Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/03636

 

 

 

 

 

 

2024 10 01

181/ШШ2024/03636

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.а би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 88888 тоотод оршин суух М ХХК /РД:ааааа/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5896 байранд байрлах ааааат холбогдох

 

ааа өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Ц.Онон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

М ХХК-ийн нэхэмжлэлтэй ааааат холбогдох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт манай компанийг төлөөлж захирал Ц.Онон миний бие өөрөө оролцохоор болсон тул өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлээс татгалзаж байна.

 

Мөн М ХХК-ийн нэхэмжлэлтэй ааааат холбогдох хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн татгалзлыг батлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М ХХК нь ааааат холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага ирүүлжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар болон хүсэлтээр нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2.‑т заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. М ХХК-ийн нэхэмжлэлтэй ааааат холбогдох ааа өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дугаар зүйлийн 59.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2024/11654 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгосугай.

 

4. Шийдвэрт зохигч давж заалдах гомдол гаргах, эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.а