гарвал тухайн эрхийг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг хуульд өөрөөр заагаагүй бол шүүхэд гаргана гэж, 147.3.-д Хүсэлтэд уг баримт бичгийг эзэмшиж байсан этгээд ямар эрхтэй болох тухайгаа үндэслэж, түүнийг нотлох баримтыг хавсаргана гэж, 147.4.-д Хүсэлт гаргасан этгээд баримт бичиг эзэмшиж байгаа этгээдэд холбогдуулан энэ хуульд заасан ердийн журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг шүүгч тайлбарлаж өгнө гэж тус тус хуульчилсан.
Уг зохицуулалтын урьдчилсан нөхцөл нь эдийн болон эдийн бус хөрөнгийн эрх олгосон баримт бичиг байх, уг эрхийн талаар хоёр иргэн, эсхүл хуулийн этгээдийн хооронд эрх зүйн маргаан гарсан байх, энэ маргаан нь үрэгдсэн баримт бичигт заасан эрхтэй холбоотой байх ёстой. Мөн үрэгдсэн баримт бичиг тухайн эрхийг гэрчилж байхад л хангалттай, тухайн эрх нь заавал үрэгдсэн баримт бичгийн эзэмшлээс үүдэж байх албагүй байдгаас гадна уг эрхийг олгосон байгууллага нь байхгүй буюу өөр аргаар эрхийг сэргээх боломжгүй байх нь шүүхэд хүсэлт гаргах үндэслэл болдог.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Сүхбаатар дүүгийн газар зохион байгуулалтын албанаас тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 сарын 20-ний өдрийн 181/ШЗ2023/04908 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 08 сарын 02-ний өдрийн 147Б захирамжийн хавсралт-ыг шаардсан боловч 147Б захирамжийг албан бичгээр ирүүлж хавсралт-ыг ирүүлээгүй.
9. Нэхэмжлэгч Т.Ө Ү нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны 311 метр квадрат газрыг ашиглах эрхээ 1997 онд Я.Гд гэрээгээр шилжүүлснээр газар ашиглах эрх нь дуусгавар болсон тул нэхэмжлэл /хүсэлт/-ийн шаардлага болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б дугаар захирамжийн хавсралтыг үрэгдүүлсний улмаас устгагдсан тооцох, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б дугаар захирамж буюу түүний хавсралтаар иргэн Т.Ө Үт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны 311 метр квадрат газрыг 3 жилийн хугацаатай амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх олгохоор шийдвэрлэснийг тогтоох, Сүхбаатар дүүргийн 11 дүгэр хороо, Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны газрыг амины зориулалтаар 1995-1997 оны хугацаанд ашиглах эрх олгосон эрхийн гэрчилгээг үрэгдүүлж устгагдсан тооцох зэргээр Т.Ө Үийн тухайн баримт бичгүүдээр олгосон эрхийг сэргээх хууль зүйн үндэслэлгүй байна.
10. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 147 дугаар зүйлд заасан зохицуулалтын дээрхи урьдчилсан нөхцлүүд үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгч Т.Ө Ү, Ө Ү нар нь үрэгдсэн баримт бичгийг устгагдсанд тооцуулснаас алдагдсан эрхийг сэргээн тогтоолгох тухай хүсэлт гаргах эрхгүй байна.
11. Иймд дээрхи үндэслүүдээр нэхэмжлэгч Ө Ү нарын Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б дугаар захирамжийн хавсралтыг үрэгдүүлсний улмаас устгагдсан тооцох, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995.08.02-ны өдрийн 147Б дугаар захирамж буюу түүний хавсралтаар иргэн Т.Ө Үт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны 311 метр квадрат газрыг 3 жилийн хугацаатай амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх олгохоор шийдвэрлэснийг тогтоох, Сүхбаатар дүүргийн 11 дүгэр хороо, Зүүн сэлбийн 7-111 тоот хашааны газрыг амины зориулалтаар 1995-1997 оны хугацаанд ашиглах эрх олгосон эрхийн гэрчилгээг үрэгдүүлж устгагдсан тооцох, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 7-111 тоот хаягийн хашааны газар нь 1995 оны байдлаар:
643995.6297, 5312969.6007,
644003.8068, 5312945.3060,
643992.5755, 5312943.7359
643986.7805, 5312968.0333 солбицолд байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл /хүсэлт/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө Ү нарын А Ц солбилцолд байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл /хүсэлт/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө Ү нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М