| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/03561/И |
| Дугаар | 181/ШШ2024/03859 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2024/03859
| 2024 10 16 | 181/ШШ2024/03859 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.М даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ммммммм/-ын хүсэлттэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч С.Днь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
С.Дминий бие арьс ширний үйлдвэрийн нэгдлийн арьс ширний анхан шатны боловсруулалтын үйлдвэрт ангилан ялгах хүлээн авах цехэд 1987 оны 11 сарын 18-ны өдрөөс хөдөө орон нутгаас авто машинаар ачигдаж ирсэн.
Арьс шир түүхий эд машинаас буулгах ачигчийн ажил хийж байсан өөр төрлийн цех тасагт ажиллаж байгаагүй. Арьс ширний анхан шатны боловсруулалтын үйлдвэрт ажлаас халагдсан талаар шүүлгэн үзэхэд огт гарч ирэхгүй байгаа. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй энэ тэнд шилжүүлэн үзэхэд баримт олдохгүй байна. Иймд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна.
Би арьс ширний анхан шатны үйлдвэрт 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр орсон тушаал байдаг. Тухайн үйлдвэрт ажиллах байхдаа хөдөө орон нутгаас ирсэн арьс шир, түүхий эдийг машинаас үйлдвэрийн гадна талбайд буулгадаг ажил хийдэг байсан гэв.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, гэрч Н.Отгонбалын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбар, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн арьс ширний анхан шатны боловсруулалтын үйлдвэрийн даргын тушаал зэргийг шинэчлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч С.Днь 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1988 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл Арьс ширний үйлдвэрийн харьяа, Арьс ширний анхан шатны боловсруулалтын үйлдвэрт ачигч грушикчээр ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь заалтад зааснаар шүүх хүний ажиллаж байсан байдлыг тогтоохдоо хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан
2. Хүсэлт гаргагч С.Днь 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1988 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл Арьс ширний үйлдвэрийн харьяа, Арьс ширний анхан шатны боловсруулалтын үйлдвэрт ачигч грушикчээр ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдож байна.
Иймд С.Днь 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1988 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл Арьс ширний үйлдвэрийн харьяа, Арьс ширний анхан шатны боловсруулалтын үйлдвэрт ачигч грушикчээр ажиллаж байсан гэх хугацааг сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж үзэв.
3. Нэхэмжлэгч С.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт зааснаар А овогт Уын Д/РД:Х/ нь 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1988 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл Арьс ширний үйлдвэрийн харьяа, Арьс ширний анхан шатны боловсруулалтын үйлдвэрт ачигч грушикчээр ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.М